Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан боллоо
Нийгэм

Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан боллоо

Урлаг Урлаг18/01/2022Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Capture8532724242022-01-18-17-22[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн 2022 оны анхдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо.

   Соёл, урлагийн үндэсний зөвлөл нь 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар анх байгуулагдаж байсан бөгөөд Монгол Улсын соёл, урлагийн өнөөгийн байдал, алсын хараа, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход зөвлөмж гаргах, соёл урлагаар дамжуулан ард иргэд, нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах чиг үүрэгтэй юм. Энэ чиг үүргийнхээ хүрээнд хуралдаж, 2022 оны соёл, урлагийн өнөөгийн байдалд үнэлгээ хийж, зорилгыг тодорхойлох, соёл урлагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, нийгмийг соён гэгээрүүлэх зэрэг таван бүлэг асуудлын хүрээнд 20 орчим үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ.

    Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун–Эрдэнэ нээж үг хэлсэн юм. Тэрбээр, “Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Соёл, урлагийн үндэсний зөвлөл” 2018 онд анх удаа байгуулагдаж байсан. Үндэсний зөвлөлөөс Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг бие даалган Соёлын яамыг дангаар байгуулах хэрэгцээ шаардлага, үндэслэлийг тодорхойлох, салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг түргэвчлэх талаар салбарын дуу хоолой болж хангалттай сайн ажиллаж эхэлсэн. Иймээс Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

   Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн ковидын хатуу хөл хорионы үед цахимаар хуралдаж, соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтын талаар мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлж, санал зөвлөмжөө гаргаж байсан. Энэ удаад зөвлөлийн 2022 онд хийх ажлын төлөвлөгөөний төсөл болон Монгол Улсын хөгжлийн баримт бичиг “Алсын хараа 2050” болон Засгийн газрын 2020–2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан соёлын салбарын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ…” гээд хуралдааныг нээлээ. Дараа нь Соёлын сайд Ч.Номин хэлэлцэх асуудлыг танилцуулж, хуралдаан зохион байгуулагдсан.

   Соёл, урлагийн үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун–Эрдэнэ, дэд дарга нь Соёлын сайд Ч.Номин бөгөөд “Чингис хаан” одонт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд–Оёо, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, Монгол Улсын Ардын жүжигчин Н.Цэрэндагва, Урлагийн зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар зэрэг соёлын салбар бүрийн төлөөлөл болох 38 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Академич С.Чулуун Наполи Дорно дахины их сургуульд лекц уншлаа

03/03/2026

Эрт үеэс хүн амьдарч байсныг гэрчлэх олдворууд олон илэрчээ

03/03/2026

“Өвлийн хайрын дуу” кино 24 жилийн дараа эргэн ирлээ

02/03/2026

Микеланжелогийн “Эцсийн шүүлт”-ийг цэвэрлэж байна

02/03/2026

Ким Сү Хён кино урлагт эргэн ирнэ

02/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.