Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Г.Сампил нарт хүндэтгэл үзүүлжээ
Нийгэм

МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Г.Сампил нарт хүндэтгэл үзүүлжээ

Урлаг Урлаг15/05/2018Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
13420304622018-05-15-14-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулсан “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд болж өндөрсөн билээ.

   Зөвлөгөөнд хот, хөдөөгийн таван зуу гаруй залуу малчид, уяачид оролцсон бөгөөд ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Х.Болорчулуун, Ч.Улаан, О.Батнасан, Ж.Батзандан, Н.Учрал зэрэг УИХ, ЗГ-ын гишүүд, Д.Онон О.Батбилэг, Б.Мөнхтөр, Н.Даш-Өлзий, Б.Содномцог тэргүүтэй арван гурван Монгол Улсын Тод манлай уяачид болон Манлай уяачид, Алдарт уяачид оролцжээ.

  Зөвлөгөөний үеэр зохион байгуулагчдын зүгээс Зууны манлай уяач, МУ-ын Гавьяат Малчин, Хөдөлмөрийн Баатар, Тод манлай уяач Д.Даваахүүд уяачдыг төлөөлүүлж, МУ-ын Гавьяат Малчин, Хөдөлмөрийн Баатар Г.Самилд малчдыг төлөөлүүлэн хүндэтгэл үзүүлж,  ММСЗУХ-ны нэрэмжит одон медаль, бэлэг дурсгалын зүйл гардуулжээ.

   Монголын мянга мянган малчид, уяачдын бахархал болсон Хөдөлмөрийн баатруудад хүндэтгэл үзүүлсэн үйл явдал нь залуу малчид, уяачдын талархлыг ихэд хүлээсэн бөгөөд хүндэтгэлийг хүлээж авсан Хөдөлмөрийн баатрууд маань зөвлөгөөнд оролцогч залуучуудад хандаж өөрсдийн алтан сургаалиа хайрласан сайхан үйл явдал болжээ.

Ийнхүү Хөдөлмөрийн баатрууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг санаачилсан зөвлөгөөний зохион байгуулагчдад нийт малчид, уяачдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
Бахархал болсон баатрууд минь урт насалж, удаан жаргаарай…

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр жүжигчин Мишель Уильямсын төрсөн өдөр

09/09/2026

Адам Сэндлер 60 нас хүрлээ

09/09/2026

Оросын агуу зохиолч Лев Толстойн эшлэлүүд

09/09/2026

“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг дахин толилуулна

09/09/2026

Ф.С.Торховын “Монгольская палитра” үзэсгэлэнг дэлгэнэ

09/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.