Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын фестиваль таван өдөр үргэлжилнэ
Нийгэм

“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын фестиваль таван өдөр үргэлжилнэ

Урлаг Урлаг13/09/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
34442194611422019-09-13-17-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль энэ сарын 19-23-ны хооронд “49 дүгээр гудамж” Хүүхэд залуусын театрт таван өдрийн турш болох юм байна.

   Уралдааны шүүгчээр Хятад улсын Бээжингийн их сургуулийн багш, кино, театр урлаг судлалын доктор, зохиолч Тиан Хуй Чүн, Испани улсын урлаг, утга зохиол судлаач Andres Bigorra Mir, Монгол Улсаас найруулагч Мягмарнарангийн Батболд нар ажиллах ажээ.

   Уг наадамд өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театр урлагийн институтээс томилогдсон Олон улсын нэр хүндтэй шүүгчид, Монгол, Герман, АНУ, БНСУ, ОХУ, Литви, Киргиз Польш, Израль, ОХУ-ын Хакасс, Тува, Саха-Якут, Буриад зэрэг улсын шилдэг жүжигчид оролцсон бол энэ жил ч мөн олон улсын алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирэх нь. Тус наадам нь 2017 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театр урлагийн институтэд албан ёсоор бүртгэгдсэнээр уралдаант наадам болон өргөжжээ. 2017 онд Польшийн жүжигчин Камила Каминска “Кармазовын бүсгүйчүүд” жүжгээр, 2018 онд АНУ-ын жүжигчин Бремнер Дути “Cabaret 33” жүжгээрээ тус тус Гранпри шагналын эзэн болсон байна.

Энэ жилийн наадмын онцлог нь шилдэг найруулагчид шагнал гардуулахад оршиж буй аж. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар агсны үр хүүхэд, гэр бүл, шавь нарын санаачилгаар байгуулагдсан “Баатар” сан таван өдрийн турш хөндлөнгийн шүүгчээр оролцож, шилдэг найруулга бүхий бүтээлд шилдэг найруулагчийн анхны шагналаа гардуулах юм байна.

Сонирхуулахад, Монголын Моно жүжгийн төв нь “Ялагчдын цуваа-Улаанбаатар” Олон улсын нэг хүний жүжгийн фестивалийг 2015 оноос амжилттай зохион байгуулж ирсэн юм. Дэлхий нийтэд хүчээ авч байгаа энэхүү нэг хүний жүжгийн урсгал нь уран бүтээлчдэд маш бага зардлаар дэлхийн тавцанд өрсөлдөж ур чадвараа ахиулах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм.

“Ялагчдын цуваа-Улаанбаатар” нэг хүний жүжгийн олон улсын фестивальд оролцох уран бүтээлчдийн нэрс

  1. Жүжигчин: Силвиа Рэйлыну

Жүжгийн нэр: “Бүү дайсагна” зохиолч Ионит –Алекс Поклид, найруулагч Рогожинши

Майрус – Пэтру

Румын улсын Василэч Театр

  1. Жүжигчин: Ирина Боды -Раду

Жүжгийн нэр “Aglaja and her God from the Polenta”

Зохиолч, найруулагч Мурыл Маны Жакаб

“I.D. Sirbu” Драмын театр, Румын улс

  1. Жүжигчин: Слободин Марунович

Жүжгийн нэр: Неогошийн сүүлчийн мөч, найруулагч Благота Эрикович

Монтенегрийн Үндэсний Подгорика Театр

  1. Жүжигчин: ХуйТы Лий

Жүжгийн нэр: “Аав” зохиолч Хан Сёнг – Вон, Найруулагч: Дог Хэ Чун

Еүзин Театр, Өмнөд Солонгос

  1. Жүжигчин: Чимэдцэеэгийн Дунгаамаа

Жүжгийн нэр: “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” Зохиолч Лилия Сафиканова,

Найруулагч Мижиддорж Цогт, Зураач Хашхүү Амартүвшин

Залуучууд театр, Дархан хот, Монгол Улс

  1. Жүжигчин: Айзана Чылбак-оол

Жүжгийн нэр: “ Хавар, зун, намар дахиад хавар”, Сей Сейнагоны зохиолоос сэдэвлэв,

Юрий Альшицын санаа, Хөдөлгөөний найруулагч Жанна Начын-оол

Үндэсний хөгжим драмын театр, Оросын холбооны Tyва улс

Б.ЖАРГАЛ

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энн Хэтэуэй “The Princess Diaries” киноны 25 жилийн ойгоор найруулагчаа дурсав

04/08/2026

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.