Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол, Тайванийн баримтат киночид хамтран ажиллах гарцыг нээлээ
Нийгэм

Монгол, Тайванийн баримтат киночид хамтран ажиллах гарцыг нээлээ

Урлаг Урлаг26/09/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51531532700426102018-09-26-19-00[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсын СУИС болон Тайванийн Соёлын хамтын ажиллагааны нийгэмлэг есдүгээр сарын 18-21-ны өдрүүдэд “Тайваний баримтат киноны наадам”-ыг хамтран зохион байгуулахын сацуу “Түүхэн он цагийг түүчээлсэн баримтат киноны уран бүтээлчид” нэртэй уулзалт семинарыг амжилттай зохион байгуулж, мэргэжил нэгтнүүд харилцан туршлага солилцож, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

   Тайванийн Соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чэн Ши Хун “Тайвань Монгол хоёрын туулсан түүхэн он цаг болон ардчилсан хувьсгалыг өрнүүлж байсан зэргээр ижил төстэй юм. Энэ удаагийн баримтат кино өдөрлөгт Тайванийн ардчилсан хувьсгалын өрнөл, олон талт соёл, байгаль экологийн тэнцвэрт байдал зэрэг сэдвийн хүрээнд бүтээлээ авчирч Монгол үзэгчидтэй хуваалцаж мөн хоёр талын кино уран бүтээлчдийн цаашдын хамтын ажиллах гарц, боломжийг эрэлхийлж буйгаа” илэрхийллээ.

   Монголын кино судлаач Б.Түмэн-Өлзий хэлсэн үгэндээ “Ойрын жилүүдэд Монгол улсын кино олон улсын шинжтэй кино наадмуудад оролцож, Монголын түүх, уламжлалт угсаатны соёлын талаарх сэдэв илүү их олны талархлыг хүлээж байна. Баримтат киноны хувьд цаашид хөгжих орон зай өргөн байгаа бөгөөд Тайвань, Монголын баримтат киноны уран бүтээлчид хамтран ажиллана гэж найдаж байна” гэсэн юм.

Монгол улсын нэрт баримтат кино найруулагч Д.Хишигт “Түүхэн шалтгаанаас үүдээд Тайванийн холбогдох газруудад Монголын түүх, соёлтой холбоо бүхий баримт, судалгааны материалууд тэр дундаа Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчооны хятад эх хадгалагдаж байдаг ба энэ сэдвээр баримтат кино хийвэл илүү олон хүн Монгол улсын агуу их түүхийг ойлгох болно” гэв.

СУИС урьд нь Польш, Япон, Турк зэрэг орны кино өдрүүд зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаа Тайванийн баримтат кино өдрүүдийг зохион байгуулж “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Үүнээс хойш“, “Хар баавгайн ой” “Нис, Цаасан шувуу минь нис“, “Зөв зүйл“, “Би яамгүйгээр амьдарч чадахгүй“ зэрэг нийт долоон баримтат киног Монголын үзэгчдийн хүртээл болголоо.

Семинарт Тайванийн талаас найруулагч Ван Жы Чэн, Тайваниийн эмэгтэй кино бүтээгчдийн нийгэмлэгийн зөвлөх Чэнь Ли Гуй найруулагч, Ши Шинь их сургуулийн дэд профессор Ли Сянь Сиу найруулагч нар Монгол талаас мөн цөөнгүй найруулагч судлаач, багш нар оролцсон юм.

А.ТУЛГА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

12/03/2026

Сүхбаатарын талбайд “Наурыз-2026” өдөрлөг болно

12/03/2026

Уран дархан Н.Таржидын урласан ховор эмээл

12/03/2026

ФОТО: Парисын загварын долоо хоногоос

11/03/2026

Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ

11/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.