Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Алтан Хальс Олон улсын Индепендент кино наадам болно
Уртын дуу

Алтан Хальс Олон улсын Индепендент кино наадам болно

Урлаг Урлаг14/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
coverankt9863814212018-05-14-11-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Алтан Хальс Индепендент Кино Наадам” 2018 оны 6 сарын 2-8 ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бөгөөд тус кино наадмыг 6 дах жилдээ Алтан хальс ТББ – аас зохион байгуулах гэж байна. 

   Соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй кино наадамд  олон улсын шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кинонуудыг толилуулах бөгөөд монгол болон гадаадын богино хэмжээний кино өрсөлдөх уралдаант хэсэгтэй юм. Тус кино наадамд өнгөрсөн жилүүдэд Алтан бөмбөрцөг болон Берлиний кино наадмын дээд шагналт герман найруулагч Фатих Акин, халимаг найруулагч Элла Манжеева, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Австрийн кино найруулагч Петер Черкасски, Америкийн кино найруулагч Ив Хеллер зэрэг олон улсад нэртэй уран бүтээлч оролцож, бүтээлээ толилуулж байв. Эдгээр уран бүтээлчид кино наадмын шүүгчээр ажиллаж мөн сургалт лекц зохион байгуулсан юм. 

   Энэ удаагийн кино наадамд АНУ – ын найруулагч Оскарт нэр дэвшигч Жордан Робертс, Берлиний кино наадмын шагналт Германы найруулагч Юлиан Радлмайер, Канадын кино найруулагч Кэрол Нюэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны найруулагч Дархад Эрдэнэбулаг, Австралийн Брисбейний олон улсын кино наадмын захирал Максин Уильямсон, Английн Кэмбриджийн кино наадмын продюсер Бернадетт Шрамм, Өмнөд Солонгосын Бусаны олон улсын кино наадмын Азийг хариуцсан хөтөлбөр боловсруулагч Ким Ён-ү нар оролцож киногоо толилуулан, шүүгчээр ажиллахаар болоод байна. Мөн Мастер класс хөтлөн орох юм.  

       ​​​Кино наадам ирэх 6 сарын 2-8-нд iCinema кино театрт зохион байгуулагдана. Кино наадмын төгсгөлд шүүгчдийн багийн эцсийн шийдвэрийг олон нийтэд зарлан шагнал гардуулах аж. Кино наадмын дээд шагнал “Алтан хальс” цомыг  2,000,000 төгрөг дагалдана. Энэхүү шагналыг уралдаанд өрсөлдсөн гадаад, монгол бүтээлүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кинонд олгох юм. Түүнчлэн хүүрнэлт кино, хүүхэлдэйн кино, баримтат кино болон эскперименталь кино гэсэн  дөрвөн төрлийн шилдгийг тодруулж тус тус  500,000 төгрөгөөр шагнана.

​Шагналт монгол бүтээлүүдэд Америкийн томоохон кино наадмын нэг Афины кино наадмын (Academy Award® Qualifying Festival) сонголтын хороонд толилуулах эрх олгодог. Афины кино наадмын шилдгээр шалгарсан бүтээл Америкийн кино академийн дээд шагналд (Оскар) өрсөлдөх эрхтэй болдог.

Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.culture.gov.mn  / 51-264945 утас болон altankhalis.com/akiff хаягт хандана уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кинотеатруудын менежментийн холбооноос уран бүтээлүүдийн нээлтийн үзвэрийн тоог зарлалаа

16/05/2025

“Best of Khusugtun” пянзны нээлт боллоо

16/05/2025

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.