Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын Үндэсний балет II уралдаан боллоо
Уртын дуу

Монголын Үндэсний балет II уралдаан боллоо

Урлаг Урлаг04/06/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
113135355314182952018-06-04-13-01[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   БСШУСЯ-ны ивээл дор Монголын Үндэсний балет II уралдаан 5 дугаар сарын 28-29-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдаанд өсвөрийн балетчид 8-18 насны ангилалд, 4 төрлөөр өрсөлдсөн юм.  Уралдаанд Дархан-Уул аймаг болон орон нутгаас багийн төрөлд хүүхдүүд ирж өрсөлдсөн ба нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Үндэсний балетын сургууль, Монголын үндэсний консерватори, “Силфида балет”, “Классик балет”, “Тулиф” зэрэг балетын сургуулийн сурагчид болон ДБЭТ-ын бүжигчид нийт 150 гаруй хүүхэд, залуус оролцлоо.  Энэхүү тэмцээний 12-14, 15-18 насны төрөлд финал болон шагналт байруудад шалгарсан хүүхдүүд нь 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 01-ний хооронд зохиогдох Балетын олон улсын анхдугаар тэмцээнд оролцох эрх авсан байна. 

   Монголын Үндэсний балет II уралдааны Ерөнхий шүүгчээр ХБНГУ-ын “Steats Ballet Berlin” компанийн гоцлол бүжигчин Надя Саидакова ажилласан бол шүүгчдээр БНХАУ-ын Шанхай хотын Шанхай олон улсын тэмцээний хүндэт гишүүн, Япон улсын “Асамимаки” компанийн гоцлол бүжигчин Шао Зи Жун, Сингапур улсын Залуу бүжигчдийн төвийн захирал Ван Яан, БНСУ-ын “Youth Ballet Stars” компанийн захирал Жү Ми Сон, Монголын балетын хөгжил сангийн тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Д. Алтанхуяг, ДБЭТ-ийн туслах найруулагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Х. Гэрэлчимэг, СУИС-ийн БУС-ийн Найруулах урлагийн тэнхимийн эрхлэгч Д.Алтантуяа нар шүүжээ.  Монголын Үндэсний балет анхдугаар уралдаан 2016 онд зохион байгуулагдсан бөгөөд III уралдаан нь ирэх жил буюу 2019 оны гуравдугаар сарын 10-11-нд зохион байгуулагдахаар товлогдсон байна.  Монголын Үндэсний балет тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтнууд:

1. 6-8 насны багийн төрөл 

1. Монголын Үндэсний Балет Сургууль 4 

2. Классик Балет сургууль, Силфида сургууль 

3. Монголын Үндэсний Балет Сургууль, ГЛАДНЕСС сургууль Үзэгчидийннэрэмжит буюу тусгай байр: ИхЭзэнХааныТеатр

2. 9-11 насны ангилал  

1. Б.Эмүжин 

2. Тан Шуан Юү Сидней, Б.Дөлгөөн 

3. Л.Энхжин, Д.Бөртэ-Үжин, Т.Мэргэнчулуу 

Тусгай байр: Д.Бөртжин

4. 12-14 насны ангилалд  

1. А.Баяржавхлан 

2. Б.Хулан, Г.Дөлгөөнням 

3. Н.Оюунгэрэл, О.Буянжаргал 

Тусгай байр: Б.Хүслэн

5. 15-18 насны ангилалд 

1. Б.Марал, О.Даваадорж 

3. С.Нямжаргал, Ц.Мөнгөншагай.

 

 

 

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үндэсний номын баяраас онцлох 10 шинэ ном

16/05/2025

Ган-Эрдэнийн Гансүлд өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

16/05/2025

“Blackpinк” аялан тоглолтоо “Deadline” буюу “Эцсийн хугацаа” гэж нэрлэжээ

16/05/2025

“Миний нүдээр ирээдүйн Улаанбаатар хот” сэдэвт гар зургийн уралдаан” болно

16/05/2025

Энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурьтай

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.