Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Сэрчмаа өөрийгөө барьж өгөв
Оддын амьдрал

Сэрчмаа өөрийгөө барьж өгөв

Урлаг Урлаг18/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
serchmaa-14976221272012-07-18-00-07[www.urlag.mn].jpeg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эмоушн”-ы экс гишүүн дуучин Сэрчмаа хамтлагийнхаа продюссер Чинбатад голдоо ортол гомдсондоо шаралхан бие даан уран бүтээлээ хийж эхэлсэн нь өнөөдрийн өндөрлөгт хүрэх гараа нь болсон хэмээн тэрээр дурссан байдаг.

Нялх од, хайрын дууч, ширээний хүүхэн гээд элдвээр чичлүүлж байсан ч тэрээр турьхан биедээ баймгүй зориг гарган энэ бүхнийг даван туулсан.

Энэ оны хамгийн эхний дуулианыг тарьж, өвөрлөгч эртэй дэр нэгтгэсэн Сэрчмаа тун удахгүй шинэ хүнээ хүлээж авах гэж байгаа. Гэсэн ч уран бүтээлээ орхисонгүй, саяхан хятад хэл дээр дуулсан 13 дуу бүхий CD гарган урд хөршид өөрийгөө таниулж эхлээд байна.

Түүнийг анх урд зүгийн хүнтэй гэр бүл болоход нь сайн муу олон янзын яриа гарч байсны дийлэнх нь “Хөрөнгө харж суусан” гэх утгатай байсан билээ. Хэдий дуучин бүсгүй энэ мэт яриаг үгүйсгэн хайр сэтгэлээ дагасан хэмээж байсан ч саяхан өөрийнхөө үгээс буцаж олны үг ортой байдгийг баталж өгөв.

Тэрээр нэгэн ярилцлагадаа сэтгүүлчийн асуултад бүдэрч “Сая доллартай байсан бол хүнтэй суух хэрэг байхгүй” хэмээн ам алдсан нь ийн харь эрийн өврийг дулаацуулах болсны тайлал болов.     Өвөрлөгч эртэй гэрлэж, тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй дуучин С.Сэрчмаа сая ам.доллар өвөртөлсөн тухай шуугиж байна. Ар Монголын алдарт дуучныг уургалсан нөхөр нь ямартай ч хуримын инж болгож хадгаламжинд нь сая ам.доллар хийж өглөө.

Нөхрийнхөө дэмжлэгтэйгээр Хятадаар чөлөөтэй ойлголцох болсон дуучин бүсгүй саяхан Монголд ирж 70 мянган ам.доллараар баячуудын хамгийн итгэлт унаа болох “Range Rover” худалдаж авчээ. Хэрэв энэ байдлаар үрээд байвал сая доллар нь тун удахгүй дуусч модоо барих вий хэмээн С.Сэрчмаагийн ах дүү нар шивэр авир хийцгээж байна.

Зөв харж инээж, буруу харж уйлж өгсөн сая ам.додлар дуусахын цагт С.Сэрчмаа төрсөн нутгаа санаад ирэх байлгүй хэмээн өвөрлөгч эртэй суусанд нь дургүйлхэх залуустай ч таарав  С.Сэрчмаа нэг сая ам.доллар өвөртөлжээ

 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026
Оддын амьдрал Урлаг

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026
Оддын амьдрал Урлаг

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.