Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Тамхины хорыг арилгах таван бүтээгдэхүүн
Дуу хөгжим

Тамхины хорыг арилгах таван бүтээгдэхүүн

Урлаг Урлаг23/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мэргэжилтнүүд хүний бие махбодь сөрөг нөлөөтэй тэмцэхийн тулд зарцуулсан үнэт бодисуудыг нөхөх, тамхи татах болон хөндлөнгийн хүний татсан тамхины утааны хорыг багасгах бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан тухай "Men's Life" сэтгүүл мэдээлжээ.


Байцаа. АНУ-ын Экологийн үндэсний хүрээлэнгийн судалгаанаас үзвэл, байцаа нь хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд хамгийн сайн нөлөөтэй аж. Энэ ногоонд агуулагддаг изотиоцианат гэдэг бодис нь хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоож, тийм эс үржиж олшрохыг зогсоодог байна.


Жирийн цагаан навчит байцаанд ч, хятад байцаанд ч, ялангуяа, брокколид тийм гайхалтай шинж чанар агуулагдсан байдаг ажээ. Ийм гайхамшигтай ногоог байнга хэрэглэвэл уушгины хорт хавдартай болох магадлал 36 хувиар багасдаг байна.
Улаан лоолийн шүүс. Япончуудын үзэж буйгаар, ийм шүүс нь тамхины утаагаар байнга амьсгалдаг уушгинд хамгийн сайн нөлөөтэй аж. Токиогийн Юнтендо их сургуулийн эрдэмтэд хулгана дээр туршилт хийсэн байна.


Улаан лоолийн шүүсэнд агуулагддаг, үл исэлдүүлэгч ликопен гэдэг бодис эд эсэд хор учруулагч молекулууд болох хүчилтөрөгчийн радикалуудыг үүсгэдэггүй ажээ.


Луувангийн шүүс. Бета-каротин нь хүний биед А амин дэмийг үүсгэдэг ба энэ нь салст бүрхэвчийг бэхжүүлдэг байна. Тамхи татдаг хүн хоногт луувангийн хоёр аяга шүүс уух шаардлагатай ажээ.


Улаан буудайн үр. Үүнд ашигтай, идэвхтэй олон бодис, тэдгээрийн дотор Е болон В12 аминдэм, фолийн хүчил нь уушгины эд эсийг хамгаалахад тустай.


С амин дэм. Олон жимс, ногоо ийм амин дэм агуулсан байдаг. Энэ амин дэм бие махбодид үүсдэггүй, зөвхөн гаднаас л хоол хүнсээр авах боломжтой аж. Нөгөө талаар, татсан тамхи бүр бие дэх 35 миллиграмм амин дэмийг устгадаг.


Дашрамд сануулахад, никотин зөвхөн хорт хавдартай болгодог төдийгүй, сайн талтай, жишээ нь, тархийг сэргээж, тухайлбал, ой тогтоолт сайжрах, ажилдаа төвлөрөхөд нөлөөлдгийг Британийн эрдэмтэд саяхан нотолсон байна. Одоо эрдэмтэд Альцгеймер өвчний үед тамхи ямар нөлөө үзүүлдгийг судалж байгаа ажээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Оззиг дурсахын тулд хөгжмийг нь чанга тавьж сонсоорой”

22/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна

23/07/2026

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

23/07/2026

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.