Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Урлагийнхан өөрчлөлт хийж байна
Оддын амьдрал

Урлагийнхан өөрчлөлт хийж байна

Урлаг Урлаг17/07/2012Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
urlagiinhan-1466030942012-07-17-22-51[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Нэг хэвийн дүр төрхөөс үзэгчид уйдсан байна. Урлагийнхан ч өөрсдөө бүрмөсөн уйджээ. Энэ зун хөдөө орон нутгаар улс төрчдийн сонгуулийн шоуны ажилд дайчлагдаж, дээр нь хурим найрын урилгад дарагдаад нэлээд завгүй явсан урлагийнхан санхүүгийн хувьд харьцангуй дээрдсэн бололтой.
Учир нь дуу бичлэг, клипний студи, продакшныхан өнөөдөр амьсгаа авах завгүй ажиллаж эхэллээ. Тун удахгүй тэднийг үнэ ханшаар уралдуулж мэдэх өвлийн сезон ч үүнд ихээхэн нөлөөтэй. Ерөнхийдөө дүр төрх, уран бүтээлийн сонголтоо эрс өөрчилж эхэлсэн эмэгтэй дуучид цахиур хагалахын дээр шинэ залуу охид хөвгүүдийн хамтлаг, дуучид ч шоу ертөнцөд “өнгөлөх” байр суурьтай байна.
Киви хамтлагийн Ука. “Киви” хамтлаг тарж бутарна гэсэн дуулиан энэ зуны зохиомол, “хоцрогдсон” дуулиан байлаа. Уг нь шаргал үст Ука бие даасан уран бүтээл хийнэ гэдэг өөрөө маш том сюрприз учраас дээрх “оролдлого” илүүц юм. Хамтлагийн ахлагч Укагийн шинэ уран бүтээл тун амжилттай явна. Тэрээр ая зохиогч, аранжировшик Оки, “New Star” студийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа. Хамраа өндөрсгөж, Францад стиль имижээ өөрчилсөн гэх тэрээр шинэ цомгийн уран бүтээлдээ “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай хүртэл хоршиж чаджээ.
Дуучин Ч.Ану. Дуучин Ч.Ану энэ зун Мянганы сорилтын сангийн ажлаар бүх аймгийг тойрсон. Энэ сан Ч.Ануд хамтлаг дуучдаас хамгийн өндөр үнэ төлсөн байна.
“Сүү” ХК-ний нүүр царай болсон явдал “Мөрөөдлийн” зайрмагны борлуулалтыг үнэмлэхүй өсгөсөн гэдэг. Тийм учраас тус компани Ч.Анутай ойрын хэдэн жилүүдэд хамтран ажиллах хүсэлтэйгээ амласан байна. Бизнесийн ажлуудаа хамтран ажиллагсдадаа даалгаж, зөвхөн уран бүтээлд өөрийгөө зориулна гэх болсон түүнээс “юу ч гарч магадгүй” гэдэгтэй рок попын хуучцуул хүртэл аль хэдийнэ эвлэрчихсэн. Ч.Ану “би одоо л тогтож байна” гэж ам алдсан байналээ. Тэр магадгүй.

“Crush bash” хамтлаг.
Хэн ч харсан “asian pop” стилийг энэ хамтлаг тунхаглан гарч ирсэн. Анхны уран бүтээл болох “Зул сар” дуу өнгөрсөн өвлийг залуусын зүрхэнд баяр, гуниг бүхэнтэй нь хоногшуулж дөнгөсөн байх. Тайзны уран бүтээлд гүн хүндэтгэлтэй ханддаг тэдний энэхүү тэсрэлт хуучин цэргүүдийг ч хүртэл гайхашруулж дөнгөсөн билээ. Анхны цомог, анхны тоглолт гэж хэлж ярьж, яардаггүй тэднийг хүсэн хүлээсэн шүтэн бишрэгчдийн хүрээлэл аль хэдийнэ бий болсон. Дашрамд хэлэхэд шинэ дүр төрхийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа давхаргынхны нийгэмд тарьсан “гей” гэх тодотгол хөвгүүдийг хамгийн их эмзэглүүлээд байна.  
         
“Outlaw” хамтлаг. Эрдэнэт хотын хөвгүүд үүсгэн бий болгосон “Outlaw”-ын гараа тун цоглог.

Тэд анхны тоглолтоороо “UB palace”-ын задгай талбайг дүүргэсэн юм. Одоо тэдний дуулсан дуу бүхэн хит болдог гэхэд бараг хилсдэхгүй. “Зүрхэн тэнгэрийн нар”, “Ээждээ”-г залуус цээжээр мэддэг бол Эрдэнэт хотдоо зориулж сүлд дуу бүтээсэн анхны хип хоп хамтлаг. Унасан газар угаасан ус
             Цэвэрхэн, цэмцгэрхэн цаанаа л өөр гэх энэ дууны клип тун удахгүй дуусч Эрдэнэтийнхнийг огшоох гэнэ. Юутай ч шоу ертөнцөд сүрхий тоогдож, хамгийн гол нь нас насныханд зориулсан уран бүтээл туурвиж чадаж буй “Outlaw”-чууд гандан буурахгүй ээ.       
Дуучин Т.Мино:Дуучин Т.Ариунаагийн “Асуудал” дууны клипний дүрд тоглохдоо Т.Мино 13-хан настай байсан.

Түүнээс хойш Скайтел, Монос компанийн нүүр царай болж, “Салхи”, “Гала” хамтлагийн клипэнд тоглосон билээ. Охидын Sound of kiss хамтлагийн хамгийн царайлаг нь гэж тоогдсоор ирсэн тэрээр “Хайрлаж болох уу” киноны гол дүр, “Амьдралд тавтай морил” телесериалын туслах дүрийг бүтээсэн юм. Харин Т.Мино одоо бие даасан уран бүтээл хийхээр студи, продакшнуудтай гэрээ хийгээд байна. Дуу бүтээгчид ч түүнд найдлага тавьж эхэллээ. Дүр төрх, бие галбир сайтай Т.Мино мэдээллийн сайтуудаас “плейбой” хоч хүртэж, шуугиан тарьсан. Жүжиглэх, дуулах, бүжиглэх авьяас хосолсон түүнд давуу тал их бий. 


Rokit bay: Жижигхэн Монголд хип хоп өрсөлдөөн маш их. Шинэ соргог зүйлийг хурдан тусгаж, хамгийн их хувьсч өөрслөгдөж чадаж буй урсгал энэ. Хип хоп ертөнцөд зөвшөөрөл хүсэхгүй орж ирсэн түүний анхны дуу болох “Нэг өдрийн хаан” шууд хит болсон. “Энгийн байх надад утга учиргүй мэт санагдана. Эндээс хурдхан мултрахын  тулд гүймээр санагдана. Эндээ үлдвэл бүх зүйл энгийн бүхний дунд шингэнэ. Дундаж нэгэн байж чадахгүй нь би, хавчиг, бөгчим жижиг завсар зайнд. Ийм учраас эндээс явахаар гал дундуур алхаж явна. Хэцүүг хийх цаг зөндөө. Хэн ч биш байх цаг зөндөө” гэж түүний дуунд өгүүлдэг. Rokit bay “Бид хоёр”, “Аваад яв”, реппер Gee-тэй хамт “Микрофоны ард”, “Ээ, дээ энэ эрчүүд үү”, “Хоосон зай” зэрэг уран бүтээлүүд туурвисан нь түүний өмнө алга ташиж үзээгүй фенүүдийг огшоосоор байна. Америкт голчлон амьдарч, фенүүдээ “хятадын эрлийз мөн”,  “биш” гэдэг сэдвээр алалцуулдаг түүнийг нэлээд хямсгар нэгэн гэдэг.

Н.Золзаяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Кэти Перри “Katie Perry” брэндтэй шүүхдээд ялагджээ

11/03/2026
Оддын амьдрал Урлаг

Жастин Бибер бухимдлаа илэрхийлэв

09/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“The Bell Jar“ зохиол кино болж, гол дүрд нь Билли Айлиш тоглоно

12/03/2026

“Zara” брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега 3.23 тэрбум еврогийн ноогдол ашиг хүртэнэ

12/03/2026

Рианнагийн гэрт халдахыг завдагчийн шүүх хурал энэ сарын 25-нд болно

12/03/2026

Бусаны олон улсын кино наадам “А” зэрэглэлийн 17 кино наадмын жагсаалтад багтлаа

12/03/2026

Өнөөдөр жүжигчин Э.Намууны төрсөн өдөр

12/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.