Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн боллоо
Сонгодог уран зохиол

Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн боллоо

Урлаг Урлаг15/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
32474092_1952385034803251_699163093162262528_n4943957592018-05-15-17-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх газар, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулсан “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” өнгөрсөн баасан гарагт Төрийн ордны их танхимд болж өндөрсөн билээ.

   Зөвлөгөөнд хот, хөдөөгийн таван зуу гаруй залуу малчид, уяачид оролцсон бөгөөд ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга, ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Х.Болорчулуун, Ч.Улаан, О.Батнасан, Ж.Батзандан, Н.Учрал зэрэг УИХ, ЗГ-ын гишүүд, Д.Онон О.Батбилэг, Б.Мөнхтөр, Н.Даш-Өлзий, Б.Содномцог тэргүүтэй арван гурван Монгол Улсын Тод манлай уяачид болон Манлай уяачид, Алдарт уяачид оролцжээ.

   ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөлгчдөд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлээд төрөөс малчид, уяачдын талаар гаргаж буй хууль тогтоомж, авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийн талаар танилцуулж, Үндэсний их баяр наадмаа Монгол Улс даяараа нэг өдөр зэрэг тэмдэглэдэг болох, малчид, малчдын хүүхдүүд болон хурдан морины уралдаанч хүүхдүүдийн насыг нэмэгдүүлэх, тэдний аюулгүй байдал боловсролын чиглэлд түлхүү анхаарч ажиллаж буйгаа илэрхийлжээ.

   ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Малчид, уяачдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, өнгөрсөн болон өнөө цагийн аж амьдралын хөгжил дэвшлийн тухай илтгэл тавьсан бол УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ж.Батзандан нар  зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн бол, УИХ-ын гишүүн Н.Учрал “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хууль, УИХ-ын гишүүн О.Батнасан “Мал амьтаны эрүүл мэндийн тухай” тус тус хуулийн танилцуулга хийжээ. Мөн тус зөвлөгөөнд МУ-ын Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Г.Сампил, АИХ дарга асан Г.Гомбожав нар хүрэлцэн ирж өөрсдийн аж амьдралын туршлага, мал маллах, хурдан морь уяж сойх арга ухаанаасаа хуваалцсан нь залуу малчид уяачдад сурааль үгээ хайрласан урам зориг өгсөн сайхан үйл явдал боллоо.

   Зөвлөгөөний индэрт ХААХҮЯ, ХААИС, ЦЕГ-ын Малын хулгайтай тэмцэх хэлтсийн мэргэжлтэнүүд ч мөн холбогдох сэдвийн дагуу лекц илтгэлүүдээ танилцуулан хамтран ажиллахаа илэрхийлжээ. Удахгүй УИХ-аар “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэгдэх гэж байна. Тэгвэл энэ Хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хийж, эрдэмтэн судлаачид, уяачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлыг нь сонсч сонирхсон асуултад нь хариулсан бөгөөд зөвлөгөөнд оролцогчид хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. 

   Залуу малчид уяачдын зөвлөгөөнийг ТВ5 телевиз улс орон даяар бүтэн өдрийн туршид шууд дамжуулж, зөвлөгөөнд оролцогсодын санал хүсэлтийг хүргэж ажиллажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурийг БНСУ-ын уран бүтээлчидтэй хамтран тоглоно 

29/05/2025

Монгол уран бүтээлчийн дуу “Gucci” брэндийн загварын шоуны тайзнаа эгшиглэлээ

29/05/2025

Алдартай ах дүүс

29/05/2025

Ном бүтээлийн дээжээс солилцов

29/05/2025

“Ухаалаг хэрэглээний аялал” хүүхдийн жүжгийг толилуулж байна

29/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.