Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Д.ОДСҮРЭН “ТЕАТР ОСКАР” ГАРДЖЭЭ
Нийгэм

Д.ОДСҮРЭН “ТЕАТР ОСКАР” ГАРДЖЭЭ

Урлаг Урлаг26/07/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
(3)1216884342012-07-26-16-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Балетийн бүжигчин Д.Одсүрэнг шинэ үеийн шилдэг бүжигчин хэмээн зүй ёсоор үнэлдэг. Тэрбээр 2009 оноос хойш ХБНГУын Тюрингийн театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байгаа юм. Түүнийг эх орондоо ирснийг дуулаад өчигдөр 14.30 цагт утас цохилоо.

-Сайн явж ирэв үү. “Утасны анд” байна. Уран бүтээлийн ургац арвин уу?

-Баярлалаа. Сайн яваад, сайхан мэдээтэй ирлээ. ХБНГУ-д жил бүр зохион байгуулдаг “Театр Оскар” ёслолын ажиллагаа зургаадугаар сарын 24-нд болсон юм. Энэ хүндтэй ёслолоос бүжигчдэд олгодог “Театр Оскар”-ыг гардлаа.

-Баяр хүргэе. Ямар сайхан мэдээ вэ. Ийм шагнал хүртэнэ гэж төсөөлж байв уу?

-Үгүй. “Театр Оскар” ёслолын ажилла гаанд нэр дэвшсэн гэж мэдсэн ч ОХУ, ХБНГУ, Япон, БНХАУ зэрэг улсын шилдэг бүжигчид нэр дэвшсэн учраас шагнал хүртэнэ гэж бодоогүй. Би энэ ёслолын ажиллагаанд бүжиглэх ёстой байсан учраас л очсон юм.

-Ямар бүжиг бүжиглэсэн бэ?

-Манай театр зургаадугаар сарын 1-нд “Zeit tuntet” орчин үеийн бүжгэн жүжиг тавьж, би гоцолсон. Энэ бүжгэн жүжгийнхээ хэсгээс бү- жиглэсэн юм.

-Эх орондоо амрахаар ирсэн үү. Одоо та хаана явна вэ?

-Амарна бас ажиллана. Би Монголын модерн балетийн хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулах хүсэлтэй байдаг. Тиймээс энэ удаа Европт алдартай балетмейстрийг урьж ДБЭТ-ын тайзнаа модерн балет тавиулах бодолтой байна. Балетмейстр Хюго Виэра энэ хүсэлтийг минь хүлээн авсан. Тэрбээр наймдугаар сарын эхээр Монголд ирж бүжигчидтэйгээ уулзаж, сонгоно.

-Тэр балетад Та бүжиглэх үү?

-Би Германы бүжигчинтэй хамт бүжиглэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Оддын гэгээ” олон ангит киноны нээлтээс

05/05/2026

Жүжигчин Ким Го Ын хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд 50 сая вон хандивлалаа

05/05/2026

“Алтан Феми” олон улсын кино наадамд Монгол бүтээлүүд шагнал хүртлээ

05/05/2026

Камерон Диаз 53 насандаа гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

05/05/2026

Дуучин Бритни Спирс согтуугаар машин жолоодсон хэргээ хүлээн зөвшөөрч ялаа хөнгөлүүлжээ

05/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.