ДЭМБ-аас хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн дөрөвний нэг нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Ялангуяа манай орны хувьд зүрх судасны өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Гэтэл энэ өвчнийг бид нар хөдөлгөөн хийж, зөв хооллож урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг “Herbalife Nutrition” компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн, хүний их эмч (Ph.D) Жулиан Альварез Гарсия онцлов.
Эрүүл, идэвхтэй амьдрахын тулд хүмүүс юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуултад тэрээр хариулахдаа “Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт нь таны бодож байгаагаас ч илүүгээр эрүүл амьдрах үндэс нь болдог юм шүү” гэлээ. ДЭМБ-аас хүн бүр дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй хэмээн зөвлөмж гаргасан байдаг. Нас баралтын шалтгаан, нөхцөлийг судлахад урт наслах эсэх нь дасгал хөдөлгөөн болон идэж буй хоол хүнснээс шууд хамааралтай байсан аж.
Жулиан Альварез Гарсия 30-аад жилийн турш хүнс тэжээлийн боловсрол болон спортын гэмтэл бэртэл, тамирчдын хоол сэдвээр эмч мэргэжилтнүүд, элит тамирчид, спортынхонтой ажиллаж, заан сургаж яваа нэгэн. Тиймдээ ч өөрөө өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж, хооллолтын зөв зуршлийг хэвшүүлсэн байна.
Орчин цагт хүмүүсийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хоол хүнсний төрөл ч өргөн сонголттой болсон. Сонголт арвин болсон ч хүний биед шим тэжээл өгдөг хүнсний бүтээгдэхүүн болоод хоол хүнсээ маш сайн судалж, сонгох шаардлагатай тулгарсан нь нууц биш. Тийм учраас л зөв хооллолтын тухай мэдээллийг өгч, шим тэжээл, уургаар баялаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь “Herbalife Nutrition” компанийн зорилго юм. Түргэн хоолноос үүдэлтэй илүүдэл жингийн асуудал ч дэлхий нийтийг нөмөрч байгаа. Жин ихтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүсээс илүү их хоол иддэг байна. Өлсгөлөнг эсэргүүцэх хэцүү ч тэмцэх хэрэгтэй. Жин их, бага байхдаа бус хүний бие дэх өөх, булчингийн харьцаа зөв байх нь хамгийн чухал гэнэ. Харин булчингаа чангалахад уураг хэрэгтэй. Үүний тухай тэрээр хэлэхдээ “Herbalife Nutrition бол шим тэжээл үйлдвэрлэдэг компани. Энэ утгаараа хүн болгоныг хүнс тэжээлээ оновчтой сонгож хэрэглэхэд нь тусалдаг. Хэрвээ тухайн хүн жингээ хаях шаардлагатай байгаа бол жин хаяхад туслах хэрэгтэй бүтээгдэхүүнүүдээс сонгож хэрэглэж болно. Мөн жин, булчингаа нэмэх хүсэлтэй хүмүүст ч зориулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Хэрэв зүрх судасны системээ сайжруулах хэрэгтэй бол үүнд мөн санал болгох бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр ер нь энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг их олон зорилгоор ашиглах боломжтой. Үйлчлүүлэгчид өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнүүдээ авч хэрэглэх хэрэгтэй. “Herbalife Nutrition” компанийн Хүнс тэжээлийн зөвлөл нь хүний хүнс тэжээл, эрүүл мэндийн салбарын олон улсын мэргэжилтнүүдээс бүрддэг. Мэргэжлийн үүднээс, шинжлэх ухаанаар баталгаажсан хүнс тэжээл, дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын зарчмуудын талаар гишүүд, тамирчдад зориулж сургалт явуулдаг” гэсэн юм.
Монголчуудын үндсэн хоол болох мах нь сайн чанарын уургийн эх үүсвэр мөн боловч хэтрүүлж хэрэглэж болдоггүй байна. Тиймээс мах голцуу хооллолтоос татгалзаж, аль болох шим тэжээлт хүнсний бүтээгдэхүүнүүдтэй хослуулж хэрэглэхийг зөвлөв.
Дэлхий дахинаа ургамлын гаралтай уургийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд шар буурцаг, вандуй зэрэг уургаар баялаг ургамал, ногоо хэрэглэх нь биед ихээхэн шим тэжээлтэй юм байна. Учир нь ургамлын гаралтай уураг нь амьтны гаралтай уурагтай харьцуулахад холестрин, өөх тосгүй ч уургийн агууламж өндөртэй аж. Түүнчлэн В витамин агуулсан хоол хүнс сонгох нь чухал бөгөөд өдрийн турш ус сайн уухыг сануулав. Ус нь хоол хүнс болон хүчилтөрөгчийг биеэр бүрэн дамжуулах үүрэгтэй юм. Түүнчлэн үе холбоосыг зөөллөх, биеийн дулааныг зохицуулах, амьсгалыг чийгшүүлэх, хоол боловсруулалтыг сайжруулах зэрэг чухал үүргийг гүйцэтгэдэг. Ялангуяа, Монгол шиг хуурай уур амьсгалтай газар ус сайн ууснаар арьсыг чийгшүүлэх, эрт хөгширч үрчлээтэхээс ч хамгаалдаг байна.
Жулиан Альварез Гарсия нь “Herbalife Nutrition” компанитай сүүлийн 12 жилийн турш хамтран ажиллаж байна. “Herbalife Nutrition” компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн тэрээр өнгөрсөн долоо хоногт Монголын хөлбөмбөгийн холбооныхонтой уулзаж, “Эрчим” багийн тамирчид болон Биеийн тамир, спортын газрын эмч, дасгалжуулагчдад спортын эмчилгээ, тоглолтын үеийн бэртэл гэмтэл болон шим тэжээлийн талаарх сургалт зохион байгуулсан юм.
Тэрээр “Монголчууд зөв зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнд ач холбогдол өгч эрүүлжих тал дээрээ бусад орноос хоцрохгүй байхыг эрмэлздэг юм байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй олон талт мэдээллүүдэд нээлттэй хандаж, сэрж байгаа үндэстэн шиг санагдсан. Мэдээллийг зөвхөн сонсоод хүлээж авах бус бодитоор хэрэгжүүлж, хүчин чармайлт гаргаж байгаа нь мэдрэгдсэн” гэж биднийг дүгнэж, анзаарснаа хуваалцлаа.
-
2
-
3
-
4