Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулна
Нийгэм

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулна

Урлаг Урлаг09/01/2022Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
d96b90ba7fb82921cc00261d0442a6188627497722022-01-09-21-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагаа нь “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэж шилдэгүүдийг тодруулдаг байсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн юм.

   Соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтээмж, нэмүү өртгийн гинжин хэлхээг дэмжих соёлын шинэ бодлогын хэрэгцээ шаардлага үүсч буй болон цар тахлын нөхцөл байдлын улмаас бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүхэлдээ зогсонги байдалд орж бүтээн туурвигчид, соёлын ажилтнуудад шинэ сорилтууд тулгараад буй энэхүү цаг үед тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, алдаршуулах зорилгоор Соёлын яамнаас уг арга хэмжээний хамрах хүрээг өргөтгөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын хүрээнд шилдэг уран бүтээлийг тодруулах номинацыг шинээр бий болгоод байна.

13 дахь жилдээ зохион байгуулагдах "Мөнгөн мод" оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах ёслолын арга хэмжээ 2022 оны 01 дүгээр сарын 22 нд зохион байгуулагдах бөгөөд 12 шилдэг уран бүтээл, 12 шилдэг уран бүтээлчийг шилдэгээр тодруулж тус бүрт “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн урамшуулал олгох юм.

Энэ удаагийн Шилдэг уран бүтээл, Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчдийн материалыг 2022 оны 01 дүгээр сарын 03 ний өдрөөс 01 дүгээр сарын 14 ний өдрийг хүртэлх хугацаанд Соёлын яамны Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтэст цахим хэлбэрээр бүртгэх тул эрхэм уран бүтээлч, бүтээн туурвигч, эрх эзэмшигч та бүхэн дор дурьдсан линкээс дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч бүртгэлд хамрагдана уу.

Оны шилдэг уран бүтээл

  • Оны шилдэг бүтээл шалгаруулах удирдамжтай энд дарж танилцаарай
  • Шилдэг уран бүтээлд нэр дэвшигчийн мэдээллийг энд дарж бүртгүүлнэ үү.

Оны шилдэг уран бүтээлч

  • Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журамтай энд дарж танилцаарай
  • Шилдэг уран бүтээлчид нэр дэвшигчийн мэдээллийг энд дарж бүртгүүлнэ үү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.