Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өндөр гэгээний төрсөн нутагт уран зургийн галерей нээгджээ
Нийгэм

Өндөр гэгээний төрсөн нутагт уран зургийн галерей нээгджээ

Урлаг Урлаг21/03/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
195199056449052019-03-21-09-48[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын сумдаас анх удаа уран зургийн галерейтэй болсон Өндөр гэгээн Занабазарын төрсөн өлгий нутаг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвд нээгдсэн “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд нэгэн шинэ үзэсгэлэнгийн нээлт боллоо.

   Өндөр гэгээн Занабазарын нутгийн энэхүү галерейд 2019 оны гуравдугаар сарын 11-нд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд үе үеийн 55 шилдэг найрагчийн хөрөг зургийг  Монголын дүрслэх урлагийн манлайлал болсон 25 зураач зурж, хамтарсан “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн нь Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойд зориулан дэлгэгдсэн юм. Энэхүү “Бурхан бумбын орон” галерейг үүсгэн байгуулах сэдэл, санаачилгыг Есөн зүйл сумын уугуул зураач С.Чулуунбаатар гаргаж ийнхүү биелэлээ олж өмнөх нийгмийн үед сум нэгдлийн захиалгаар зураачид очиж зурж, бүтээсэн тухайн нутаг орны зургуудаас гадна орчин цагийн нэртэй зураачид бүтээлүүдээ энэхүү галерейд бэлэглэснээр сан хөмрөг бүрдсэн ажээ.

   “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн нээлтэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, галерейг үүсгэн байгуулагч, зураач С.Чулуунбаатар болон Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж нарын албаны хүмүүс Монголын Зохиолчдын Эвлэлийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн, “Утга зохиол урлаг” сонины эрхлэгч Ж.Баяржаргал, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Лхагва нар оролцлоо.

   Энэ үеэр сумын дунд сургуулийн сурагчдын дунд яруу найргийн наадам болж нийт 70 шахам сурагч бүтээлээ ирүүлсэнээс 11а ангийн сурагч У.Дэжидмаа тэргүүн байр эзлэв. “Энэхүү галерей нээгдсэнээр тус сумын ард иргэд, хүүхэд гоо зүйн боловсрол, танин мэдэхүй, манай аялал жуулчлалын салбарт ч онцгой өөрчлөлт гарна. Энэ галерейгаа түшиглээд төрөл бүрийн сургалт зохион байгуулна. Галерейг сэдэж санаачилсан зураач Чулуунбаатартаа талархаж байна” гэж Есөн зүйл сумын Засаг дарга Д.Мөнхбаяр хэллээ.

Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг Есөн зүйл суманд ийнхүү урлаг соёл дэвжин дэлгэрэх үүд нээгдэж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.