Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Playtime 2012”-т Японы хамтлаг тоглоно
Нийгэм

“Playtime 2012”-т Японы хамтлаг тоглоно

Урлаг Урлаг23/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b9c0e6ecd276ce99original5007668042012-07-23-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Задгай агаарт задгай дуугаралт сонсохыг хүссэн хүмүүсийн цуваа наймдугаар сарын 4,5-нд Гачууртын “Монгол шилтгээн” тийш чиглэх нь. Энэ зуны хамгийн нүргээнт наадам болох “Playtime 2012” –ыг зохион байгуулагчид “амьд” хөгжим сонирхогчдын цусыг хөөргөхөөр бэлтгэл ажлуудаа хийсээр байна.

Наадмаар жил бүр гадаадын нэг хамтлагийг урьж авчирдаг билээ. Энэ жилийн хувьд, “Shoegazing” урсгалаар тоглодог Японы “Taffy” хамтлаг ирэхээр болсон талаарх шинэхэн мэдээллийг дуулгая. Энэ хамтлаг нь сүүлийн үед “эрч”-ээ авч байгаа чадварлаг уран бүтээлчдээс бүрдсэн гэнэ. Харин наадамд оролцох Монголын хамтлаг дуучдын бүртгэлийг долдугаар сарын 25-ныг хүртэл сунгахаар болжээ. Одоогийн байдлаар 50-аад хамтлаг наадамд оролцож, өөрсдийн тоглолтоо сонирхуулахаар бүртгүүлсэн байна.

Наадамд оролцогсдын хэдийнэ мэддэг болсон “Playtime” захыг уламжлал ёсоор ажиллуулна. Үүгээр “амьд” хөгжим сонирхогч залуусын зүрхэн лугшилтыг түргэтгэдэг шивээс хийх,ховор цомог, хувцас, хэрэглэлийг худалддаг юм. Энэ жил “Playtime” захад наадмын лого ашиглан өөрсдийн үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой хүмүүсийг “Hi-Fi records”-т бүртгэж байна.

Наадмын тасалбарын тухайд, ирэх долоо хоногоос “Hi-Fi Records”-ын салбаруудаар худалдаанд гарах гэнэ. Тасалбарын дизайн бэлэн болсон бөгөөд энэ жил онцгой багцын хөнгөлөлтийг олгож байгаа. Хоёр дахь өдрийн дан тоглолт 15 мянга, хоёр өдрийн тоглолт 20 мянган төгрөг, тавуулаа хоёр өдрийн турш 80 мянга, 10-уулаа хоёр өдрөөр тоглолтоо үзэх бол 150 мянган төгрөгөөр худалдаж авч болох юм.

Зүрхнээс булгилах эрх чөлөөгөө мэдэрцгээе залуус аа.

У.БОЛОР

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Миланы загварын долоо хоногоос

27/02/2026

Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад 75 мянган доллар хандивлажээ

27/02/2026

“Хүн төрөлхтний хар хайрцаг”-ийг бүтээж байна

27/02/2026

“Warner Bros”-ийн төлөөх өрсөлдөөнд “Netflix” ялагдлаа

27/02/2026

Неандертальчууд болон хүмүүсийн хоорондын үржил голдуу нэг чиглэлтэй байсныг судлаачид тогтоожээ

27/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.