Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаанбаатар травел экспо-2018”-д та бүхнийг оролцохыг урьж байна
Нийгэм

“Улаанбаатар травел экспо-2018”-д та бүхнийг оролцохыг урьж байна

Урлаг Урлаг29/05/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1531358126090992018-05-29-13-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Улаанбаатар Травэл Экспо” үзэсгэлэн нь Монгол орноор болон гадаадын улс орнуудаар идэвхтэй аялах болсон дотоодын аялагчдад зориулан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил болгон зохион байгуулагдаж ирсэн билээ.

   Үзэсгэлэнд гадаадын элчин сайдын яам, аймаг, нийслэлийн аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, сувилал амралтын газрууд, төрийн байгууллагууд музей, үзмэрийн газрууд, тур оператор байгууллагууд, гэр баазууд, банк, аяллын даатгалын компани гэх мэт бүх төрлийн аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж, бүтээгдэхүүн гаргадаг байгууллагууд оролцдог.

   Соёл, урлагийн газар харьяа байгууллагуудаа зохион байгуулан өмнөх оны үзэсгэлэнд амжилттай оролцож байсан. Тухайлбал Үндэсний түүхийн музей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Үлэг гүрвэлийн музей , Монгол Улсын филармони, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг соёл урлагийн байгууллагууд  үйл ажиллагаагаа сурталчилсан.

  Энэ жилийн хувьд БНХАУ-н ӨМӨЗО, Тайванийн төлөөлөгчийн газар, ОХУ-н Эрхүү хот зэрэг олон улсын томоохон аялал жуулчлалын төлөөллүүд бүрэн бүрэлдэхүүнтэй орохоор мэдүүлгээ өгөөд байна. Тухайн улсын аялал жуулчлал, зочлох салбарын үндсийг үндэсний буюу дотоодын аялал жуулчлал бүрдүүлдэг нь дэлхий дахинд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн хандлага юм.

   Та бүхэн өөрийн үйл ажиллагаагаа сурталчлан оролцохыг уриалж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Д.Болд, Ука нар хамтарлаа

13/08/2026

Жонни Депп, “Dior”-ын хамтрал үргэлжилсээр байна

13/08/2026

Өмнөд Солонгосын алдарт найруулагч Ан Пан Сок 64 насандаа таалал төгслөө

13/08/2026

Их Британийн хамгийн том “Harry Potter” дэлгүүр Лондонд нээгдэнэ

13/08/2026

Д.Лувсаншарав агсны шилдэг уран бүтээлүүдийг анхны хувилбараар нь сонсогчдод хүргэнэ

13/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.