Урлаг.мнУрлаг.мн
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    • Дуу
    • Хөгжим
    • Жүжиг
    • Зураг
    • Зохиол
    • Язгуур урлаг
    Facebook Twitter Instagram
    Урлаг.мнУрлаг.мн
    Урлаг.мн»Уртын дуу»“Өв эрдэнэ” хөтөлбөрт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно
    Уртын дуу

    “Өв эрдэнэ” хөтөлбөрт 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

    Урлаг Урлаг02/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
    Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
    201608211429115976806672019-02-02-09-49[www.urlag.mn].jpg
    Share
    Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

       М-Си-Эс групп 25 жилийн ойгоо тохиолдуулан Монгол үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлэх уг хөтөлбөрт үндэсний хэмжээний томоохон төслүүдийг шалгаруулан, таван жилийн хугацаанд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох юм.

       Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний төсөл болох Чойжин ламын сүм музейн уран барилгын хадгалалт хамгаалалтын ажлыг БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Чойжин ламын сүм музей, Монголын Урлагийн Зөвлөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн бусад байгууллагуудтай хамтран 2019 оноос эхлүүлэх юм.

       Монголын Урлагийн Зөвлөл Чойжин ламын сүм музейг сэргээн засварлахад бэлтгэх зорилгоор 2008 онд архитектурын хэмжилт ба барилгын гэмтэл, 2017 онд байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөлөл зэрэг 9 төрлийн судалгааг Австрали улсын иргэн Рожер Перрийн дэмжлэгээр хийсэн билээ. Уг судалгааны тайлан, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийн газар ашиглалтын төлөвлөлт, орчны тохижилтын ажлыг хийх аж.

       Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх удаах төсөл нь Богд хааны ордон музейн уран барилгад байгалийн болон нийгмийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгаа бөгөөд мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ онд хэрэгжүүлэх аж. Судалгаагаар музейн одоогийн нөхцөл байдлыг үнэлэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах юм.

       М-Си-Эс Группийн ерөнхийлөгч Ж.Од “Бид 25 жилийн ойгоо ёслон тэмдэглэхээсээ илүүтэй улс орныхоо нийгэм, соёлыг хөгжүүлэхэд хувь нэмэр болох бодит санаачилгуудыг дэмжиж, санхүүжүүлэхээр болсон. 2013 онд 20 жилийн ойгоороо соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготой Монгол кино HD, Занабазарын нууц, Үндэсний дуурь, балетын ноотыг сэргээн цахимд хөрвүүлэх зэрэг томоохон төслүүдийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн. 25 жилийн ойгоороо үүнийгээ уламжлал болгон, улам бүр өргөжүүлж, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт хэд хэдэн томоохон хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэлээ.

       МУЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Чингис хаан одонт, МУСГЗ Г.Мэнд-Ооёо “Өв эрдэнэ соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын ард түмний эрдэм билиг, ур ухаан, оюун соёлын охь дээж болсон түүх соёлынхоо хосгүй үнэт дурсгалуудыг нандигнан хамгаалж, сэргээн хямгадаж, арвижуулан дэлгэрүүлж үеийн үед түүчээлэн хүргэх сайн үйлсийн аян юм” хэмээн хөтөлбөрийн ач холбогдлыг үнэллээ.

    Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
    Урлаг
    • Вэбсайт

    Төстэй нийтлэл

    Дуу Урлаг

    “The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

    03/07/2023
    Уртын дуу Урлаг

    Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

    16/08/2022
    Уртын дуу Урлаг

    A$AP Rocky-г хүн буудсан хэрэгт яллагдагчаар татлаа

    16/08/2022

    Сэтгэгдэл хаалттай

    Сүүлд нэмэгдсэн

    Дуучин А.Хосбаярын “Богд хээрийн дуулал” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

    18/09/2023

    Шинэ клип: “Богд хээрийн дуулал”

    06/09/2023

    Жүжигчин Б.Барслхагвагийн Япон улсын хэвлэлд нийтлэсэн ярилцлага

    16/08/2023

    “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

    16/08/2023

    Даншиг наадамд Халимагийн алдарт туульч, дуучин О.Цагаанзам, Буриадын реппер Сарюна, Alihan DZE зэрэг 17 уран бүтээлч оролцоно

    02/08/2023
    Дараахи
    Facebook Twitter Instagram Pinterest
    • Бидний тухай
    • Холбоо барих
    © 2009-2023 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

    Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.