Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»С.Чулуун: Экологийн цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулна
Нийгэм

С.Чулуун: Экологийн цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулна

Урлаг Урлаг26/10/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
854564396219292020-10-26-09-41[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд соёлын өвийн дээрэм, хулгайн асуудлыг хөндөв.

   Соёлын сайд С.Чулуун, Хамгийн их хулгай, дээрэмд өртсөн салбар бол соёл урлагийн салбар. Зарим хүмүүс түүх соёлын дурсгалыг олоод амралтын газар, байшиндаа тавьчихсан байдаг, зарим нь сумын төвийнхөө довжоо болгочихсон байх жишээний. Энэ бол төрийн өмч. Энэ асуудлыг цэгцлэх тухай заалт нь Соёлын өвийн тухай хуульд бий.

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёлын өвийн хулгайн асуудлыг онцгой анхаарахыг чиглэлийн байгууллагуудад үүрэг болгосон. Экологийн Цагдаагийн албаны дэргэд соёлын хулгайтай тэмцэх нэгж байгуулахаар ажиллаж байгаа. Дээр нь хөдөө орон нутгийнханд соёлын өвийн ач холбогдлыг ойлгуулах хэрэгтэй.

   Увс аймгийн Зүүнговь сумын малчин Тооёо гэдэг хүний мэдээллийн дагуу очиход 13 дугаар зууны үеийн цэргийн бүрэн хэрэгслийг олсон. Ийм сайхан сэтгэлтэй хүмүүсийг урамшуулах хэрэгтэй.

   Маш их хэмжээний хулгай явагдаж байгаа. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд бүлэг хулгайч нар Юань улсын үеийн язгууртны 100 гаруй булшийг нэг өвлийн дотор тоносон. Соёлын яамнаас санхүүжилт гаргаж археологичид ажиллаад ирсэн. Тэдний хаяад явсан юмнууд нь ямар гайхамшигтай зүйлс болохыг 16-ны үзэсгэлэнгээр дэлгэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026
Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Whisper Man” киноны зохиолч нь Роберт Де Нирог тоглохоор болсныг сонсоод дуу алдсан тухайгаа ярьжээ

26/08/2026

Бритни Спирсийн намтарчилсан киноны зохиол бичигдэж байна

26/08/2026

Дэйв Франко “Now You See Me” киног карьерынх нь төгсгөл болно гэж боддог байжээ

26/08/2026

Шинээр гарах “Naruto” кинонд Какашигийн дүрд Чарльз Мелтон тоглохоор яригдаж байна

26/08/2026

Барри Манилоу аялан тоглолтоо түр завсарлалаа

26/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.