“Хүн бүрийн алганы хээ адилгүй байдаг шиг хүн болгоны амьдрал, ааш араншин, авъяас билэг, амьдрал ахуй, зовлон жаргал, хайр дурлал хүртэл адилгүй. Хүмүүсийн дотоод сэтгэлийн ертөнц,ертөнцийг үзэх үзэл нь хүртэл өөр. Гэсэн хэдий ч бүгд л амьдрах гэсэн нэгэн их хүсэл зорилго тээж явдаг. Амьтан хүртэл ялгаагүй шүү дээ. Их говийн элсэн дунд мацаж яваа үлэг гүрвэл, их далайн усанд сэлж яваа нялцгай биет хүртэл амьд-рах л гэж яваа”хэмээн ярих энэ эрхэм уншигч таны эртний танил,буурал найрагч Пунцагийн Бадарч гуай юм.
“Амьдралын тойрог”тоо эзэн хайж яваад энэ удаад эрхэм найрагч ахынд зочлов. Хааяахан цэнхэр дэлгэцийн өмнө заларч, Буддын сургаал ярих аль эсвэл “Есөн эрдэ¬нийн орон”-оо намуухан уншиж,сонор мялаах зохиолч ах өвлөөс хойш уулзах хүсэлтийг минь хүлээж аваагүй юм. Харин энэ удаад цааргалсангүй, “Хүрээд ир” гэсэн хариуг дуулгав.
“ЯРУУ НАЙРАГ БОЛ ЗАЛУУ НАСНЫ ЗҮЙЛ ЮМ. БИ ОДОО ШҮЛЭГ БИЧИХГҮЙ”
“Баяр наадмаас хойш бороо хур татарсангүй.Зуслангийн айлууд үер ус, шавхай шалбааг ихтэй гээд эхнээсээ ороод ирсэн байна лээ” хэмээн хэд хоногийн өмнөнэгэн таксины жолооч ах хуучилж байсан. П.Бадарч гуайнх ч бас “Наадмын дараа хэд хоног зуслан гарсан. Бороохур элбэгтэй болохоор нь ороод ирлээ” гэж байна. Өмнө нь тэднийх Сонгинохайрхан дүүрэгт олон жил амьдарчбайсан аж. Харин өнгөрсөн жилээс хотын төвд нүүж иржээ. Баянгол дүүрэгт байрлах шинэ байрандаахөгшинтэйгээ, ач хүүтэйгээ гурвуулаа амьдардаг аж. Биднийг очиход тэднийх хүн цөөтэй угтав.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай бол Монголын утгазохиолд уянгын хэц татсан гавьяатай нэгэн. Түүний шүлгүүдээс амьдрал, хайр, ухаарлын үнэ цэнийг олж авдагболохоор монголчууд түүнийг хайрлаж, хүндэлж явдаг юм. Ингээд эрхэм найрагч ахтай орчлонгийн эрээнбараан, амьдрал, уран бүтээлийн тухай яриа өрнүүлсэн юм.
Пунцагийн Бадарч гуай 1960-аад оны үеэс уран бүтээлээ туурвиж, 1980-аад онд утга зохиолын их урсгалд нэгэнцутгалант гол мөрний ай сав бүрдүүлсэн уран бүтээлчийн нэг. Тиймээс бидний ярилцлага уран бүтээлийн сонинхачнаас эхлэв.
“Сүүлийн үед та ямар уран бүтээл туурвиад байна даа. Сураг сонсох нээ шүлэг бараг бичихгүй байгаа, дуурьбичээд байгаа гэх юм” гэвэл “Харин тийм. Шүлэг бараг бичихгүй байна. Сүүлийн тав, зургаан жил дуурь бичиж байна даа.
Дуурь гэснээс , би анх 1978 онд анхныхаа дуурийн цомнолыг бичиж байсан юм. Тэр үед монгол дуурь маш ховорбайсан. “Учиртай гурав”-аас хойш гарсан монгол дуурь бол Д.Сэнгээ гуайн “Үнэн” гэж дуурь байлаа. Тэгээд 1978 ондхөгжмийн зо¬хиолч Г.Дарамзагд над дээр ирээд, “Нэгдэлжих хөдөлгөөний 20 жилийн ой болох гээд байна. Томхэмжээний бүтээл хэрэгтэй байна, Түдэвийн “Нүүдэл суудал” романаас сэдэвлэж дуурь бичих үү” гэдэг юм байна.Тэгээд бид хоёр Л.Түдэвтэй очиж уулзлаа. Төлөвлөгөөгөө гаргачихаад, Түдэвт нэг үзүүлчихээд амралтын газар явждуурийнхаа цомнолыг бичээд, дуурийн театрт анх тавьж байлаа. “Нүүдлийн замд” гэдэг нэртэй нэг бүлэгтэй, гурванүзэгдэлтэй их сайхан дуурь болсон. Тэгж анх дуурийнхаа гарааг эхэлсэн юм даа
Шүлэг, яруу найраг бол залуу насны зүйл юм. Залуу насанд амархан баярладаг, хөөрдөг, айдаг, гунидаг, гутардагбайсан бол одоо нас өндөр болоод ирэхээр хэр баргийн юманд сэтгэл хөдлөхөө больчихдог юм байна. Тиймболохоор одоо ер нь шүлэг бичихгүй” гэж байна.
“ҮЗЭЖ, ХАРСАН ЗҮЙЛЭЭ ТЭМДЭГЛЭЭД ДУРСАМЖИЙН НОМ БИЧИЖ БАЙНА”
П.Бадарч гуайн анхны дуурь 1979 онд дуурийн театрын тайзнаа тавигдаж байсан. Түүнээс хойш олон сайхантүүхийн сэ¬дэвтэй дуурь бичиж, хот, хөдөөгийн театрт үзэгч-дийн хүртээл болгосон. Тухайлбал, Ардын жүжигчинД.Лувсаншарав-тай “Их хааны хатад” дуурь бичиж Дархан хотын Хөгжимт драмын театр тавиад, дараа ньБаян-Өлгийн театр казах хэлээр хүртэл орчуулан тоглож байсан. 2003 онд Төрийн шагналт Б.Шаравтай бас “Чингэсхаан” дуурь бич-сэн. Энэ бүтээлийг нь дуурийн театрынхан одоог хүртэл тоглодог.
Энэ тухай асуувал “Би 2002 онд Чингис хаан дуурийн цом-нолыг бичсэн. Нэг их удаагүй дээ, хоёр, гурван сар л болсон байх. Тэгээд түүндээ урамшаад , Д.Лувсаншаравтай ярьж байгаад Чингисийн дөрвөн их хатад Бөртэ, Есүй, Есү-гэн, Хулан нараар дуурьбичсэн. Энэ дуурь дөрвөн үзэгдэлтэй, дөрвөн өөр өнгөтэй, дөрвүүлээ өөр, өөр зөрчилтэй. Тэгээд Монголын Чингисхааны хатад Чингис хаанд болоод Монгол Улсын төрд ямар гавъяа байгуулсан юм бэ гэдгийг харуулах гэж, энэцомнолыг бичсэн юм. Д.Лувсаншарав их сайхан ая хийж, Дархан хотын театрт анх тоглож байлаа. Том хэлбэрийндуурь анх удаа хөдөөний театрт та¬виг-даж байгаа нь тэр. Дараа нь 2007 билүү 2008 онд Баян-өлгий аймгийнтеатрт казак хэл дээр тоглосон. Дараа нь Д.Лувсан-шаравын 75 насны ойн баяр дээр Дархан хотын Дуурь бүжгийнэрдмийн театрт тоглосон.
Одоо тэгээд дуурьтай ноцолдохын хажуугаар нэг дурсамжийн ном би-чиж байна. Нэг их том мундаг, цаг үеийн гэдэгч юм уу, шинжлэх ухааны талаар, гүн ухааны, сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу дүгнэлт энэ тэргүй, зүгээр л өөрийнхөөүзэж харсан сонин тохиолдлуудаа би¬чиж байгаа. Өнөөх хүн болгоны алганы хээ адил-гүй, өндөгний хээөөрч-лөгддөггүй гэдэг шиг хүн бүхний туулсан амьдрал өөр өөр байдаг болохоор ийм баримтат зохиол сур¬гамжтай бөгөөд ертөнц дахиныг танин мэдэхэд, хувь хүнийг танин мэдэ-хэд, амьдрал гээч юмыг ухаж танинойлгоход хэрэг болох болов уу гэж бодож суугаа юм. Одоо яг дунд сургуульд байсан үе дээ-рээ ирээд байгаа. Ер ньч тэгээд өнөөдрийн ХХI зуунд, сүүлийн 20 жилд анзаарч байхад хүмүүс ямар зохиол уншиж байна гэхээр баримтатуран сайх¬ны зохиол, дурсам-жийн зохиол, амьдрахуйн тухай сургамжит зохио-луудыг их уншиж байна. Мөншинжлэх ухааны тай-лалуудыг сонирхож байна” гэв. Бидний уран бүтээлийн яриа энэ хүрээд түр завсарлав.
“ААВЫГ МИНЬ ХҮМҮҮС ХАРУУЛЫН ПУНЦАГ ГЭДЭГ БАЙВ”
Эрхэм найрагчийн шү¬лэг, зохиолыг нь захын хүнээс асуухад хэн ч хэл-нэ. Ялангуяа “Есөн эрдэ¬нийн орон”, “Эхийнсэтгэл”, “Зургаан мөнгөн мичид “ зэрэг шүлгээс нь төвөггүйхэн уншина. Харин хувийн амьдралыг нь хүмүүс тэр бүрмэдэхгүй. Тиймээс аав, ээжийнх нь тухай асууж, аль нутаг усны хүмүүс байсныг нь сонирхов.
“Миний ээж Төв аймгийн Баянцагаан сумынх. Аав маань Хэнтий аймгийн Батноров сумынх. 1920-иод оны үед Ардын харуул гэж гарч байхад аав минь харуулд явдаг байсан гэдэг. Аавыг минь хүмүүс Харуулын Пунцаг гэдэг байв.Төв аймгийн урд талаас, Дундговиос ч бас хүмүүс нүүж байсан юм гэнэ лээ. Тэр үед Харуул зэвгийн Найдан,харуулын Цэдэн гэж айлууд нутагладаг байсан. На-майг бага байхад, аав, ижий хоёрыг минь нутгийнхан нь, үеийнх нь хүмүүс харуулынхан гэдэг байсан. Тэр үед харуулын айлууд эсгий нөмрөгтэй үүдтэй, модон мухлагтэрэгтэй байдаг байсан. Манай нутагт тийм мухлагтай айл гурав, дөрөв байдаг байлаа.
Тэгээд хүмүүс дурандаад л харуулынхан гэдгийг андах¬гүй. “Цагаан сүйх тэрэгтэй харуулынхан л нүүж явна, Пунцагийнх юм уу Цэ-дэнгийнх юмуу” гэдэг байсан. Тэр үед миний ижий залуухан, аавыгаа дагаад харуулд очиж. За¬маас нь манай аав Хэн-тийгээсхаруулд очихгүй юу. Тэгээд Данзангийн Нямсүрэнгийн байдаг Эрээнцавд очоод, ижийтэй танилцсан гэдэг. Тэнд таван жил болсон. Аав минь тэгэхэд 15 настай байсан гэдэг. Тэгээд аав, ижий хоёр маань энд ирээд айл болсон.Одоо энэ Чойрын хойд талд Нялга сум, Боржигон цэц вангийн хошуу гэдэг газар ирж байсан гэдэг юм. 1935-1936 онюм уу, хэдэн ч он байсан юм. Манай аав тэнд нэг хэсэг багийн дарга хийж байсан гэж ярьдаг юм “хэмээнсонир¬холтой, сайхан хууч хөөрөв.
“ЭХНЭР БИД ХОЁР АЙЛ БОЛООД 52 ЖИЛ БОЛЖ БАЙНА”
Пунцагийн Бадарч гуай айлын ганц хүү бо¬лолтой юм. “Та аав, ээ-жээсээ хэдүүлээ вэ” гэсэн асуултад минь “Би чиньдөрвүүлээ, аав ээж хоёр нэг айлаас хоёр хүүхэд, нэг айлаас нэг хүүхэд өргөж авсан юм” хэмээн хариулж байсан.Биднийг ийнхүү яриа дэлгэх зуур П.Бадарч гуайн эхнэр орж ирэв. “Хөгшины маань бие тааруу” гэж байсан ч Ц.Ичиноров гуай “Бие чилээрхүү” гэсэнгүй бидэнтэй мэндлэн, бас ч үгүй П.Бадарч гуайг “Хүмүүст цай өгсөн үү”, “Тахэд ааруул, идээ ид”, “Талхан дээр өрөм тавиад ид” хэ¬мээн дайлав. Тэрээр за-луудаа яриа хөөрөөтэй, сэргэлэнцовоо, жавхаалаг бүсгүй байсан болов уу гэмээр хөнгөн шингэн харагдах аж.
Буурал найрагчийн зочны өрөө бэлэг дурсга-лын зүйл олонтой, нүд хужирлах зүйл ихтэй юм. Гадна, дотны цуглуулгаөрөөстэй. Тэр бүгдийг хаанаас хэн авчирсныг нь асуусангүй. Ганц нэг зүй-лийг нь П.Бадарч гуай үзүүлж,сонирхуулав. Харин тэднийд бас нэг со-нирхол татсан зүйл нь олон орны цай байна. Идээний дээж гэдэг ут-гаарнь ч тэр үү, энд тэн-дээс ирэхдээ хүүхдүүд нь, найз нөхөд нь цай их авчирч өгдөг гэнэ. Япон, солонгосын хаадынуудаг цай гээд гоё, ганган чамин хайрцагтай цайг ширээгээ дүүргэх шахам өржээ. Өнгө, өнгийн харцаг савтай эдгээр цайнаас гэрийн эзэд шилж сонгож уугаад сүйд болдоггүй гэнэ. П.Бадарч гуай “Би аль таарсаныг нь уучихдагюм” гэж байна. Харин Ц.Ичиноров гуай “Бүгдээрээ адилхан юм байна лээ. Амт, шимт нь ялгаагүй л юм байна лээ”гэж байсан.
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай гэргийтэйгээ 1959 онд танилцаад, 1960 онд айл болжээ. Өдгөө 52 жилхоёр биеийнхээ дутууг нөхөж яваа аж. Түүний гэргий Цэндийн Ичиноров гуай Дорнод аймгийн Халх гол сумынх гэнэ.Тэрээр залуудаа геологийн салбарт олон жил ажиллаж байжээ. “Би жолооч хийгээд хөдөө, гадаа их явдаг байлаа.Монголд яваагүй газар гэж бараг байхгүй. Тэгээд сүүлддээ үр хүүхэд, ар гэрийнхээ ажлыг зохицуулах гээд номынхудалдаанд орж, тэндээсээ тэтгэвэрт гарсан. Номын худалдаанд ажиллаж байхдаа их олон ном уншсан даа”хэмээн ярих аж. П.Бадарч гуайнх гурван хүүхэдтэй юм бай-на. Харин одоо хүүхдүүд нь өсч үржээд, нэлээд олонболсон бололтой. “Хүүхдүүд өсч үржээд, олуулаа болсон. Германд амьдардаг хүүгийнхээ хүү, охин хоёр одооболтол хараагүй. Ач, зээ нар маань өвөө, эмээтэйгээ танилцаагүй л яваа” хэмээн ярих нь буурал най-рагчийн үрийн үрд тэ¬мүүлсэн, тэднийг хайр-лаж, өхөөрдсөн сэтгэлийн их амар амгаланг илтгэх аж.
“ХӨДӨӨ БАЙСАН БОЛ МОРЬ МАЛ ЭРГҮҮЛСЭН, ХУДЛАА ЯРЬСАН ХААШАА ЮМ БАЙХ БОЛ
Бага байхдаа П.Бадарч гуайн бичсэн зохиол бүтээлийг сурах бичиг болон сонин, сэтгүүлийн хуудсаас уншиж, “Есөн эрдэнийн орон” цэрэг эх орны сэдэвт олон сайхан шүлэг, зохиол бичсэн хүн гэж бодох бүрийд хүндлэх,бахархах сэтгэл төрдөг байж билээ. Түүний олон сайхан шүлэг, яруу найраг одоогийн шүлэг, зохиол бичдэг,өөрийгөө найрагч хэмээн цээжээ дэлддэг залуусыг “номын цагаан солиотон” болгож байсан. Тийм болохоор энэхүн угаасаа л утга зохиолын л хүн юм шиг санагддаг байв. Гэтэл тэрээр “Би утга зохиолын ангид биш харин техникумд сурал-цаж байсан” гэж ярих нь сонирхолыг минь татав. Тэгээд ч бас тэр сургуулиа төгсөөгүй бололтойюм.
“Би чинь сургууль соёл төгсөөгүй хүн шүү дээ. Хэзээ хойно Утга зохиолын дээд сургуульд хичээл зааж байгаад Утга зохиолын ажилтан гэсэн дипломыг 58 насандаа авсан. Техникумын нэгдүгээр курс төгсөөд намар нь сургуульдаа явах гэсэн чинь нэг л жаахан дургүй-хэн. Тэгээд ямар сайндаа ноосны машинд суугаад явчихсан шүүдээ. Тэгээд энд ирээд хүн эмнэлгийн техникумын дэргэд нэг оюутны бригад байсан. Тэгэхэд анх Д.Нямаатайтанилцсан юм.
Тэгээд буруудаагүй л юм даа. Хөдөө байсан бол би морь мал эргүүлсэн, худлаа ярьсан хаашаа юм байх бол. Аягүйбол шо¬ронд орсон ч байж мэднэ. Аль эсвэл даалуу, мөрий-тэй тоглоом тоглоод явж байх байсан биз. Тэгээдхулгай хийж ч магадгүй юм. Тийм болохоор өө¬рийн-хөө зөн билгээр ч гэх юм уу хот надад нэг л сайхан санагдаад ирсэн юм уу даа” хэмээн Харуул Пунцагийн хүү Улаан¬баатар хотын суугуул ир¬гэн болсноо ийн хуучлав.
УУЛ УС, НАР САЛХИАР ХОЛБОГДСОН УРАН БҮТЭЭЛИЙН НАЙЗУУД
Бидний яриа цааш үргэлжилсээр, уран бүтээ-лийн найз нөхөд рүү орлоо. Ухааны их ундарга цал-гилсан бууралнайрагчид найз нөхөд олон бий. Гэр орноор нь орж, уран бүтээлийн яриа хөөрөө өрнүүлэх хүн ч цөөнгүй. Тэрдундаа олон уран бүтээл дээр хамтран ажилласан Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Төрийн шагналт Б.Шарав,Д.Бадарч гурав бол Хэнтий айм-гийн уул, ус, агаар салхиар холбогдсон уран бүтээлийн сайн найзууд аж. Ингэжхэлэхийн учир нь Монголын уран зохиол, урлаг соёлд дахин хэзээ ч давтагдашгүй эх ундрагыг бүрэлдүүлж чадсанэнэ эрхэм гурван хүн П.Ба-дарч гуайн аавынх нь нутаг буюу Хэнтий аймгийн уугуул улс гэнэ. Тийм болохоор бууралнайрагч маань энэ бүхнийг их л билэгшээдэг аж.
Тэрээр “Хүний учрал, ерөөл гэж нэг юм байдаг юм билээ. Нэг сонин юм боддог юм. Миний олон сайхан дууг хийсэнхүн бол Төрийн шагналт Дэндэвийн Бадарч. Олон сайхан дуурь хамт бичилцсэн хүн бол Лувсаншарав гуай. Энэхоёр чинь хоёу-лаа Хэнтий аймгийн Баян¬хутаг гэж нэг сумын хоёр. Бас Шарав байна. Хэн-тийн Жаргалтхаансумынх. Би энэ гуравтай их юм хийсэн. Хоёртой нь дуурь бичсэн. Ноднин Лууяагийн 85 насны ой болоод үерхдэгулсууд нь байхгүй болчихож. Тэгээд “Чи надад хань болоод өг. Нутгаа явж, төрсөн буурин дээрээ нэг очоод ирье”гээд Хэнтий рүү хамт явлаа. Бид хоёр хоёулаа туулай жилтэй. Лууяа 1927 оны туулай, би 1939 оны туулайтай юм.
Тэгээд би “Аавын минь нутгийн улсууд амьд-рал уран бүтээлд минь ийм ойр байдаг юм болов уу гэж боддог юм.Д.Бадарч намайг ансамбельд ажилд авлаа. Бид хоёр жигтэйхэн гар нийлдэг, сайхан най-зууд байлаа. Б.Шарав,Д.Лувсаншарав хоёртой дуурь бичлээ. Дуу ч бас бичсэн. Тэгээд дотроо би их билэгшээдэг юм. Аа¬вын минь нутагХэрлэн-гийн хоёр талын нутаг л даа бид чинь. Ер нь бол би Хэнтий талдаа хайртай шүү дээ. ТэгээдД.Лув-саншаравтай нутагт нь очоод бүх ач, зээ нартайгаа явсан. Тэгээд хоёулаа Хэрлэнгийн хөвөөн дээр нэг өдрийнхагас суулаа. Хүүхдүүд нь сайхан хоол унд хийгээд л.
Тэгээд төв дээр соёлын ордонд нь Д.Лувсан¬шаравын нэг концерт бол-сон юм. Эндээс Түв¬шин¬төгс,Улаанбаатар чуул¬гын¬хан гээд хориод жү-жигчин хамт явсан. Тай¬зан дээр бид хоёрыг гар¬галаа. Би үг хэллээ.Д.Лув-саншаравтай мөнгөн аяга-тай хадаг барилаа. Тэгсэн аймгийн дарга бас нэг мөнгөн аяга, хадагтай барилаа.Тэгэхээр нь би “За би Хэнтийн харъяат болно гэж байгаад нэг аяга дэлсчихлээ дээ” гэсэн чинь хүмүүс их инээлдэж байна лээ.
Б.ЭНХТУУЛ Зууны мэдээ сонин