Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Хүннү, Түрэг, Эзэнт гүрний үеийн үзмэрийг олон улсад сурталчилж байна
Нийгэм

Хүннү, Түрэг, Эзэнт гүрний үеийн үзмэрийг олон улсад сурталчилж байна

Урлаг Урлаг21/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
513513517176336522018-05-21-09-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БНСУ-ын Үндэсний төв музей, Монгол Улсын ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музейтэй хамтран зохион байгуулж буй “Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” тусгай үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 15-нд Солонгосын Үндэсний төв музейд боллоо. Үзэсгэлэнд Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг нэн эртний болон орчин үеийн Монголын тал нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн эзэнт гүрнүүдийн түүх, соёлыг төлөөлөхүйц 550 гаруй үзмэр, соёлын өвийг дэлгэжээ.

   Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд На Жон Мин, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд, Солонгосын Үндэсний музейн захирал Бэ Ги Дун, Солонгос дахь Монгол судлалын нийгэмлэгийн дарга Жан Жан Шиг,  ШУА-ийн ерөнхийлөгч Б.Рэгдэл, Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Богд Хааны ордон музейн захирал О.Мэндсайхан тэргүүтэй хоёр улсын эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс оролцсон юм.

   “Монгол: Тал нутгийн эзэнт гүрэн” тусгай үзэсгэлэн нь Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Солонгосын Үндэсний музейтэй хамтран 1997 оноос хойш хэрэгжүүлж буй “Мон-Сол” эрдэм шинжилгээний хамтарсан “Мон-Сол” төслийн 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй.  Энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах соёлын томоохон арга хэмжээний нэг болж байна. Үзэсгэлэн БНСУ-ын Үндэсний төв музейд ирэх долдугаар сарын 17 хүртэл гарна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.