Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол наадам цогцолборыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно
Уртын дуу

Монгол наадам цогцолборыг соёл, аялал жуулчлалын бүс болгоно

Урлаг Урлаг19/05/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51531353626778582020-05-19-15-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
   Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ыг өв соёлын цогцолбор, олон улсын спорт цогцолбор болгохоор тусгасан байдаг. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар тусгасан юм. Цогцолборын хэрэгцээт газрын давхцалыг арилгах Ажлын хэсэг судалгаа хийж, Засгийн газраас улсын тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг шинэчилсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Аргалант сумын 11 000 га талбайг хамруулахаар тогтсон байдаг. Үүнтэй холбогдуулан цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ.
Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хуралдаанд танилцуулав. “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийжээ. Монголын уламжлалт байр наадмыг нэг  дор зохион байгуулах, олон улсад сурталчлах, цаашлаад 2030 онд олон улсын спортын наадам зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршиж буй.

Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгажээ. Мөн 43.5 га талбайд 14 880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн онгоц бууж,  хөөрөх талбай, усан сан, гольфийн талбай, морины тахны хэлбэр бүхний уяачдын отог, задгай театр зэргийг байгуулахаар төлөвлөжээ. Цогцолборт барих зарим байгууламжаас дурдвал, 35 000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 5280 хүний суудалтай сур харвааны талбай, 20 000 хүний суудалтай морь барианы цогцолбор, 5000 хүний суудалтай морин тойруулга, 10 000 хүний хүчин чадалтай амралтын цогцолбор, 5000 хүний суудалтай спорт цогцолбор, зочид буудал, музей, хурлын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн талаар Нийсллэийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцууллаа. Эдгээрээс гадна цогцолборын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд цанын бааз, их сургуулийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтдээ 792 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд, төслийг төр-хувийн хэвшлэлийн түншлэлээр хийх аж.  
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төслийн хүрээнд таван бүтэц бүхий цогцолбор баригдана. Улаанбаатар хот эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ аялал жуулчлал гэж тооцсон. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ ухаалаг барилга байгууламж барих, зардал хэмнэх чиглэлд анхаарч ажиллаарай. Амралт, зугаалгын чиглэлээр 19, спортын чиглэлээр 13, аялал жуулчлалын чиглэлээр зургаан барилга байгууламж барих төлөвлөлт хийсэн байна. Эдгээрийг хувийн хэвлэлээр хийлгэх нь зөв гэж бодож байна” гэв. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжлээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.