Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна
Нийгэм

“Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна

Урлаг Урлаг21/03/2019Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1535153552657301932019-03-21-10-20[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өнөөдөр “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан билээ.

   Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-гоос зарлан тунхагласан уг өдрөөр яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Монголын Үндэсний номын сантай хамтран “Зохиолч уншигчдын уулзалт”-ыг өнөөдөр Монголын Үндэсний номын санд 11:00 цагт зохион байгуулах гэж байна. Мөн Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнг ХУБТ-ийн “Орд арт” галерейд  14:00 цагт нээнэ.

   Энэ жил 90 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав, зохиолч С.Эрдэнэ тэргүүт олон арван нэр алдарт яруу найрагч, зохиолчдын дээж бүтээлээс тус үзэсгэлэнд дэлгэгдэн тавигдах аж.

Г.Нараа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.