Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёлын биет бус өвийг сурталчилсан нэвтрүүлгийг бүтээж үзэгчдэд хүргэж байна
Нийгэм

Соёлын биет бус өвийг сурталчилсан нэвтрүүлгийг бүтээж үзэгчдэд хүргэж байна

Урлаг Урлаг23/11/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
109216329102020-11-23-16-22[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол улсын Биет бус соёлын өвийн Төлөөллийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн 7 ай 279 өв, Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн Үндэсний бүртгэлд бүртгэгдсэн 7 ай 83 өвийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/759 дугаар Сайдын тушаалаар шинэчлэн бүртгэсэн бөгөөд тус соёлын өвүүдийг иргэд, олон нийт тэр дундаа хүүхэд залуучуудад сурталчлан таниулах үүднээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас "Монгол өв соёлын гайхамшиг" хэмээх 7 цуврал нэвтрүүлгийг Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, Монголын соёлын аялал жуулчлалын холбоо ТББ-тай хамтран бүтээж үзэгчдэд хүргэж байна.

   "Монгол өв соёлын гайхамшиг" хэмээх тус цуврал нэвтрүүлгийн анхны дугаар буюу аман аялгуу, монгол бичиг, монгол уран бичлэг, үлгэр, домог, ерөөл, магтаал, хэлц үг зэрэг 49 өвийн талаар үзүүлэх "Эх хэл, аман уламжлал"-ын тухай нэвтрүүлгийг эрхэм танд хүргэж байна.

   Энэ дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлалаа хадгалж хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа” гэж заасан байдаг. Тэрээр соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэн бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга болж амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл болж байдаг бөгөөд өргөн утгаараа тухайн улс, үндэстний соёл иргэншлийн аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг чухал хүчин зүйл мөн учир түүнийг тал бүрээр хадгалж хамгаалах нь эдүгээ хүн төрөлхтний нэн тулгамдсан зорилтын нэг болж XXI зууны эхнээс энэ үйл хэрэгт дэлхий нийтээр онцгойлон анхаарлаа хандуулах болсон билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026

“Дэл” уулын хадны зургийн цогцолбор ЮНЕСКО-гийн урьдчилсан жагсаалтад багтжээ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.