Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»СУИС-ийн Д.Уранчимэг ELIA-гийн удирдах зөвлөлд сонгогджээ
Уртын дуу

СУИС-ийн Д.Уранчимэг ELIA-гийн удирдах зөвлөлд сонгогджээ

Урлаг Урлаг29/11/2018Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
5678901511452252018-11-29-12-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Европын Урлагийн Их Сургуулиудын холбоо буюу ELIA-гийн Азийн орнуудын төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал Д.Уранчимэг сонгогдсон тухай таатай мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Анх 1990 онд байгуулагдсан Европын Урлагийн Их Сургуулиудын холбоо нь өдгөө  47 орны  350 урлагийн их  сургуулиуд, 300.000 гаруй оюутнуудын төлөөллийг сүлжээндээ нэгтгээд байна.

   ELIA-гийн сүлжээнд Азийн орнуудаас БНХАУ, БНСУ, БНЭУ, Катар Улс, Сингапур Улс, Малайз Улс, Израйл Улс Тайвань, Монгол Улсын Урлагийн их сургуулиуд гишүүнчлэлтэй байдаг билээ. СУИС нь 2013 онд ELIA-гийн гишүүн байгууллага болж байсан бөгөөд СУИС-ийн захирал Э.Сонинтогос 2014-2018 онд тус бүр 2 жилээр 2 удаа тус удирдах зөвлөлд европын бус орон номинацид сонгогдон ажиллаж байжээ. Харин энэ удаагийн хурлаар шинээр батлагдсан журмын дагуу Д.Уранчимэг маань 4 жил удирдах зөвлөлд ажиллахаар болжээ.

   ELIA-гийн шинэ өрөнхийлөгчөөр Австрийн Дүрслэх Урлагийн Академийн дэд захирал Андреа Врэйд сонгогдсон бөгөөд хурлын үеэр манай төлөөлөгчид шинэхэн ерөнхийлөгчтэй ажил хэргийн уулзалт хийж, 2020 онд ELIA-гийн  “Teachers Academy” болон бусад үйл ажиллагааг Монголд зохион байгуулж болох талаар санал солилцож цаашдаа тус сүлжээнд СУИС ERASMUS хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар зөвшилцжээ.

ELIA (Европын Урлагийн Их Сургуулиудын холбоо) нь анх 1990 онд байгуулагдсан бөгөөд өдгөө  47 орны  350 урлагийн их  сургуулиуд, 300.000 гаруй оюутнуудын төлөөллийг сүлжээндээ нэгтгээд  байна. ELIA-гийн сүлжээнд Азийн орнуудаас БНХАУ, БНСУ, БНЭУ, Катар улс, Сингапур улс, Малайз улс, Израйл улс Тайвань, Монгол улсын Урлагийн их сургуулиуд гишүүнчлэлтэй байдаг билээ. СУИС нь 2013 онд ELIA-гийн гишүүн байгууллага болж байсан бөгөөд СУИС-ийн захирал Э.Сонинтогос 2014- 2018 онд тус бүр 2 жилээр 2 удаа тус удирдах зөвлөлд  европын бус орон номинацид сонгогдон ажиллаж байв. Энэ удаагийн хурлаар СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит ДДУС-ийн захирал Д.Уранчимэг Азийн орнуудын төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон бөгөөд шинэ батлагдсан журмын дагуу 4 жил удирдах зөвлөлд ажиллах юм. ELIA шинэ өрөнхийлөгчөөр Австрийн Дүрслэх Урлагийн Академийн дэд захирал Андреа Врэйд сонгогдлоо. Андреа Врэйдтай уулзаж 2020 онд ELIA –гийн  “Teachers Academy” болон бусад үйл ажиллагааг Монголд зохион байгуулж болох талаар санал солилцож цаашдаа тус сүлжээнд СУИС ERASMUS хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар зөвшилцлөө. БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Азийн хотуудын ардын урлагийн наадам Улаанбаатарт болно

12/06/2025

“Яруу найргийн үдэш” арга хэмжээ зохион байгууллаа

12/06/2025

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

12/06/2025

“Tony awards 2025” наадмын шилдгүүд тодорлоо

12/06/2025

ФОТО: “Tony awards 2025” наадмын улаан хивсний ёслолоос

12/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.