Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Археологичид Мона Лизагийн араг ясыг олжээ
Уртын дуу

Археологичид Мона Лизагийн араг ясыг олжээ

Урлаг Урлаг25/07/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
afp-giovannini-8453371354842012-07-25-10-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гунигтайхан харж, учиртай инээмсэглэсэн нэгэн бүсгүйн зураг хүн төрөлхтний уран зургийн түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Энэ бол суут зураач Леонардо да Винчигийн Мона Лиза буюу Жокондо нэрээрээ алдаршсан нэрт бүтээл юм. Хэдэн зууны турш судлаачид, уран зураг сонирхогчдын анхаарлыг татаж ирсэн энэ зурагт дүрслэгдсэн эмэгтэйн араг ясыг олсон хэмээн археологчид мэдэгдлээ. Дэлхийн хамгийн алдартай зургийн нууцыг хадгалсан гэгдэж буй энэ олдвор Флоренцын хаягдаж эзгүйрсэн гэлэнмаа нарын хийдийн шалан доороос олдсон бөгөөд малтлагын ажил өнгөрсөн жилээс эхэлжээ.

Энэхүү алдарт зурагт дүрслэгдсэн дунд эргэм насны, даруухан хувцасласан, тийм ч сайхан гэж хэлмээргүй эмэгтэй бол Италийн сэргэн мандалтын үеийн торгоны худалдаачин Франческо дель Жокондагийн эхнэр Лиза дел Жокондо гэгч бөгөөд Франческо дель Жоконда эхнэрийнхээ зургийг зурах даалгаврыг Леонардо да Винчид өгснөөр зураач 1503 онд зургаа эхлүүлж, Франц руу нүүснийхээ дараа, нас барахынхаа өмнөхөн буюу 1519 онд энэ гайхалтай зургаа зурж дуусгасан гэдгийг орчин үеийн түүхч, судлаачид баталсан билээ. 1479-1542 эсвэл 1551 онуудын хооронд амьдарч байсан энэ эмэгтэй таван хүүхдийн эх байсан ба нөхрийгөө нас барснаас хойш гэлэнмаа болсон гэдэг. Хаягдсан Гэгээн Урсулагийн гэлэнмаа нарын сүмийг армийн хуаран болгохоор төлөвлөсөн төлөвлөгөөнөөс урьтаж, археологичид малтлага хийсэн нь энэ юм. Энэ газрыг Лизагийн мөнх нойрссон газар хэмээн итгэж байсан археологичид хийдийн суурины зузаан бетоныг бүрэн нэвтлэн ухсаны эцэст эмэгтэй хүний хэмжээтэй гавлын яс олсон байна. Гавлын яс сүмийн шалны доор 1,5 метрийн гүнд хавирганы яснууд болоод сээр нурууны ясны хэлтэрхийнүүдийн хамт байжээ. Төсөв хөрөнгөгүйн улмаас малтлагын ажил түр зогссон ч өнгөрсөн сараас эхлэн дахин үргэлжилсэн малтлагын үр дүнд өнгөрсөн долоо хоногт хүний араг ясыг олсон байна. Эрдэмтэн шинжээчид яснуудыг өнгөрсөн жил олсон гавлын ястай тохирч байгаа эсэхийг шалгахын зэрэгцээ ойролцоохон оршуулагдсан байсан Лизагийн хоёр хүүхдийн үлдэгдэлтэй уг ясны ДНК-г харьцуулан шинжих аж. Энэхүү шинжилгээний дүнд гавлын яс болон араг ясны бүтцээр Лизагийн нүүр царайг сэргээн мэдэх боломжтой ба нэрт зураачийн 500 жилийн өмнө зурсан хувилбартай харьцуулан үзэх түүнчлэн Мона Лизагийн учир битүүлэг, нууцлаг инээмсэглэлийн нууцыг тайлах боломж нээгдэх магадлалтай юм. Малтлагын ажлыг хийж байгаа археологич Силвано Винцети "Бид одоогоор эдгээр яснууд нэг хүнийх үү, эсвэл түүнээс олон хүнийх үү гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ Гэгээн Урсулагийн гэлэнмаа нарын хийдэд хадгалагдаж байгаа хүний яснууд Лиза Герардинигийн яс байхыг үгүйсгэж чадахгүй." гэж хэлсэн байна. Энд хийсэн малтлагын эхний олдвор нь эхлээд газар нэвтлэх радарын тусламжтайгаар мэдэгдэж олдсон эртний газрын зураг, бичиг баримт байсан нь 30 см-ийн зузаантай орчин үеийн бетон хучлага болоод 90 см-ийн зузаантай эртний тоосгон хучлаганы доороос гарч иржээ. Профессор Винцетигийн хэлснээр тэдний олсон хайс, дараа нь шатаар дамжин хүрсэн эхний булш нь сүмийн бичиг баримтанд тэмдэглэгдэн үлдсэнээр 1495 онтой холбогдож байгаа бол хоёр дахь булш нь 1625 онтой холбогдож байгаа гэнэ. Профессор Винцетигийн хувьд тэрээр энэхүү малтлагад ашигласан техникийг анх удаагаа ашиглаж байгаа хэрэг биш юм. Винцети урьд нь сэргэн мандлын үеийн бас нэгэн зураач Караваггиогийн үлдэгдлийг тодруулах ажилд энэ техникийг ашигласан юм байна.
 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025

Уран бүтээлч Д.Дорждэрэм бие даасан найм дахь үзэсгэлэнгээ “Бүрэн бусын онол” нэрээр толилуулна

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.