Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Үндэсний язгуур өв соёлоо сурталчилах ажлыг аж ахуй нэгжүүд эхлүүллээ
Уртын дуу

Үндэсний язгуур өв соёлоо сурталчилах ажлыг аж ахуй нэгжүүд эхлүүллээ

Урлаг Урлаг25/10/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
56789907733280042018-10-25-09-24[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Тэртээ 1924 онд Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн эхлэл суурь болж, нэгэн зууны турш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж буй APU компани нь салбартаа манлайлж, нийгмийн сайн сайхны төлөө, байгаль эх дэлхийдээ ээлтэйгээр, хүний хөгжлийг дээдлэн, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа ууган үйлдвэрлэгч билээ. APU компани нь өнөөдөр Төгс үүрэг хариуцлагыг ухамсарлан, Төгөлдөр соёл, бүтээгдэхүүний нэгдлийг эрхэмлэж, Тунгалаг ёс зүйг баримтлан, шинэ стандартуудыг нэвтрүүлж, хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, стратегийн түншлэлийг олон улсад нэмэгдүүлж, шинэ шилдэг брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах алсын хараатай зорилго тавин ажиллаж байна. 

Уг компани 10 дугаар сарын 20-нд “Улаанбаатар палас”-ийн их танхимд “Хамаг Монгол” язгуур урлагийн наадмыг өөрийн ажилтан, ажиллагсдын дунд  амжилттай зохион байгууллаа.

“Хамаг Монгол” язгуур урлагийн наадмын зорилго  нүүдэлчин угсаатны өнө эртнээс уламжлагдан ирсэн өвөрмөц өв соёл, түүний байгаль, ертөнцийг таних мэдлэг, арга ухаан, зан үйл, язгуур урлаг,  гараар урлах эрдэм, аман илэрхийллийн баялаг төрөл зүйлийг өөрийн мэдлэг оюундаа шингээх, уламжлуулах, компаний хүний нөөцийн үзэл санааг нэгтгэх, хувь хүний оюуныг дэмжих, байгууллагын дотоод соёлын орчныг зөв зүйтэй бэхжүүлэхэд чиглэгдсэн байлаа.

“Хамаг Монгол” язгуур урлагийн наадмын удирдамжийн дагуу APU компани  нэгжүүдээ 8 багт хувааж, Монгол үндэстэн угсаатны: буриад, дөрвөд, торгууд, захчин, дархад, хотгойд, баяд, урианхай бүлгийг төлөөлүүлэх сугалааг явуулж, бэлтгэл зохион байгуулалтаа хангах нэг сарын ажлыг өрнүүлсэн. Энэ хугацаанд багууд холбогдох чиглэлийн эрдэмтэн судлаачдаас зөвлөгөө авч, мэргэжлийн урлагийн байгууллагуудын найруулагч, уран бүтээлчдийн удирдлага дор язгуур соёл, урлагийн агуулгыг харуулсан 20 минутын үзүлбэрийг бэлтгэсэн юм. 

APU компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас хэрэгжүүлсэн олон ажлыг дэмжин ивээн тэтгэсэн нийгэмд  ээлтэй компани гэдгийг энэ дашрамд цохмоор байна. “Хамаг Монгол” язгуур урлагийн наадамд Соёл, урлагийн газар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, наадмыг шалгаруулах шүүгчдийн багийг ажиллуулж, соёлын биет бус өв, түүнийг өндөр түвшинд өвлөн уламжилсан авъяас билигтнүүдийн мэндчилгээг хүргүүлж, группийн хамт олонд зориулж “Нүүдэлчин Монгол” гэрэл зургийн болон гар урлаачдын үзэсгэлэнг дэлгэлээ.  

Язгуур урлагийн наадамд багууд тухайн үндэстний мэндчилгээ, дуу бүжиг, ёс заншил, тоглоом наадгайн төрлөөр мөн үндэстэн ястны онцлог идээ, ундааны үзэсгэлэн гаргаж, өөр хоорондоо өрсөлдөж дараах амжилтуудыг үзүүлсэн юм. Үүнд:  

  • I байр “Буриад домог” /Архины үйлдвэр, Спиртийн үйлдвэр ХХК/
  • II байр “Уриан эзэд” /Спирт бал бурам ХХК/
  • III байр “Мишиг вангийн баатрууд” /Агуулах тээвэр, түгээлтийн газар АПУ ХХК, АПУ трейдинг ХХК, СББ Трейд ХХК, Эй Пи Би ХХК/

  

 

 

 

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.