Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Атар талхыг ууттай болгож, 200 төгрөгөөр нэмэх гэнэ
Нийгэм

Атар талхыг ууттай болгож, 200 төгрөгөөр нэмэх гэнэ

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлчүүдийн сайн мэдэх атар талхыг савалгаатай зардаг болбол одообайгаа үнэ дээр нь даруй 200-250 төгрөг нэмж худалдаалдаг болох гэнэ. Учир нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шийдвэр гаргаж, “Атар” талхыг савлаж зарах ёстой гэж үйлдвэрлэгч “Атар өргөө”, “Талх чихэр” компаниудад шаардлага тавьсан байна. Үүний хариуд үйлдвэрлэгчид “савалгаатай болбол 200-250 төгрөгөөр үнэ нэмнэ” гэжээ.

Мэдээж бусад талхнуудтайгаа адил гялгар уутанд хийж савлах нь тодорхой. Дэлгүүрийн худалдагчид талхыг үнэгүй уутанд хийж өгж болоод байхад тэр том компани байж ганц савалгаа нэмээд л шууд 200-250 төгрөгөөр нэмнэ гэж байгаа нь арай л хэтэрхий. Гялгар уут ямар үнэтэй билээ бөөнөөр нь авч өөрсдийн шошго тэмдгийг дээр нь хэвлээд хэвлээд 200 төгрөгийн өртөг гарах уу? Нэмлээ нэмлээ гэхэд 20,30 төгрөг л болно. Талх үйлдвэрлэгч дээрхи компаниуд ингэж шуналтай загнаж болохгүй.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн тавдугаар сард НМХГ-аас нийслэлийн хэмжээнд гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 94 үйлдвэр, цехэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зөрчилтэй байсан 22 үйлдвэрт зөрчлөө арилгах үүрэг өгч, 18 үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулсан байна.

Г.Ангараг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ

14/07/2026

“Дисней”-н “Tangled” уран сайхны киноны зураг авалт Испанид албан ёсоор эхэлжээ

14/07/2026

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

14/07/2026

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

14/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.