Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно
Нийгэм

“Өндөр гэгээн” дуулалт жүжгийг Орхонд тоглоно

Урлаг Урлаг04/06/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
15313537500258782018-06-04-13-19[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүтээл “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг энэ сарын 14-ний өдөр Орхон аймгийн соёлын ордонд тоглохоор болжээ. Жүжгийг хоёр удаа тоглох юм байна.  Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн зохиол, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, Төрийн соёрхолт, Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нарын хамтран бүтээсэн “Өндөр гэгээн” дуулалт жүжгийг бүтээх үйл явж жил гаруй үргэлжилжээ. Жүжгийн нээлт өнгөрөгч гуравдугаар сард Завхан аймгийн театрт болж байв. 

   Өндөр гэгээн гэдэг хүн Монголд ямар хувь нэмэр оруулсан, шашин талаасаа ямар мэдлэг боловсролыг түгээж байсан, урлаач, уран бүтээлч хүний хувьд ямар гайхамшигтай хийцүүдийг өв болгон үлдээсэн гэдгийг харж болох ажээ. Энэхүү жүжигт Занабазар бага наснаасаа буддын сургаал номд шамдан суралцаж шашны номыг дэлгэрүүлэн олон түмний сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлж аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх үндэсний эв эеийг эрхэмлэн эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрхэмлэж явсныг хувь хүнийх нь талаас нээн үзүүлжээ.

   Халхын тамгатай 13 хутагтын 10 нь мэндэлсэн Завхан аймагт анхдугаар Богд Жавзандамба хутагтын гэгээн дүрийг амилуулсан тус жүжиг нутгийн иргэдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй зохиолч, яруу найрагч Ц.Бавуудорж тус бүтээлээрээ Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит шагналыг хүртсэн билээ. Мөн “Гэгээн муза 2018” олон улсын театрын наадмаас шилдэг найруулагчын шагналыг Төрийн соёрхолт Т.Наранбаатар, шилдэг эрэгтэй гол дүрээр Ч.Лхагвадорж, шилдэг эрэгтэй туслах дүрээр Б.Сандуйжав “Гэгээн муза” гардсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дрис Ван Нотеноор овоглох гар урлалыг дэмжих сан байгуулна

17/03/2026

Дэвид Гилморын гитар 14,6 сая ам.долларын үнэ хүрлээ

17/03/2026

“XMF 2026” анх удаа “Монгол шилтгээн”-д хоёр өдрийн camping format-аар зохион байгуулагдана

17/03/2026

Төмөртөмөөгийн Үжингүнж дэлхийн бяцхан мисс тэмцээнийг шүүнэ

17/03/2026

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.