Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Талбайн шинэ жилийн шоуны найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагджээ
Нийгэм

Талбайн шинэ жилийн шоуны найруулагчийн сонгон шалгаруулалт зарлагджээ

Урлаг Урлаг20/11/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
39768808312018-11-20-14-58[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дүгээр заалт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1085 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Соёл, урлагийн газраас “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах хөтөлбөр, найруулгын төслийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

   Сонгон шалгаруулалтын зорилго нь нийслэлийн иргэдэд зориулсан төв талбайн “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын шоу тоглолтыг ёслол, төгөлдөр, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулахад оршиж байгаа аж. Тус сонгон шалгаруулалтад Монгол Улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн багууд төсөл боловсруулан оролцох боломжтой бөгөөд оролцох хүсэлтэй хэн боловч төслөө битүүмжлэн ирүүлэх ба төслийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Соёл, урлагийн газарт бүртгэж хүлээн авна.

Төсөлд тавигдах ерөнхий шаардлагын хувьд дараах зүйлсийг анхаарч байгаа. Үүнд:

– Нийтийг хамарсан томоохон урлагийн тоглолт, шоу цэнгүүн зохион байгуулж байсан туршлагатай, мэргэжлийн хамт олон болон чөлөөт уран бүтээлчид байх;
– Найруулагчийн зохиол нь орчин үеийн хэв шинжтэй шинэлэг байхын зэрэгцээ үндэсний өв соёл, түүхэн уламжлал, монгол бахархлыг хослуулсан агуулгатай байх;
– Тайзны засал чимэглэл, хөгжмийн дуугаралт, гэрэл болон дүрсний эффект зэрэг нь олон улсын шоу тоглолтын жишигт нийцсэн байх;
– Тайз, талбайн зохион байгуулалтыг иргэд, жуулчид, сэтгүүлчдийн болон хүндэт зочдын аюулгүй байдал, тав тухыг хангасан байхаар төлөвлөх;
– Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа 120-150 минут байхаар төлөвлөсөн байх;
– Зохион байгуулалтын төсвийг үнэн зөв бодитоор буюу дунджаар 3 байгууллагын харьцуулсан үнийн судалгааг үндэслэн тооцоолж гаргасан байх;
– Өмнөх жилүүдийн шоу тоглолтуудын хөтөлбөр, найруулгатай давхцуулахгүй байх;

Төслийн шалгаруулалтын хувьд ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу ажлын 3 өдөрт багтаан сонгон шалгаруулж, шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт танилцуулж батлуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн үүсгэн байгуулагч Б.Нямбаяр “Wayfinder Award” шагнал хүртжээ

11/06/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Р.Чойном” уран сайхны кинонд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

25/06/2026

Тимоти Шаламе, Селена Гомез нар “Not Alone” анимэйшнд дуу оруулахаар болжээ

25/06/2026

Шакира тайзны хувцаслалт, загварын сонголтоороо олны анхаарлыг татаж байна

25/06/2026

GTA-6 тоглоомын үнэ 80 ам.доллароос эхэлнэ

25/06/2026

BTS хамтлагийн “Dynamite” дуу YouTube-д 2.1 тэрбум үзэлт давлаа

25/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.