Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улсын Филармоний намар цагийн нээлтийн тоглолт болно
Нийгэм

Улсын Филармоний намар цагийн нээлтийн тоглолт болно

Урлаг Урлаг26/09/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1_37335560212018-09-26-18-47[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хөгжмийн концертын яруу сайхан аялгуу нь үзэгч, сонсогчдын сэтгэл зүрхэнд уусан нийцэж оюун ухааныг сэргээн, зүрхийг догдлуулж ер бусын сайхан мэдрэмжийг төрүүлдэг билээ. Тийм ч учраас хөгжмийн концерт нэг л ер бусын тансаг гайхамшигтай байдаг.

   Монголын хамгийн том хөгжмийн хүрээлэн болох Улсын Филармони жил бүрийн аравдугаар сард дараа жилийнхээ уран бүтээлийг нээж “NEW SEASON” тоглолтоор үзэгч, сонсогчиддоо бэлэг барьдаг билээ. Энэ жилийн нээлтийн тоглолтоо Монголын хөгжмийн урлагийг өөрийн оронд төдийгүй дэлхий дахинд  түгээн хүргэсэн, орчин цагийн уран бүтээлчдийн авьяас билэг, уран чадварын  бүхий л ололтыг цогцлоосон, гарамгай чадварлаг хөгжимчдийн бүрдэл бүхий Морин хуурын чуулгын шинэ бүтээлээр ирэх жилийнхээ уран бүтээлийг нээхээр боллоо.

   Гайхамшигт уянгалаг чамин аялгуу, үнэ цэнэтэй содон соргог мэдрэмжийг төрүүлэх Морин хуурын чуулгын шинэ бүтээлийг Улсын Филармоний нээлтийн тоглолт болох “NEW SEASON 2019”-өөс сонсож болох юм. Мөн Б.Мөнхбаатар /МУГЖ/, С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Монголхүү, Т.Отгонбаяр зэрэг дуучид удирдаач Д.Түвшинсайханы удирдлага дор шинэхэн дуунуудаа морин хуурын чуулгатай дуулж үзэгч сонсогчдодоо хүргэнэ.

   Тоглолт 2018 оны 10-р сарын 13,14-нд 19.00 цагаас улсын Филармонийн концертын танхимд болох ба тасалбарыг 1900-1800 болон www.ticket.mn, улсын Филармонийн тасалбарын кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

К-поп роботуудын парк нээгдэнэ

17/05/2026

Каннын кино наадмын үеэр Холливуудын од Жон Траволта насан туршийн амжилт бүтээлээ үнэлүүллээ

17/05/2026

Кино урлагийг дэмжих сангаас зургаан төсөлд санхүүжилт олгохоор болжээ

17/05/2026

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.