Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Б. Шарав
Гэрэл зураг

Б. Шарав

Урлаг Урлаг16/04/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(1)4829754552012-04-11-22-03[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

   (Эрт урьд цагт эгэл Монголын дарамт харгис эзэрхэг ноён, харгис шунахай лам хоёулаа олон түмнээ хохируулан мөлжиж суутал хар хятад хэмээх махчин ирж ийн өгүүлрүүн: Та хоёрын түшиг болох танхай цагааны сөнөснийг мэдэж монгол бүхнээр миний тааллыг шүттүгэй. Эрхэм хоёрын эрх ашгийг бадруулж эдүгээ би чадах тул бүдүүлэг олон монголын аливаа хөрөнгө өмчийг албан гувчуур хэмээцгээж бид гурвуулаа хувааж бичиг гэрээ зохион бахтал идэцгээе хэмээхэд өнөөх хоёр харгисууд энэ хэрэг маш зүйтэй хэмээн дуртайяа хүлээгээд найр наадам үүсгэж жаргацгаан байтал тэр хоёр харгисын тэнэмэл салбар болох Цэвээн тэргүүн зэргийн учир мэдэхгүй хэдэн зальхай харгисууд хэдийнээ мөхөж сарнисан танхай цагаан намын бүлэг салбар болох балай мунхаг Барон Унгернтэй сүлбэлдэн хуйвалдаад орон нутагтаа оруулан авч ирээд орос, хятад хоёр харгисуудыг хооронд нь байлдуулж түмэн ард юугаан хайрлалгүй түйвээгүүлж байтал энэрэх асрахыг эрхэмлэн эв найрамдлыг шүтэж, эрдэм соёлыг удирдан, эгэл олноо бодогч, ардын гэгээн нам үүсэж айл бүхий улаан оросоос аль тусламжийг олж, дөрвөн шунахай харгисуудыг дөрвөн зүгт хөөн арилгаад, хүмүүжих замыг нээн, хөөрхий олноо хөгжүүлэн жаргуулав гэнэ. Зураач Б.Шарав, 1923)

 

 

 

Б. Шарав- В.И.Ленин

 

Марзан хэмээн алдаршсан Б.Шаравын “Монголын нэг өдрийн үйл явдал” зураг өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг. Энэ зургийг бид “Монголын нэг өдөр” гэж нэрлэдэг. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор эл бүтээлийг хосгүй үнэт зэрэглэлд оруулжээ.

Марзан хэмээн алдаршсан Б.Шаравын “Монголын нэг өдрийн үйл явдал” зураг өдгөө Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт хадгалагддаг. Энэ зургийг бид “Монголын нэг өдөр” гэж нэрлэдэг. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор эл бүтээлийг хосгүй үнэт зэрэглэлд оруулжээ.ХХ зууны эхэн үеийн монголчуудын амьдрал, аж байдал, угсаатны зан үйл, тухайн үеийн нийгмийн байдлыг харуулсан 135 х 170 см хэмжээтэй “Монголын нэг өдрийн үйл явдал” зургийг марзан Б.Шарав 1911-1912 онд зурсан хэмээн судлаачид үздэг.Монгол зураг харилцан адилгүй цаг хугацаанд болж өрнөсөн үйл явдлыг нэг хавтгайд багтаадаг онцлогтой. Энэ зурагт ч гэсэн байгаль, хүн, мал, амьтны дүрийг утга агуулгын уялдаа холбоонд нэгтгэн дов, толгодоор тусгаарлан зохиомжилж, хошин дүрээр өгүүлжээ.“Монголын нэг өдрийн үйл явдал” зурагт уламжлалт ураг холбох, бэр буулгах, бүсгүйг богтлох ёс, эсгий хийх, уул овоо тахих, оршуулгын зан үйл, нүүдэл суудал, ан ав, мал аж ахуй, газар тариалан эрхэлж буй дүрслэл зэрэг олон үйл явдлыг багтаасан байдаг.

 Б. Шарав- Цорж Лувсандэндэв

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Чарли XCX-ийн хөргийг Үндэсний хөрөг зургийн галерей худалдан авчээ

28/07/2026
Гэрэл зураг Урлаг

ФОТО: Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн жагсаалаас

10/07/2026
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Дээлтэй Монгол” наадмаас

09/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Сэм Смит загвар зохион бүтээгч Кристиан Коуэнтай сүй тавьсанаа зарлалаа

31/07/2026

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.