Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт” болно
Нийгэм

“Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт” болно

Урлаг Урлаг24/07/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
135131356567329538172018-07-24-17-40[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Энэ сарын 28-ны 19.00 цагт нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд “Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт” зохион байгуулахаар болсон талаар холбогдох байгууллагууд мэдээллээ. Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай  хамтран нийслэлийн “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ, мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК-ийн дэмжлэгтэйгээр энэхүү тоглолтыг зохион байгуулж байна.

   “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа юм байна.

   “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай уг тоглолтод поп,  метал,  алтерьнатив,  панк  болон  рок  урсгалын шинэ залуу 9 хамтлаг өөрсдийн санаачилгаар нэгдэн оролцож байгаа аж. Тус тоглолт нь залуучуудыг аливаа нэгэн хорт зуршлаас ангид байдлаар сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзахад уриалж байгаагаараа онцлог. Тасалбар 7000 төгрөг бөгөөд зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг БНСУ-д амжилттай тоглолоо

04/08/2026

Үүрд дурсагдах тайзны жинхэнэ эзэн

04/08/2026

Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

04/08/2026

Зоргол хайрханд “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэн дэлгэв

04/08/2026

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.