Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Люмино” хамтлаг шинэ уран бүтээлдээ орно
Нийгэм

“Люмино” хамтлаг шинэ уран бүтээлдээ орно

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images7688479282012-07-26-13-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэгэн үе залуусын цөсийг хөөргөж, аргагүй хит дуунуудаараа сонсогчидоо байлдан дагуулдаг байсан хамтлагийнхныг уран бүтээлээ хийхгүй байгаад сонсогч фенүүд нь сэтгэл гонсгор байгаа нь нууц биш. Харин хамтлагийнхан удаан завсарласны эцэст уран бүтээлийн ажилдаа эргэн орж тоглолтоо хийхээр болсон тухайгаа манай “UBS music”-ийн “Music Face” зочины цагаар яриад амжсан юм. Хамтлагийнхны 15 жилийн ой ирэх жил тохиох бөгөөд ойдоо зориулан нүсэр тоглолт хийхээс гадна өөрсдийн 8 дахь бие даасан цомгоо гаргахаар төлөвлөөд байгаа юм байна. 

“Люмино” хамтлаг анх 1998 онд 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж 2000 оноос 3 гишүүнтэйгээр өдийг хүртэл 14 жилийн ойтойгоо золгоод байна. Тэд анхны цомгоо 2001 онд “Энд гарч ирэв” нэртэйгээр гаргаж, цомогт багтсан дуунууд нь тэр үеийн залуусыг аргагүй байлдан дагуулж байсан юм. Түүнчлэн тэд Монголын хип хоп хамтлагийн хамгийн том төлөөлөгч төдийгүй хип хоп дууны хамгийн анхны клип, цомог, тоглолт, бүр анхны уран сайхны кино гээд анхны гэх бүх тодотголын эзэд байж ирсэн юм. 

Тэд хэдий уран бүтээлээ олон жил завсардсан ч шинээр уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээх фенүүд нь олон байна. 

Энэ дашрамд, нэгэн шинэ мэдээлэл хүргэхэд хамтлагийн гишүүн Бажи өөрийн бие даасан хоёр дахь цомгоо удахгүй гаргах гээд тун ч завгүй яваа бололтой. Hip hop бус R&B, soul чиглэлээр туурвиж буй түүний шинэ цомог Бажиг нэгэн өөр ертөнцөөр илэрхийлэх биз ээ. 

Ө.Халиун

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026
Нийгэм Урлаг

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026
Нийгэм Урлаг

Монголын залуучууд олон улсын соёлын солилцоонд үндэсний өв соёлоо сурталчлав

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Үүрд дурсагдах тайзны жинхэнэ эзэн

04/08/2026

Хөвсгөл нуурын дэргэдэх Чөчү уулын 6.3 км явган болон морин аяллын жимийг тохижуулж байна

04/08/2026

Зоргол хайрханд “Хаадын мэлмий” уран зургийн хээрийн үзэсгэлэн дэлгэв

04/08/2026

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгад зориулан тууль хайлна

04/08/2026

Со Жи Соб “Энэ бол миний карьерын оргил биш, харин хоёр дахь бүлгийн эхлэл” гэв

03/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.