Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Монгол киноны өрсөлдөх чадвар” сургалт, семинар болж өндөрлөлөө
Нийгэм

“Монгол киноны өрсөлдөх чадвар” сургалт, семинар болж өндөрлөлөө

Урлаг Урлаг25/05/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
513135357730171712018-05-25-11-06[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Соёл, урлагийн газраас “Монгол киноны өрсөлдөх чадвар” кино уран бүтээлчдэд зориулсан сургалт, семинарыг 2018 оны 05 сарын 24-ний өдөр өөрийн байрны хурлын  танхимд зохион байгууллаа.

 

   Тус сургалт, семинар кино уран бүтээлчдийн хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн явцад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байлаа. Тус сургалт, семинарыг нээж Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат үг хэлсэн юм.

 

Дараах сэдвийн хүрээнд илтгэл тавигдлаа:

  • “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 2030 он” Г.Эрдэнэбаяр / Үндэсний хөгжлийн газрын Салбарын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга/ 

  • “Төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт ба кино урлаг” /Г.Батхуяг / Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга/

  • “Монгол улсын гадаад сурталчилгаанд кино бүтээлийн гүйцэтгэх үүрэг” / Х.Мандахцэцэг / Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга/

  • “Кио урлаг ба оюуны өмч” Э.Мягмардорж  /Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын  Зохиогчийн эрхийн газрын дарга/

  • “Соёлын өвийг кино уран бүтээлд ашиглах боломж”  Г.Энхбат / Соёлын өвийн үндэсний төвийн захирал/

  • “Өргөн нэвтрүүлэг ба Монгол киноны нийлүүлэлт” Ц.Энхбаяр / Харилцаа холбооны зохицуулах хорооны Мэдээллийн агуулга, чанар стандартын зохицуулалт, мониторингийн хэлтсийн дарга/

  • “Соёлын үйлдвэрлэл” хөтөлбөрийн хүрээнд кино хотхон байгуулах боломж” А.Мөнхболд / Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний албаны дарга/

  • “Кино зураг авалтад тавигдах дүрсний олон улсын шаардлага” У.Гантулга / Чөлөөт уран бүтээлч/

  • “Кинонд тавигдах дууны шаардлага, бүтцийн онцлог” H.Баярхүү / Тайм код кино үйлдвэрлэлийн дараагийн шатны студи, хөгжмийн зохиолч, хөгжмийн инженер, миксинг инженер/

  • “Кино театрт кино гаргах техникийн шаардлага DCP” Б.Мөнхнасан / Өргөө кино театрын, ерөнхий инженер/зэрэг сэдвээр илтгэл тавьж “Кино уран бүтээлчдэд тулгарч буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэг хийж, санал бодлоо солилцлоо.  

   “Олон улсын болон дотоодын кино  салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжууд” Д.Цэнгэл / Соёл урлагийн газрын Дэлгэц, медиа урлагийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн/ сэдвээр танилцуулга хийснээр уг сургалт, семинар өндөрлөсөн юм.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Адууны сэдэвт уран бүтээлүүдийг дэлгэж, үндэсний бичиг соёлоороо дамжуулан адууны соёлыг сурталчлав

15/07/2026

ФОТО: “Тайга” фестивалиас

15/07/2026

“Гоцлол бүжигчин” гэх тодорхойлолтоор бүжигчид тэтгэвэрт гарч чадахгүй байна

15/07/2026

“Монгол хаан” жүжиг “Broadway”-д тоглох сонгон шалгаруулалтад тэнцлээ

15/07/2026

Монголоос урьд өмнө нь олдоогүй содон дүрслэлтэй буган чулуун хөшөө Завхан аймгийн Сонгино суманд бий

15/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.