Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Театрын урлаг ба хамтын ажиллагаа” өдөрлөг боллоо
Уртын дуу

“Театрын урлаг ба хамтын ажиллагаа” өдөрлөг боллоо

Урлаг Урлаг08/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMG_16567598079352018-05-08-16-50[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, урлагийн газраас 2018 оны 05 – р сарын 4 ний өдөр өөрийн байранд  "Театрын урлаг ба хамтын ажиллагаа өдөрлөг" – ийг зохион байгууллаа.  Тус өдөрлөг, арга хэмжээнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд Соёл, урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын зохиолчдын хороо, Монголын бүжиг дэглээчдийн холбоо зэрэг мэргэжлийн холбоодын төлөөлөл байгууллагууд оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулав.

 

  

   Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдлагуудад 2017 онд Улсын санд худалдан авсан хөгжмийн том хэлбэрийн бүтээлүүд болон хүүхдэд зориулсан уран бүтээлийн зохиолын уралдаанд шалгарсан шилдэг зохиолын номын дээжийг гардууллаа. Мөн орон нутгийн театр, чуулгад тоглогдох боломжтой улсын сан дахь шилдэг бүтээлийн жагсаалтад багтсан дан хөгжимд зориулсан бүтээлийг эргэлтэд оруулах, урын санг баяжуулах зорилгоор ашиглах боломжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын эхний ажлыг эхлүүлснийг мэдэгдлээ.

 

 

     Мөн өдөрлөг арга хэмжээний үеэр урлагийн байгууллагуудад дутагдалтай байгаа ажлын байрыг танилцуулах, соёл урлагийн мэргэжилтэй ажил хайгч иргэдийг бүртгэх, урлагийн байгууллага болон уран бүтээлчид, зохиолчид шинэ уран бүтээлийн төслөө танилцуулах, хамтран ажиллах баг, уран бүтээлчдээ сонгох, урлагийн байгууллагууд болон мэргэжлийн холбоод  хамтран ажиллах боломжтой төсөл, хөтөлбөрт санамж бичиг байгуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулагдсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025

“Best of Khusugtun” пянзны нээлт боллоо

16/05/2025

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.