Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“ХАЙРТАЙ” аян амжилттай үргэлжилж байна
Нийгэм

“ХАЙРТАЙ” аян амжилттай үргэлжилж байна

Урлаг Урлаг02/07/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
151515531534897795362019-07-02-09-49[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Хурд” хамтлагийн санаачилсан “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн арга хэмжээ амжилттай үргэлжилж байна. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан нийгэмд “гэрэл асаах”, соён гэгээрүүлэх зорилго бүхий төслийн багийнхан Хэнтий аймгаас аялан тоглолтоо эхлүүлж, өнөөдөр Дорнод аймагт ирээд байна.

Аяны хүрээнд цагдаа, онцгой байдлын байгууллагын албан хаагчдад "Эр хүний ноён нуруу" сэдэвт уулзалт ярилцлага, эхчүүдэд "Та монгол ээж" ТББ-тай хамтран "Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан" сэдвээр илтгэл, лекц зохион байгуулж байгаа юм. Мөн өсвөр насны хөвгүүдтэй уулзалт зохион байгуулж “Эх орон гэж юу вэ, ялалт ялагдлын мөн чанар, гэр бүл эх орноо хамгаалах хайрлах үүрэг, хариуцлага” зэрэг сэдвээр халуун дулаан, сонирхолтой яриа өрнүүлж байна.

Чойбалсан хотод хийсэн "Эр хүний ноён нуруу" уулзалтад цагдаа, онцгой байдал, цэргийн ангийн алба хаагчид гэр бүлийнхээ хамт оролцлоо. Цагдаагийн Ерөнхий Газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан “Эрчүүдийн 99 хувь нь цэрэг, цагдаа болохыг мөрөөддөг. Хоёрхон хувь нь мөрөөдлөө биелүүлдэг. Та бүхэн мөрөөдөлдөө хүрсэн хүмүүс. Тиймээс эх орныхоо амгалан тайван байдлын төлөө нэр хүндтэй албанд зүтгэж байгаагийн хувьд, мөрөөдөлдөө хүрсэн хүмүүсийн хувьд соён гэгээрлийн арга хэмжээг түүчээлэн орон нутагтаа олон сайхан ажил зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.

“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр “Цэрэг цагдаагийнхан бол хайрыг түгээгч юм. Дүрэмт хувцсаа өмсөөд ажилдаа гарахаас эхлээд үйлдэл бүр нь эх орон ард түмнээ хамгаалахын төлөө байдаг. Хайр байгаа газар гэрэл гэгээтэй, аз жаргал оршдог” гэлээ. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.