Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Лэди Гагаг шүүхэд өгчээ
Нийгэм

Лэди Гагаг шүүхэд өгчээ

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2c9fc260755f247doriginal7712205492012-07-26-14-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Дэлхий дахинаа өвөрмөц дүр төрх, хит дуугаараа алдаршсан дуучин Лэди Гага болон түүний менежментийн компанийг  “Bratz” хүүхэлдэй үйлдвэрлэгчид  шүүхэд өгч, 10 сая ам.доллар нэхэмжилжээ. Хүүхдийн тоглоом болон энтертайнмент тоглоом  үйлдвэрлэгч “Micro-Games America” буюу MGA энтертайнмент нь “Bratz” хэмээх загварын хүүхэлдэй үйлдвэрлэдэг байна. Тус компани алдарт дуучин Лэди Гагагийн дүртэй хүүхэлдэй гаргах гэрээ байгуулан ажилласан  бөгөөд энэ хүүхэлдэйгээ зул сарын баярт зориулан дэлгүүрүүдэд гаргахаар төлөвлөжээ. Харин поп од маань 2013 онд бэлэн болох шинэ цомгоо гартал хүүхэлдэйг худалдаанд гаргахгүй байхыг хүсч, худалдаалахыг хориглосон байна. Үүнээс болж тус компани хатагтай Гагатай зарга үүсгэж, Нью-Йоркийн  шүүхэд өгчээ.

Нью-Йоркийн шүүх тус компанийн Лэди Гагаг өөрийнх нь дүртэй хүүхэлдэйг худалдаанд гаргахыг хориглож,  худалдаанд саад учруулан, гэрээ зөрчсөн гэх гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон байна. Тус компаниас Лэди Гага болон түүний менежментийн компанийг “Хүүхэлдэйнд анхаарлаа хандуулахын оронд худалдаа наймааны асуудалд оролцлоо” хэмээн буруутгаж байгаа юм. MGA энтертайнмент энэхүү хүүхэлдэйг 2012 оны Зул сарын баярт зориулан худалдаанд гаргаж, жижиглэнгийн худалдаанаас 28 сая ам.долларын орлого олохоор товлосон байжээ.  Мөн тус компани хүүхэлдэйг хамгийн багадаа арван улсаас ирсэн хүсэлтийн дагуу зургаан гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулахаар гэрээ хэлэлцээр байгуулсан байна.

Б.Анхтуяа

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IU, И Жон Сок нар дөрвөн жилийн харилцаандаа цэг тавьжээ

14/07/2026

“Дисней”-н “Tangled” уран сайхны киноны зураг авалт Испанид албан ёсоор эхэлжээ

14/07/2026

Z үеийнхний “Thrift” соёл 393 тэрбум ам.долларын зах зээлийг бүтээнэ

14/07/2026

“Тайга” хөгжмийн фестиваль өнөөдрөөс энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ

14/07/2026

“The Odyssey” кино “Оскар”-ын гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж эхэллээ

14/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.