Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Язгуур урлаг»Хөөмийлөх урлаг
Язгуур урлаг

Хөөмийлөх урлаг

Урлаг Урлаг11/04/2012Шинэчлэгдсэн:17/03/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(22)9469247772012-04-11-19-02[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Хөөмийлөх урлаг бол аялан исгэрэх урлаг улам хөгжиж өвөрмөц сонин арга барилд шилжсэн дэвшлийн шат бөгөөд хөөмййлэхэд мөн хүний өгүүлэхийн эрхтэн хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг. Үүнд хөөмийлэх урлаг бол монголчуудын хөгжмийн урлагийг бүтээж эзэмших явцад гарсан нэн гайхамшигтай үзэгдлийн нэгэн мөн. Хөөмийлэх гэдэг бол хэлнийхээ үзүүр үүдэн шүдээр гоё хөөрхөн нугалаа чимигтэй ая исгэрэхийн чацуу хөөмэйнхээ гүнд үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэр эгшиг дуурсгахын нэр юм. Үүнд тэр хүнгэнэсэн бүдүүн эгшиг нь нарийн эгшиглэх аятайгаа зохиролтой дуурсгалантай барилдаж байдаг. Чухам ингэж хөгжмийн нилээд нарийн хийцтэй, гишгүүр мэт тусгай төхөөрөмж бүхий зэмсгээр нилээд чадварлаг хөгжимчний хөгжимдөж болох дуурсгамжит давхар аялгууг нэгэн хүн өгүүлэхийнхээ эрхтний зэрэг ажиллагаагаар гүйцэтгэж байгаад хөөмийлэх урлагийн гайхамшиг оршиж байгаа юм.
1950-иад оны эхээр /тухайлбал 1954 оноос/ монголчуудын хөөмийлэх урлагт өвөрмөц шинэтгэл гарсан юм. 1954ондУлаанбаатарт Ховд аймгийн соёл урлагийн 10 хоног болж, түүгээр Ховд аймгийн Чандмань сумын ард Цэдээ “Алтай ханы магтаал” гэдэг найрал дуунд хөөмийлж ирсэн. “Алтайн магтаал”-ыг найруулсан байдлаар хөөмийлжээ. Тэр үед Улсын хөгжимт-драмын театрт жүжигчин байсан Г.Чимэддорж тийнхүү Цэдээгийн хөөмийлэхийг ихэд сонирхож, өөрөө хөөмий сурахаар зориглон шийдэж оролдсоор санасандаа хүрч хөөмийлдэг болохдоо ардын богино дууг шүлгийг нь тоочин уншихгүйгээр аялгуулан хөөмийлснөөр хөөмийлэх урлагийг санамсаргүй шинэ шатанд дэвшүүлж орхисон гэдэг. Үүнд хөөмийлэх аялгуу уртассаны дээр ардын дууны аялгууг даган хэмнэл хөдөлгөөн нь баяжиж тайвуухан бөгөөд цэвэрхэн хөөмийлэх боломжийг ихэсгэсэн юм. Одоохондоо Монгол, Тува хөөмий гэж хоёр ангилаад байгаа. Тува хөөмий техникийн давуу талыг ашигладаг. Үүнтэйгээ ч санал нэгддэг. Харин Монгол хөөмий хоолойны давуу талыг ашиглаж чаддаг. Дээшээ, доошоо жигд, өргөн цар хүрээтэй дуугардгаараа ялгаатай. Гэхдээ Монгол, Тува хөөмий дотроо олон хуваагддаг. Судлаачид 12 төрөл байдаг гэж үздэг. Монгол хөөмийн төрлийг судлаачид амандаа орсноор л хэлж байна. Соёлын тэргүүний ажилтан Ганболд судлаач хөөмийн дөрвөн төрөл байдаг гэсэн бол Цэрэндаваа, Сэнгэдорж гуай хоёр монгол хөөмий зургаа, найман төрөлтэй гэсэн байгаа. Харин манай Одсүрэн багш хөөмийг 12 төрөлтэй гэж үзэж байна. Гэтэл Тува улс хөөмийн таван төрөл байдаг гэж тогтоод, тэр нь дэлхий нийтэд нэршигдсэн. Манайд бол тагнайн, хамрын, шулуун, хосмолжин, хархираа, харгиа, данилдах, хэрхрэх гэж хүртэл оруулсан байгаа. Хөөмийн дуугаралт, тавилт нь олон янз байдаг. Монгол хөөмийчид хөөмийлөхдөө шүлэглэдэг бол Тува хөөмий нь шүлэглэдэггүй. Харин бүүвэйн дуу хэлбэрийн шүлгээр хөөмийлөх нь бий. Хөөмийг орчин үеийн дуу хөгжмийн бүхий л урсгалд тохируулан аялдаг төдийгүй хөгжмийн бүхий л зэмсгийн аянд хөөмийлөх боломжтой болжээ. Тува хөөмий бол монгол хөөмийг бодоход шингэн, хүч султай, тэр болгон ая дан оруулж болдоггүй. Монгол хөөмий бол дэлхийн сонгодог хөгжмийг хүртэл тоглох чадалтай. Монгол хөөмийг тувачууд хөөмийлж чаддаггүй. Тэр ч утгаараа манай хөөмийн урлаг нэлээд өндөр төвшинд хөгжсөн гэж үзэж байгаа юм. Одоо энэ урлагийг залуус орчин үеийн стильд олуулаад тоглож байна л даа. Рок гэхэд л “Алтан ураг” хамтлаг байна. Этник чиглэлээр “Халил”, “Домог” хамтлагууд байна. Мөн бит бокстой хослуулж эхэллээ. Ер нь 2004 оноос эхлэн хөөмий илүү орчин үеийн өнгө аястай хөгжиж байна. Кени улсын  Найроби хотод Дэлхийн биет бус соёлын өвийн хорооны хурал болж тус хуралдаанаар Монгол хөөмий, монгол наадам гэсэн хоёр номинаци санал хураалтанд орж, оролцогчдын 100 хувийн саналаар ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн үйл явдал болсноор Монгол Хөөмий дэлхийн соёлын нэгэн гайхамшиг болж, хүн төрөлхтөний өмч боллоо.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Язгуур урлаг Урлаг

“Монгол бий биелгээ” наадам Увс аймагт болно

07/08/2025
Язгуур урлаг Урлаг

Монгол хөөмийн урын санг баяжуулах хүсэл зоригийн үзүүрийг үнэлэхүй…

30/06/2025
Язгуур урлаг Урлаг

Ихэр дуучдын “Ихэр аялгуу” цомгийн нээлт энэ сарын 31-нд болно

27/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

09/08/2025

Диана гүнжийн торгон даашинзыг дуудлагаар худалджээ

09/08/2025

“T-ara” хамтлаг “Re/verse” тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ

09/08/2025

“Disney” компани “Hulu” платформыг бүрмөсөн хаах шийдвэр гаргажээ

08/08/2025

Монголын тухай зурсан зургаараа уралдаад түрүүлсэн япон хүүхдүүд манайд аялж байна

08/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.