Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Төглөлдөр хуурч Чинбаа фенүүддээ “Хязгааргүйн цаана” тоглолтоороо сар шинийн бэлэг барина
Нийгэм

Төглөлдөр хуурч Чинбаа фенүүддээ “Хязгааргүйн цаана” тоглолтоороо сар шинийн бэлэг барина

Урлаг Урлаг04/02/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
01362688132019-02-04-10-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат "Хязгааргүйн цаана" бие даасан тоглолтоо 2018 оны 09 дүгээр сарын 21,22,23-нд "Corporate Convention Centre"-ийн концертын танхимд хийсэн билээ. Тоглолтонд түүний зохиосон шинэ, шилдэг дуу, хөгжмийн бүтээлүүдээс гадна хөгжмийн найруулагчаар ажилласан олон дуунууд тоглогдсон бөгөөд Монголын сонгодог болон ардын урлагийн дуучид, бүжигчид, үндэсний язгуур урлагийн хөгжимчид, рок поп урлагийн шилдэг хамтлаг, дуучид, хөгжимчид оролцож нэгэн тансаг үдшийг үзэгчдэд бэлэглэсэн. Тэгвэл Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан "Хязгааргүйн цаана" амьд тоглолтоо сар шинийн баярын өдрүүдэд Боловсрол телевизээр дамжуулан фенүүддээ бэлэг болгон хүргэх гэж байгаагаа зарлалаа.

   Тэрээр “Сайн байцгаана уу та бүхэндээ ирж буй цаг, сар шинийн баярын мэндийг хүргэн мэндчилж байна. Чинбаа миний хувьд өнгөрсөн он уран бүтээлийн олз омог дүүрэн, амжилттай, дурсамжтай сайхан цаг хугацаа байлаа. Хүсэл мөрөөдөл болсон "Хязгааргүйн цаана" тоглолтоо уран бүтээлч хамт олонтойгоо 3 өдрийн турш амжилттай тоглож, дуу хөгжимд уярсан, ухаарсан тоглолтоо өргөн барьжээ. Энэ жилийн хувьд ч хийж бүтээх ажил, уран бүтээлийн төлөвлөгөө, зорилго дүүрэн байна.
Оюун бодол, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан та бүхэндээ толилуулсан

   "Хязааргүйн цаана" тоглолтыг минь хамтран бүтээсэн бүх уран бүтээлчид, хамтран ажиллагч, дэмжигч байгууллагууддаа дахин талархая. Тун удахгүй шинэ тоглолтоор дахин уулзацгаая. Баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” хэмээжээ. Ийнхүү энэ жилийн сар шинийн баяраар Чинбаа фенүүддээ үзэж амжаагүй тоглолтоор нь бэлэг барьж байгаа юм байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.