Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улсын хэмжээнд Музейн үзмэр худалдан авах саналыг хүлээн авлаа
Нийгэм

Улсын хэмжээнд Музейн үзмэр худалдан авах саналыг хүлээн авлаа

Урлаг Урлаг05/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
41561568045716862018-10-05-10-51[www.urlag.mn].PNG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Улсын хэмжээнд Музейн үзмэр худалдан авах зориулалтаар 285,5 сая төгрөг 2018 оны төсөвт батлагдсан бөгөөд Соёл, урлагийн газраас улс, орон нутгийн музейнүүдээс үзмэр болгон худалдаж авах эд өлгийн зүйлийн саналыг 2018 оны 5 сараас авч нэгтгээд байна.

   Монголын Үндэсний музей, Монголын Театрын музей, Богд хааны ордон музей, Дархан-Уул аймгийн музей, Хөвсгөл аймгийн музей, Ховд аймгийн музей, Чойжин ламын сүм музей, Увс аймгийн музей, Төв аймгийн музей, Хэнтий аймгийн музей, Архангай аймгийн музей, Хархорум музей, Сүхбаатар аймгийн музей, Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүй, байгалийн музей, Баян-Өлгий аймгийн музей, Байгалийн түүхийн музей, Говь-Алтай аймгийн  орон нутаг судлах музей, Дундговь аймгийн музей, Говьсүмбэр аймгийн Боржигин өв музей, Өмнөговь аймгийн музей, Дорнод аймгийн музей, Завхан аймгийн музей, Булган аймгийн музей зэрэг 23 музейгээс 460 ширхэг, 56 иж бүрдэл эд өлгийн зүйлийг 773,0 сая төгрөгөөр худалдан авах санал ирүүлжээ. Саналын нэгтгэлийг холбогдох материалын хамт БСШУСЯамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлд хүргүүлээд байна.

   Зөвлөлийн хуралдаанаар эд өлгийн зүйлсийн түүх, соёл, шинжлэх ухааны үнэ цэнэ ач холбогдлыг нарийн тодорхойлон улс, орон нутгийн музейн сан хөмрөгт үзмэр болгон худалдаж авах өвийг тогтоох юм. Саналд 20-р зууны эхэн болон дунд үед Монголчууд ахуй амьдралдаа хэрэглэж байсан боловч шинэ технологи хөгжлийн улмаас устан үгүй болж байгаа эд зүйлс болон түүхэн хүний хэрэглэж байсан эдлэл хэрэглэлүүдийг оруулжээ.

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Р.Чойном” уран сайхны кинонд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

25/06/2026

Тимоти Шаламе, Селена Гомез нар “Not Alone” анимэйшнд дуу оруулахаар болжээ

25/06/2026

Шакира тайзны хувцаслалт, загварын сонголтоороо олны анхаарлыг татаж байна

25/06/2026

GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ

25/06/2026

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.