Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог»Олимпод явах чөлөөтийнхөн “Найрамдал”-д бэлтгэлээ хийж байна
Сонгодог

Олимпод явах чөлөөтийнхөн “Найрамдал”-д бэлтгэлээ хийж байна

Урлаг Урлаг20/07/2012Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

olimp

"Лондон-2012" олим­пийн наа­дамд чөлөөт бө­хийн төрлөөр ма­най улсыг төлөөлөн найман та­мир­чин оролцоно. Тэд олон улсын хүүхдийн "Найрам­дал" зус­лан дээр бэлтгэлээ базааж байгаа билээ. Хүн төрөлхтний эв нэгд­лийн бэл­гэдэл болдог спортын их наадамд ма­найхан ямар­хуу бэлт­гэлтэй бай­гааг сур­валж­лахаар "Най­рам­дал" дээр очлоо.

Өдөр 12 цагийн үед очиход нам гүмхэн байв. Учир нь тамирчид өглөө 7-9 цагийн хооронд бэлт­гэлээ хийгээд амарч байгаа нь тэр ажээ. Энэ зуур чөлөөтийн шинэ бэлт­гэлийн төвтэй танилц­лаа. Холоос хүлэмж шиг харагдахаар явуулын бэлт­­гэлийн төв нь дотроо зургаан дэвжээтэй юм байна. Хой­морт нь Очир­ваань бурхан залж, тан­химын голд арц хүж бүхий хүндэтгэлийн зүйлс байр­луулжээ. Харин үүд хэсэгт хөргөгч байр­луулж дотор нь сүү өрсөн байв. Мөн бэлтгэлийн зааланд та­мирч­дын мөрдөх журмыг хадсан байлаа. Мон­го­лын чөлөөт бөхийн хол­бооны тэргүүн дэд ерөн­хийлөгч Д.Сумъяа­база­рын баталсан уг шийд­вэрт тамирчид хэдэн цагт ямар бэлтгэл хийхийг тус­гажээ. Мөн бэлтгэлийн зааланд биеэ хэрхэн авч явах талаар танил­цуул­сан байв. Үүнд нь "Тамир­чид шүтээнийг байнга хүндлэн орох гарах бүр­тээ ёсолж байх, бэлт­гэ­лийн өмнө шү­тээ­ний өмнө сөгдөн таван минут бясал­гал хийх, бэлт­гэ­лийн дараа шүтээний өмнө сөгдөн хоёр минут бясалгал хийнэ, бэлтгэл дууссаны дараа шү­тээ­ний даллагын сум, толийг танхимын голд байр­луул­на" гэхчлэн заажээ.

Чөлөөтийнхний бэлт­гэлийн хуваарийг харлаа. Өглөө 7 цагт эхэлдэг бэлт­гэл дээр хоёр км гүйнэ, хөлийн дасгал, таталт, гарын дасгал хийнэ гэхч­лэн хэд дэх өдөр ямар бэлтгэл сургуулилттай байхыг тусгажээ. Энэ бүх­нийг сонирхоод байж бай­тал тамирчид эхнээ­сээ хүрч ирэв. Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатар тэргүүтэй тамирчид бэлтгэлийн төвд иржээ. "Найрам­дал" дээр олимпод явах та­мирч­­дын­хаа бэлтгэлийг хан­­га­хаар чө­лөө­тийн 50 ор­чим тамир­чин бэлт­гэлд га­раад байгаа юм байна. Мөн Болгараас хоёр ч бөх ирчихсэн байв. Та­мир­чид эхнээсээ цуг­ла­саар ирц бүрдэж дууссан бололтой ихэнх нь дэв­жээн дээрээ гараад но­цол­дож эхлэв. Энэ үеэр мэр­гэжлийн сумогийн их аварга Д.Даг­ва­дорж бэлт­гэлийн хувцастай орж ирлээ. Тэрээр шигшээ багийн­хантай хамт "Найрам­дал" төвд байр­лан бэлтгэл хийж байгаа юм байна. Тамирчид энд тэнд бие биетэйгээ ноцол­дон байх үед шүглийн дуу гарч бүгд өндөр на­маа­раа жагсав. Энэ үеэр Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наран­баатараар ах­луул­сан хү­мүүс тамирчдад олим­пийн үеэр өмсөх хувцсыг нь гардуулж өгөөд бэлт­гэлээ сайн хийж, амжилт гаргахыг хүссэн юм.

Ингээд бэлтгэл эхэл­лээ. Ханан дээр хадсан журмын дагуу бүх тамир­чин хоймрын хананд өл­гө­сөн Очирваань бурхны өмнө сөх­рөн суугаад бясал­гаж эхэллээ. Хоёр, гурван минут бүгд чимээгүй бясалган сууж байснаа дуусав болол­той эхнээсээ шү­тээн­дээ гу­рав, гурав мөргөчихөөд босо­ц­гоо­лоо. Дараа нь тойрог үүсгэн хөнгөн гүйгээд хоёр хоёроо­роо ба­рил­даж эхэллээ. Бүх тамир­чин бэлтгэл хийж байхад Монгол Улсын гавьяат тамирчин, дэл­хийн авар­гын хошой хү­рэл медальт О.Насан­бурмаа дэв­жээ­ний захад зогсоод уйлж байгаа ха­рагд­сан. Тэрээр өнгөрсөн жи­лийн дэлхийн авар­гаас олимпод орол­цох эрхээ авч, Монголын баг тамирчдын олимпийн эр­хийн сал­хийг ам­жилт­тай хагалж байлаа. Гэтэл чөлөөт бөхийн хол­боо­ныхон түүний оронд өөр тамирчин явуу­лахаар бол­­сон юм. О.Насан­бур­маагийн хувьд бэлтгэл хийх бүртээ нүдэндээ ну­лимс­тай, сэтгэл са­нааны хүнд байдалд байгаа ажээ. Харин түү­ний оронд явахаар бол­сон С.Бат­­цэцэг дэвжээн дээр ба­рил­даж байсан юм. Үдээс хойших бэлт­гэл гурваас таван цаг үр­гэл­жил­дэг аж. Бэлтгэлийнхээ төвд ба­рилдаан хийсний дараа гадаа гарч хөл­бөмбөг тоглохоос эхлээд төрөл бүрийн дасгал хийдэг юм байна.

Д.Дагвадорж аварга энэ удаа­гийн олимпод чөлөөтийн тамирч­дыг өн­дөр амжилт гаргаасай гэдэг үүднээс Японоос хоёр бариач авчирчээ. Өнөөх хоёр нь мэр­гэж­лийн бариач нар юм гэ­сэн. Тамир­чид бэлтгэлээ хийж байх хооронд их аварга маань бариа хийл­гэж байгаа харагдав. Япон бариачид манай чөлөөтийнхөнтэй хамт Лон­донг зорьж, бэлтгэл сур­гуулилтынх нь үеэр бариа хийх юм байна. Ингээд бэлтгэл цаашаа үргэлжилж байв.

Энэ үеэр ардын багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Насан­тогтохтой ярилцлаа.

-Манай тамирчдын бэлтгэл ямар байгаа вэ?

-Тамирчид маань байнгын бэлтгэлд гараад багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс бэлтгэл сургуулилт сайн байгаа. Угаасаа олимпийн өмнөх бэлтгэлийг дутуу хийх эрх байхгүй. Бүгд дор бүрнээ хичээгээд бэлтгэлээ сайн хийж байна.

-Чөлөөт бөхийн хол­бооныхон олимп хаяанд ирчихсэн энэ үед О.Насан­бур­маа­гийн оронд өөр тамир­чин явуу­ла­хаар бол­чих­­­лоо. Энэ тал дээр та ямар бодол­той байгаа вэ?

-Манай улс зуны гуч­дугаар олимпод оролцох 29 эрх авсан. Эндээс эрхээ авсан 28  тамирчин Лондон явахаар болоод байна. Нэг тамирчин эрхээ авсан мөртлөө явж чадахааргүй болчихоод байгаа. О.Насан­бур­маа­гийн хувьд чө­лөө­тийнх­нөөс хамгийн анхны эрхийг авсан. Өнгөрсөн жил эрхээ авсан уч­раас нэг жилийн хугацаанд олимпод барилдана гэ­сэн зорилго тавиад өдөр бүр өөрийгөө бэлдэж байсан. Би улсын дас­гал­жуу­лаг­чийн хувьд олим­под эрх авсан та­мир­чин өөрөө явах ёстой, хоёр­ду­гаарт С.Батцэцэгээс илүү ба­рилд­чих болов уу гэсэн бодолтой бай­лаа. Одоогийн тог­тол­цоогоор хол­боо нь өөрөө шийд­дэг болчихоод бай­на. Гэ­тэл уг нь улсын шигшээ баг байна, Биеийн тамир спортын газар байна. Миний бодлоор эц­сийн шийдвэрийг ул­сын шиг­шээ баг, БТСГ, чөлөөт бө­хийн холбоо гурав хамт­ран гаргах ёстой байсан болов уу. Урьд нь ийм журмаар явдаг байсан юм. Би хувьдаа эрхээ авсан тамирчин явах ёс­той гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа. Өмнө нь би жүдо­гийн дас­гал­жуу­лагч байхдаа ч тамирч­дадаа хэлдэг бай­лаа. "Олим­­под эрхээ авсан та­мир­чин л явна шүү" гэж.

-Олон улсад ингэж эрхийг нь шил­жүүлэх тохиолдол байдаг юм уу?

-Бусад оронд ямар байдгийг мэдэхгүй юм. Хөлс хүчээ урсган эрхээ авсан тамирчны оронд өөр тамирчин явуулдаг ч юм уу, үгүй ч юм уу. Ма­гад­гүй Монголд л ганцхан ийм байгаа ч юм билүү. 1992 оноос хойш олим­под оролцох тамирчид урьдчилсан шал­га­руу­лал­таас эр­хээ авч оролц­дог болчихсон. Тэр­нээс өмнө замбараагүй олон та­мир­чин оролцдог байлаа.

-Чөлөөт бөхийн хол­боо шийд­вэрээ буцаах боломжтой юу. С.Бат­цэцэгийн нэрийг олон улсын холбоо руу явуул­­чихсан уч­раас бо­ломж­гүй гэж байсан?

-Олимп эхлээгүй бай­гаа учраас боломжтой шүү дээ. Манай чөлөө­тийн холбооныхон шийд­вэрээ эргэн харах байх гэж бодож байгаа.

-О.Насанбурмаа 63 кг-ын жинд олон жил барилдаад өр­сөл­дөгч­дөө сайн мэддэг бол­чих­­сон. С.Батцэцэгийн хувьд тус жин­гийн авар­гуудтай ба­рил­­­даж үзэж байсан болов уу?

-С.Батцэцэгийн хувьд 59 кг-аас жин өгсөж ба­рил­­даж байгаа. Ингэж барил­дахаар бусад та­мирч­даасаа тамир, тэнхээ дутна гэж байдаг юм. Гэвч холбоо нэгэнт ийм шийд­вэр гарчихлаа. Хол­боо­ныхон хурал­даад санал хураасан юм билээ. Гэтэл 5:5-аар тэнцсэн гээд бай­гаа юм. Ингэж шодож бо­лох­гүй л дээ. Улсын нэр шүү дээ. Олимпод очоод шодож медаль авдаггүй биз дээ. Хамгийн гол нь Л.Чинбат ерөн­хийлөгч ингэж шийдсэнд нь гай­хаад байгаа юм. Тэр хүн бол чөлөө­тийн дасгал­жуулагч биш. Өдөр тут­мын ажлыг мэдэхгүй. Со­нин л сонголт болсон юм байна лээ. Тэгээд ч Зас­гийн газрын өмнө үүрэг хүлээсэн Биеийн тамир спор­тын газрын даргын тушаал гарч байж энэ асуудлыг шийдэх ёстой байсан болов уу.   Гэхдээ С.Бат­цэцэг маань сайн барилдаад медаль аваад ирэх юм бол хэн ч гэсэн баярлаад л угтаж авна.

С.АЛТАНЦЭЦЭГ Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

olimp

Тамирчид бэлтгэлдээ цуглаж байгаа нь

olimp

olimp

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025

“Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалт эхэллээ

14/05/2025

“Үндэсний номын баяр-2025” болно

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.