Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Олны сонирхолыг татаж буй “Асрагч аав” кино

Олны сонирхолыг татаж буй “Асрагч аав” кино

Урлаг Урлаг13/11/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
46079679_493218244496356_2567033581234814976_n7846745542018-11-13-13-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ сарын 2-нд кино театруудад нээлтээ хийсэн шинэ уран бүтээлийн нэг "Асрагч аав" инээдмийн уран сайхны кино үзэгч олноо хүрээд удаагүй ч хүн бүрийн үзэхийг хүсч буй кино болж чаджээ. 

Уг бүтээлийн найруулагчаар Ц.Амартүвшин, продюсерээр жүжигчин Д.Хүрэлхүү буюу бидний сайн мэддэгээр Хүрлээ өөрөө ажиллажээ. Үүнээс гадна кино зохиолыг ч тэрбээр өөрөө бичсэн байна. Кино бүтсэн талаар өөр сонирхолтой мэдээлэл ч их байна. Жишээ нь дүрүүдэд Д.Хүрэлхүү, Г.Нарансолонго Р.Нандинцэцэг У.Хүслэн гэх уран бүтээлчид тоглосноос гадна Хүрлээгийн охин Г. Сүрэн ч энэ бүрэлдэхүүнд багтжээ. Тэрбээр өмнө нь мөн охин Г.Намуунтайгаа кинонд тоглож байсан билээ. 

Ингэснээрээ жүжигчин аав хоёр охинтойгоо кинонд тоглосон анхны тохиолдол гэдгээрээ ч Монголын кино салбарт сонирхолтой баримтын нэг болж чаджээ. 

Киноны үйл явдалын талаар товч дурьдвал, чинээлэг гэрийн эзэгтэй Сарнай Асрагч зуучлалын компани дээр ирж ажилд орохоор ирсэн хүмүүсээс ярилцлага авна. Тэрээр олон бүсгүйчүүдтэй ярилцсан ч цорын ганц эрэгтэй болох Гочоог ажилд авахаар сонгоно. Гочоо асрагч хийхээр айлд очиход эрх дураараа өссөн дөнгөж арван жилээ төгсөөд буй Индра, дэггүй нь дэндсэн бага ангийн сурагч Анар нар угтаж авна. Тэдний хөгжилтэй, баяр хөөр дүүрэн, адармаатай, эмгэнэлт түүхийг “Асрагч аав” киноноос та бүхэн хүлээн авч үзээрэй.

Инээдмийн төрлийн энэхүү кино дэлгэцнээ гараад удаагүй ч үзэгч олны зүгээс сайн уран бүтээл болсныг илтгэн цахим орчинд  олны танил эрхмүүд өөрсдийн үзэл бодлоо хэрхэн илэрхийлснийг уншигч олноо хүргэж байна. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна

05/08/2025

“Шүтээн минь” тоглолтоор хамгийн том тайзыг засаж, хип хопын хэмнэлийг мэдрүүлнэ

05/08/2025

Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав

05/08/2025

ЕБС-иудын 2025-2026 оны хичээлийн жилийн бүтцийг танилцууллаа

05/08/2025

Д.БЯМБАЦОГТ: Би одоо л жүжигчин мэргэжилдээ эзэн болж байна

05/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.