УДИРДАМЖ
“Газар дэлхий – бидний хамтын гэр” XVII Олон улсын хүүхэд залуучуудын хөгжмийн их наадам 2019 оны 04 дүгээр сарын 25 – 30-ны өдөр болно.
Екатеринбург хот
“Газар дэлхий – бидний хамтын гэр” XVII Олон улсын хүүхэд залуучуудын хөгжмийн уран бүтээлийн их наадмыг Свердловскийн улсын хүүхдийн филармон Свердловск мужийн Засаг дарга, мужийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр 2 жил тутам 1 удаа Екатеринбург хотод зохион байгуулдаг. Наадам явагдаснаас хойш дэлхий дахинд нэр хүнд нь өсөөд 52 орны бараг 400 гаруй уран бүтээлийн хамтлаг, чуулга оролцож 250000 хүн үзсэн байна.
1.1. “Газар дэлхий – бидний хамтын гэр” олон улсын хүүхэд залуучуудын хөгжмийн их наадам 1982 оноос хойш Уралд зохион байгуулагдаж байна. Наадмын зорилго нь өсвөр насны хүүхэд залуучуудын уран сайхны санал санаачилгыг дэмжиж хөгжүүлж, уран бүтээлч болох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
1. Ерөнхий байдал
1.2. Их наадмын хүрээнд хөгжмийн хамтлаг, чуулгын уралдаан болдог.
1.3. “Газар дэлхий – бидний хамтын гэр” хүүхэд залуучуудын олон улсын хөгжмийн уран бүтээлийн их наадмыг 2014 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн Хэрэгжүүлэгч Зөвлөл Оны чухал онцлох 10 олон улсын соёлын арга хэмжээний тоонд оруулсан.
1.4. Их наадмын үүсгэн байгуулагчид: Свердловск мужийн Засгийн Газар, Свердловск мужийн Соёлын яам, Улсын бие даасан Соёлын Байгууллага “Свердловскийн улсын хүүхдийн филармони”.
1.5. Их наадмын бэлтгэл зохион байгуулалтын ажлыг хангах Зохион Байгуулах Хороо байгуулагддаг.
1.6. “Свердловскийн улсын хүүхдийн филармони”-йн албан ёсны сайт: www.sgdf.ru.
2. Их наадмын зорилго ба зорилтууд
- Зорилго – хөгжмийн уран бүтээлийн бүхий л төрөл дээр ололт амжилтаасаа хуваалцах, олон улсын соёлын олон талын харилцаагаа хөгжүүлж, бэхжүүлэх.
Зорилт:
- Уламжлалт соёлын түүхийг хадгалах, найрамдал, харилцан ойлголцлоо бэхжүүлэх, залуучуудын их наадмын хөдөлгөөнийг хөгжүүлэх;
- Залуучуудын их наадмын хөдөлгөөнд олон нийтийн анхаарлыг хандуулах, харилцааны үүргийг өргөжүүлэх, албан бус харилцааны орчин нөхцөлийг бүрдүүлэх;
- Уран бүтээлийн үйл ажиллагааг идвэхижүүлэх, уран бүтээлийн хамтын төслийг үүсгэж өргөжүүлэх, уран бүтээлийн олон улсын хамтын ажиллагааг зохион байгуулах;
- Свердловск мужийн оршин суугчдыг гадаад улс орны үндэстэн ястны соёл урлагтай танилцуулах.
3. Их наадам зохион байгуулагдах хугацаа, газар:
3.1. “Газар дэлхий – бидний хамтын гэр” хүүхэд залуучуудын олон улсын хөгжмийн уран бүтээлийн их наадам 2019 оны 04 дүгээр сарын 25–30-ны өдрүүдэд Свердловскийн улсын хүүхдийн филармонд болно. Хаяг: Екатеринбург хот, гудамж Мартын 8 болон хотын хамгийн сайн театрын талбайнуудад.
4. Их наадмын хөтөлбөр
Екатеринбург хотод 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ирнэ (12:00 цагаас эхлэн).
2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр –Их наадмын театрчилсан хүндэтгэлийн нээлтийн ажиллагаа.
2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр – их наадмын оролцогчдын хөгжмийн уралдаан (төрөл-найрал дуу болон хөгжмийн зэмсгээр хөгжимдөх).
2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр – их наадмын оролцогчдын хөгжмийн уралдаан (бүжиг болон ардын урлаг).
2019 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр Хөгжмийн ярмарк, их наадмын оролцогчдын театрчилсан парад, спортын үзүүлбэр, “Миний Орос-миний Урал” баярын тоглолт.
2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр – Шагнал гардуулах ёслол, Од-шүүгчдийн бүрэлдэхүүнтэй хамтарсан Гала тоглолт.
2019 оны 04 дүгээр сарын 30 -ны өдөр (12:00 цагаас эхлэн) Екатеринбург хотоос үдэх
5. Их наадмыг зохион явуулах нөхцөл
5.1 Их наадмын оролцогчдын нас 12 -21.
5.2 Оролцох төрөл: найрал дуу, хөгжмийн зэмсгээр тоглох, бүжиг, ардын урлаг.
-
- Бүрэлдэхүүний тоо:
Уудирдагч, дагалдан хөгжимчдийн хамт:
– хөгжмийн болон ардын хамтлаг тус тусдаа – 15 хүн;
– бүжгийн хамтлаг – 20 хүн;
– оркестр болон найрал дууны хамтлаг – 30 хүн
4. Их наадмын үе шат:
- Эхний үе шат – 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эчнээ хэлбэрээр явагдана.
Их наадамд оролцохыг хүсэгчид Зохион байгуулах хороонд өөрийн хүсэлтээ дараах байдлаар Хүүхдийн филармоны цахим хаягаар илгээнэ: [email protected]; [email protected]
- Улсын нэр, өөрийн цахим хаяг, холбоо барих утас;
- хамтлагийн талаарх мэдээлэл, уран бүтээлийн тодорхойлолт, удирдагчийн овог нэр;
- Хэвлэн нийтлэх зориулалттай хамтлагийн зураг ( доод тал нь 2 Мгб);
- Хамтлагийн тайлбартай дүрс бичлэг.
Эхний шатны шалгаруулалтад хамтлаг болон гоцлоочийг шалгаруулахдаа дараах үзүүлэлтүүдийг тооцно: гүйцэтгэх чадвар, уран сайхны түвшин, артистичность, сэтгэл хөдлөл, зохиомжийн шийдлийн бие даасан болон өвөрмөц байдал, үндэсний онцлог.
Өргөдлөө ирүүлсэн хүсэгчдийн II шатны шалгаруулалтад тэнцсэн талаарх мэдээллийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор мэдэгдэнэ. Их наадамд оролцох албан ёсны урилгыг Зохион Байгуулах Хорооноос аваагүй тохиолдолд нислэгийн болон төмөр замын билет авахгүй байхыг хүсье.
- Төгсгөлийн II шат – Екатеринбург хотод “Газар дэлхий – бидний хамтын гэр” хүүхэд залуучуудын олон улсын хөгжмийн уран бүтээлийн их наадмын хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд болно.
6. Санхүүгийн болзол
-
- Их наадмын Зохион байгуулах хороо хамтлаг болон гоцлоочдын Екатеринбургд ирэх буцах замын зардал болон хот доторх тээврийн зардлыг хариуцахгүй;
- Их наадмын Зохион байгуулах хороо хамтлаг болон гоцлоочдын байр, хоол, хамтлагийг хотод ирэх, буцахад тээвэрлэх зардлыг гүйцэтгэнэ;
- Явуулж буй тал: тогтоосон хүний тооноос илүү гарсан оролцогчдын болон заасан хугаацаанаас хэтэрсэн хугацааны бүх зардлыг өөрсдөө төлнө;
- Явуулж буй талд дараах төлбөртэй үйлчилгээг үзүүлж болно: тайлбартай зугаалгын хөтөлбөр, хамтлагт үйлчлэх автобус, их наадмын видеоматериалыг бичлэг авах г.м.;
- Оролцогчид эрүүл мэндийн даатгалтай байна (ялангуяа гадаад орны оролцогчид) .
- Их наадмын оролцогч бүр их наадмын хураамжийн төлбөрийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлсөн байна. Дансны дугаар: 40603810663044904506 в ПАО КБ «УБРиР» г. Екатеринбурга
БИК 046577795
к/счет 30101810900000000795
ИНН 6661005231
КПП 667101001.
Их наадмын хураамжийн төлбөрийг банкаар гуйвуулахад гарах зардлыг оролцогч өөрөө хариуцна.
Оролцогчийн хураамжийн хэмжээ:
- 1 – 5 хүнтэй хамтлаг – хүн тус бүр 1100 (нэг мянга, нэг зуун) рубль, энэ төлбөр хамтлагийн удирдагчид ч хамаарна;
- 6 – 10 хүнтэй хамтлаг – хүн тус бүр 950 (есөн зуун тавин) рубль, энэ төлбөр хамтлагийн удирдагчид ч хамаарна;
- 11 – 15 хүнтэй хамтлаг – хүн тус бүр 850 (найман зуун тавин) рубль, энэ төлбөр хамтлагийн удирдагчид ч хамаарна;
- 16 – 20 хүнтэй хамтлаг – хүн тус бүр 750 (долоон зуун тавин) рубль, энэ төлбөр хамтлагийн удирдагчид ч хамаарна;
- 21 – 25 хүнтэй хамтлаг – хүн тус бүр 650 (зургаан зуун тавин) рубль, энэ төлбөр хамтлагийн удирдагчид ч хамаарна;
- 26 – 30 хүнтэй хамтлаг – хүн тус бүр 550 (таван зуун тавин) рубль, энэ төлбөр хамтлагийн удирдагчид ч хамаарна;
Гадаад улсын иргэд их наадамд оролцох хураамжаа тухайн төлбөр хийх өдрийн евро/ам.долларын курсээр төлнө.
7. Нэмэгдэл нөхцөл
- Их наадамд оролцох хүн энэ Удирдамжийн бүх заалт зүйлийг дагаж мөрдөнө;
- Удирдамжтай холбоотой маргаантай асуудал үүсвэл тус Удирдамжийн орос бичвэрийг үндэслэл болгоно;
- Их наадмын Зохион байгуулах хороо Удирдамжид заагаагүй аливаа асуудлыг шийдвэрлэх эрхтэй, ингэхдээ ОХУ-ын эрх зүйг баримтална.
- 8. Чухал огноо
2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө дараах цахим хаягаар шаардлагтай бүхий л мэдээг багтаасан хүсэлтээ илгээнэ: [email protected] , [email protected]
2018 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс өмнө: Зохион байгуулах хорооноос Таны их наадамд оролцох талаарх хариуг өгнө.
2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор: визний мэдүүлгэ өгнөө.
2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор: их наадмын хураамжийн төлбөрөө төлнө.
2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор: оролцох хөтөлбөртөө өөрчлөлт оруулж болно.
2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор: оролцогчдын тоог хянаж батална (байр, хоолыг тооцохын тулд)
2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор: Их наадмын оролцогчдод тээврийн хэрэгслийн хуваарийг мэдээллэх /галт тэрэг, агаарын нислэгийн ирэх, буцах огноо, цаг г.м./
Их наадмын Зохион байгуулах хороотой холбогдох хаяг, утасны дугаар:
Улсын бие даасан Соёлын Байгууллага “Свердловскийн улсын хүүхдийн филармони”.
Хаяг: ОХУ, 620014, Екатеринбург хот, гудамж “8 Марта”36
Их наадмын зохицуулагчдын утас/хаяг: +7 (343) 214-98-68
E-mall: [email protected]; [email protected].
“Газар дэлхий – бидний хамтын гэр” XVII Олон улсын хүүхэд залуучуудын хөгжмийн уран бүтээлийн их наадмын удирдамж болон хөгжмийн уралдааны удиардамжийг Свердловскийн хүүхдийн улсын филормонийн сайтад байршуулсан байна: www.sgdf.ru
Instagram https://www.instagram.com/detskaya_filarmonia.ekb/
Vk.com https://vk.com/detskayafilarmonia
Facebook https://www.facebook.com/SGDFi
“Газар дэлхий – бидний хамтын гэр” Олон улсын хүүхэд залуучуудын хөгжмийн уран бүтээлийн их наадам нь мэргэжлийн болоод сонирхогчийн уран бүтээлийн хамтлагуудын хувьд нэр хүндтэй их наадмуудын тоонд баттай байр сууриа олсон. Их наадмын гол зорилго бол дэлхий дахинд уран сайхны болоод хөгжмийн урлагийг дэмжиж алдаршуулах, гоо зүйн сонирхол хүмүүжлийг төлөвшүүлэх, олон улсын уран бүтээлийн амжилтийн туршлага солилцох, залуу авьястнуудыг тодруулахад оршино.
“Газар дэлхий – бидний хамтын гэр” их наадамд Танд амжилт хүсье
“Газар дэлхий – бидний хамтын гэр” их наадмын Зохион байгуулах Хороо