Дагвын Лувсаншарав 1926 оны 6 сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг Зүүн хашаатын "Яндаг худаг" гэдэг газар төрсөн. 1942-1945 онд аймгийн ажилчны клубт жүжигчин, хөгжимчин, найруулагч, 1945-1949 онд Улсын хөгжимт театрт жүжигчин, дуучин, 1949-1952 онд Улсын хөгжимт драмынтеатрын найрал дууны багш, 1952-1954 онд Ховд аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш, уран сайхны удирдагч, 1954-1959 онд Москва хотын Хөгжмийн Их Сургуулийн найрал дууны удирдаачийн ангид суралцсан. 1960-1963 онд Улсын хөгжимт драмын театрт найрал дууны багш, 1963-1975 онд Улсын дуурь бүжгийн театрын уран сайхны удирдагч, 1975 оноос Улсын ардын дуу бүжгийн чуулгад дарга, уран сайхны удирдагчаар ажилласан.
1951 онд БНМАУ-ын гавъяат жүжигчин, цол, 1963 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1981 онд БНМАУ-ын Ардын жүжигчин, 2000 онд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол тус тус хүртсэн.
Уран бутээлүүд:
1. Дуурийн бутээл:
"Хан бүргэд" 1966, "Шивээ Хиагт" 1971, "Ард Аюуш" 1984, "Нүцгэн ноён" 1985 "Хадам ээж" /Бэсрэг дуурь/ "Хожгор түшмэл" /бэсрэг дуурь/ 1990, "Хар Хорум" 2002
2.Бүжгийн жүжиг:
"Нарны домог" 1987, "Бөртө чоно" 1995, "Сарны наадам" 1991,
3.Магтуу:
"Эх орон" 1950, "Монгол орон бат оршиг" 1961, "Хэзээд бэлхэн" 1965, "Мөнхийн Ленин" 1970, "Алтан соёмбын дуулал" 1974, "Хилийн цэргийн алдар" 1980 зэрэг 10 гаруй магтуу
4.Хөгжимт жүжиг:
"Цэцэг нуурын хошуунд" 1954, "Гайхамшигт лимбэ" 1960, "Алдагдсан тамга" 1972, "Маш нууц" 1979, "Ногоон дарь эх" 1990 зэрэг 10 гаруй хөгжимт жүжиг
5.Киноны хөгжим:
"Баясгалан" 1962, "Аман хуур" 1963, "Нүгэл буян" 1963, "Төөрсөөр төрөлдөө" 1968, "Өглөө" "Тэмцэл" 1968, "Жаргал даахгүйн зовлон" 1987, "Газрын жигүүр" 1978 зэрэг 20 шахам баримтат ба уран сайхны киноны хөгжим
6.Дуун бүтээл:
Хэрлэн", "Маамуу нааш ир", "Би чамд хайртай", "Эх орон", "Гурван тамирын уянга", "Дурлал хайрыг минь дамжуулаарай" зэрэг олны хүртээл болсон 400 гаруй нийтийн дуу романсуудтай