Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Учиртай гурван толгой”-д үе үеийн уран бүтээлчид тоглоно
Нийгэм

“Учиртай гурван толгой”-д үе үеийн уран бүтээлчид тоглоно

Урлаг Урлаг28/12/2018Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
987659878734865952018-12-28-21-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

  Монгол Улсад хамгийн анхны хөгжмийн театр 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан түүхтэй. Энэ нь Монголд төдийгүй Ази тивд цорын ганц “хөгжмийн сонгодог театр” нээгдэх суурийг тавьжээ. Энэхүү түүхт хөгжмийн театр үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 55 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 30-ны өдөр Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг гурван үеийн уран бүтээлчид хамтран тоглохоор болжээ. Мөн энэ өдөр дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрийг бүтээж байсан уран бүтээлчдийн уулзалтыг хийхээр болсон байна. Энэ талаар УДБЭТ-аас хэвлэлийн бага хурал хийлээ.

УДБЭТ-ын ерөнхий захирал Ц.Төвшинтөгс театрын анх байгуулагдсан он, жилийг судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр үнэн зөв тогтоох, баталгаажуулах зорилгоор 2018 онд эрдэм шинжилгээний томоохон ажлыг хийлээ гэв. Тэрбээр “Монгол улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үүсэл хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг соёл урлагийн салбарын эрдэмтэн, профессорууд, судлаач нартай хамтран зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд “Монголын дуурь, бүжгийн эрдмийн театрын үүсэл хөгжлийн зарим асуудал” сэдвээр илтгэлүүдийг судалгаа шинжилгээний үндэслэлтэй хамтран хэлэлцэж, анхны хөгжмийн театр 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад орж Монголын анхны сонгодог дуурь болох Б.Дамдинсүрэнгийн “учиртай гурван толгой” дууриар нээлтээ хийж байжээ. Тиймээс энэ жилийн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр бол театрын уран бүтээлчдийн хувьд онцгой өдрийн нэг байх болно. Энэ удаа бид “Учиртай гурван толгой” дуурийг гурван үеийн уран бүтээлчдийг оролцуулан тоглох болж бэлтгэлээ хийж байна.” гэв.

Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийг ирэх Ням гаригт /2018.12.30/ тоглох бөгөөд үе үеийн удирдлагууд, уран бүтээлчид, ажилтан албан хаагчиддаа хүндэтгэл үзүүлэн ойн арга хэмжээг тэмдэглэхээр болжээ. Уг дуурьт гурван үеийн уран бүтээлчид хамтран тоглох гэж байна. Тус дуурийн Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрийг театрын тайзнаа амилуулж ирсэн уран бүтээлчдийг нэгэн тайзнаас харах боломжийг олгож байгаа аж.

“Учиртай гурван толгой” дуурьт УДБЭТ-ын үе үеийн шилдэг уран бүтээлчид болох Ардын жүжигчин А.Долгор, А.Дашпилжээ, Ч.Мөнхшүр, Б.Жавзандулам, Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү, Ж.Бүтэд, Л.Болд, Б.Цэцгээ, Д.Ганхуяг, С.Мөнгөнцэцэг, Б.Эрдэнэтуяа болон Соёлын тэргүүний ажилтан Баянбилэг, Ш. Наранчимэг, Э.Бумхүү, Гомбо-Очир, Шижирболд, Даваадорж, Алтанхуяг, Бүүвэйбаатар болон УДБЭТ-ын симфони найрал хөгжим, найрал дуучид болон балетын жүжигчид оролцон тоглох юм байна. Удирдаачаар УДБЭТ-ын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллана.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол улсын хамгийн том “Морин хуур”

07/08/2026

Тэйт МакРэй “Уран бүтээлч байх нь нэг удаагийн амжилт биш, харин өөрийгөө байнга шинээр бүтээж байх урт хугацааны үйл явц” гэв

06/08/2026

Локарногийн кино наадамд өрсөлдөх “The House on the Moon” киноны хэсгийг олон нийтэд цацлаа

06/08/2026

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026

Мишель Йео Ёко Оногийн тухай намтарчилсан кинонд түүний дүрийг бүтээхийг хүсдэг

06/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.