Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Электро, транс»Жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжихэд нэгдсэн байр суурь хэрэгтэй
Электро, транс

Жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжихэд нэгдсэн байр суурь хэрэгтэй

Урлаг Урлаг23/03/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jijig-dund-business-middle5916184812012-03-23-19-01[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжихэд нэгдсэн байр суурь хэрэгтэйМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Иргэний танхим”-д өнөөдөр зохион байгууллаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Ерөнхийлөгч үг хэлэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлийг татварын аргаар дэмжих, тодорхой асуудлууд дээр хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх талаар саналууд дэвшүүлсэн билээ. Одоо УИХ, Засгийн газар дээр татварын асуудлаар саналууд боловсруулагдаад явж байна. Тиймээс яригдаж буй саналуудыг нэгдсэн бодлогод оруулах, оролцогч талуудын байр суурийг ойртуулах зорилгоор энэ хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Өнөөдөр 70 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бол тэдний 92 хувь нь 20 хүртэл ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид аж. Тэдэнтэй холбоотой олон асуудлыг зохицуулах, шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Наад зах нь жижиг, дунд аж ахуйн нэгж ямар байх, өмнө нь байсан хувиараа аж ахуй эрхлэгчдийг түүнд яаж хамруулах, НӨАТ-ын асуудлыг байлгах эсэх, байвал хэдээр босго тогтоох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрхэн үзүүлэх зэрэг олон асуудлыг ярьж нэгдсэн байр суурьтай болох, санал боловсруулах нь чухал.

НӨАТ-ын 10 сая төгрөгийн босгыг гэхэд Засгийн газар 50 сая, УИХ-ын зарим гишүүд 100 сая, Ерөнхийлөгчийн Тамгын газар 250 сая байвал зохистой гэж үзэж байна. Хуульд 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг жижиг, дунд үйлдвэрлэл гэж тооцно гэсэн заалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар үндэс болгожээ. Бас ажиллагсдын тоогоор дамжуулж аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, татвар төлөлттэй холбоотой зардлыг хялбаршуулсан тогтолцоонд шилжүүлэн бууруулах, НӨАТ-ыг ч ийм хэлбэрт оруулах, ер нь татварын үндсэн бодлогоо өөрчлөх ёстой гэж үзэж байна.

1990-ээд оны эхнээс боловсруулсан хуулиуд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжихэд чиглэсэн бодлоготой байлаа. Одоо байдал өөр болсон. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, түүнийг дагалдсан Тогтвор байдлын гэрээ зэрэг нь хэрэгтэй уу, үгүй юу. Давхар татварын гэрээ хэлэлцээрийг ч эргэж харах цаг болсон. Яагаад гэвэл бидний тэдэнд өгч буй урамшууллыг улсууд нь төсөвтөө аваад тухайн компанидаа өгөөжөө өгөхгүй байна. Энэ мэт ярилцах, жигдлэх олон асуудал бий тул хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах байцаагч Б.Галбадрах “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй татварын зохицуулалт, цаашдын хандлага”, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осор “Жижиг, дунд үйлдвэрийн талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, татварын бодлого”, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд хувийн хэвшлийн байр суурь, санал” гэсэн илтгэл тус тус тавьж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Оролцогчдын дийлэнх нь татвартай холбоотой эрх зүйн шинэчлэл хийх, НӨАТ-аас чөлөөлөх эсвэл босгыг 250 саяар тогтоох, бүх аж ахуйн нэгжээс ижил бага хувиар орлогын албан татвар авч, далд эдийн засгийг ил болгох, төрийн оролцоог хязгаарлаж, төрийн зохицуулалтыг нэгдсэн бодлоготой хэрэгжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хөнгөлөлттэй зээл олгох, элдэв дарамтыг арилган, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлдвэрлэлийг дэмжих, хувиараа стандарт бус үйлдвэрлэл явуулахыг зогсоох  хэрэгтэй байгааг өөрсдийн үйл ажиллагааны бодит жишээнд тулгуурлан ярив. Орлогын албан татварыг өсөн нэмэгдэх хувь хэмжээтэй болгох талаар ч тодорхой саналууд гарлаа.

НӨАТ болон худалдааны татвар, орлогын албан татвар, орон нутгийн татварын тогтолцооны шинэчлэл, гадаадын хөрөнгө оруулалт, давхар татварын гэрээ хэлэлцээрийн өнөөгийн байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг хийхээр тохиролцлоо. Эдгээр хэлэлцүүлгүүдийг хийсний дараа зөвлөмжүүд гаргах юм.

Мөн иргэдийн дунд татварын ямар бодлого хэрэгжүүлэх нь та бүхэнд хэрэгтэй вэ гэсэн санал асуулга явуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газар төлөвлөж байна. Та татварын шинэтгэлийн хүрээнд өөрийн саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын [email protected] хаягаар 2012 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл илгээж болно гэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Электро, транс Урлаг

ХҮҮГҮЙ, ШИМТГЭЛГҮЙГЭЭР АВ

22/06/2020
Үндэсний хөгжим Урлаг

Дэлхийн стандартад нийцсэн АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ үүдээ нээнэ

26/01/2018
Үндэсний хөгжим Урлаг

“Aqua fitness”-ийн бооцоот уралдаан

16/04/2016

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Төрийн соёрхолт “Харанга” хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Цэндсүрэнгийн Энхманлай (1956-2025)

10/05/2025

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025

“Baeksang awards” наадмын шилдгүүд тодорлоо

06/05/2025

Jisoo дэлхийн топ брэндүүдтэй хамтран ажиллаж байна

06/05/2025

“Ламбугайн нулимс” дуурийг УДБЭТ-ын хамгийн залуу удирдаач Ц.Тэлмүүн-Очир удирдана

06/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.