Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Натюрморт
Гэрэл зураг

Натюрморт

Урлаг Урлаг16/04/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images_(10)8739481552012-04-16-18-12[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Натюрморт XVI зууны сүүлч XVII зууны эхээр Фландри, Голландад уралгийн бие даасан төрөл болон үүсч хөгжсөн байна. 

Натюрморт гэдэг нь махчлан орчуулбал “амьгүй биет” гэсэн үг юм. Гэвч нэр томъёоны орчуулга нь урлагийн энэ төрлийн жинхэнэ утга  агуулгыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй нь  мэдээж.  Тэгэхдээ натюрморт  нь хэсэг бүлэг эд юмс , тухайлбал  ваар савтай цэцэг, аяга халбага, алис жимсний зэрэг нэг энгийн дүрслэл биш юм.
Урлагийн өвөрмөц сонин энэ төрөл өв уламжлал, зүй тогтол, өөрийн сонгодог дүр  хэллэгтэй билээ.  Янз бүрийн  үед амьдарч байсан төрөл бүрийн хандлага чиглэлтэй зураачид гэр орны эд хогшил, эдлэл хэрэгслэлийг зурсаар ирсэн ба одоо ч зурсаар байгааг бид сайн мэднэ. Иймээс  ч натюрмортын  бүтээлийг өөрийн үзмэрийн танхимд  дэлгэж тавиагүй урлагийн  музей, уран сайхны үзэсгэлэн дэлхийн аль ч  улс  үндэстэнд  байхгүй гэж хэлж болно. Манай гаригийн олон үндэстэн ястны хэлээр натюрмортын тухай, түүний түүх , үүсэл хөгжлийн талаар  өдий төдий зохиол хэвлэгдэн гарчээ. 
Зэрвэсхэн харахад эгэл жирийн юм шиг энэ амьгүй “биет нь” юугаараа зураачийн сэтгэлийг эзэмдэн байдаг вэ? Домбо савнаас эхлээд  өдөр бүрийн эдлэл хэрэглээний зйүлсээс  зураас хүн юуг олж  харж, ойлгон мэдэрч байна вэ? Зарим хүмүүс натюрмортыг зөвхөн зураг зурж сурахад л хэрэгтэй мэтээр үздэг тал бий. Тэгэхдээ эд юмсын  хэлбэр дүрс, өнгөний зохиомжийг ойлгож мэдрэхэд энэ нь анхны шат болох нь мэдээж боловч натюрморт өөрийн уран сайхны тодорхой чиглэсэн зорилготой байдаг. Хэсэг бүлэг эд юмсыг байрлуулан тавих, өрж дэлгэх ажил нь натурыг урнаар зохиомжлон байгуулах уран чадварыг хөгжүүлж, түүний харагдах чанарыг нэгтгэн үзүүлэхэд оршино. Энэ бүхэн нь цөм д зураг урлал эхлэн сонирхогчдод, үнэхээрийн чухал ач холбогдолтой  зүйл юм. Гэвч натюрморт нь зөвхөн зураг зураг урлал эхлэн сонирхогчдод төдийгүй бас туршлагатай мастеруудад  ч ашиг тусаа нэгэн адил өгч байдаг билээ.
Эд юмсын ертөнц гэж нэрлэдэг натюрморт аливаа нийгмийн байдал, тэр үеийн хүний хүсэл эрмэлзэл, цаг үеийн айзам хэмнэл , таашаал сонирхол, улс үндэстний зан үйлийн  онцлог хурц тодоор илэрдэг.  Нэг үгээр хэлбэл натюрморт нь амьдралын тухай  найраглал, ахуй хэрэглээний зүйлсийг урлан бүтээсэн хөдөлмөрийн тухай түүхчилсэн өгүүллэг юм.  Тэгээд  ч бодит  байдлыг  гоо сайхнаар танин мэдэж чухамхүү  цаг үеийн байдалтай хэрхэн харьцах түүнийг  яаж илэрхийлэх хэлбэрийг натюрмортоос олж авч болдог байна. К. Петрова-Водкинагийн “Май загас” гэдэг натюрморт үүнийг гэрчлэх болно.

Тэрээр гайхалтай эгэл жирийн зүйлсийг зурж түүндээ хувьсгалын дараахан үеийн аж амьдралын хэцүү бодит нөхцөл байдлыг харуулсан байдаг.  
Голландын зураачид натурыг гүнзгий судлан бясалгаж, түүндээ уран сайхны  уянгын үнэ цэнэ оруулдаг байна.
Голландын натюрморт XVIII зууны Францын зураач Жан Батист Шардены эхэн үеийн бүтээлд онцгой нөлөө үзүүлжээ. Шарден олон жилийн турш натюрмортын энэ гайхамшигт урлагаас суралцан, эрэл хайгуул хийж өөрийгөө  туршин шинжиж “Шардены арга барил” гэдгийг хэлбэршүүлэн тогтоохыг хичээнгүйлэн эрмэлзсан байна.  Тэрээр энэ нөр их хөдөлмөр, тэвчээр хатуужлын үрээр натюрмортын гайхамшигт мастер гэдэг алдар нэрийг хүртсэн юм.

 

XIX зууны II хагасын Өрнөд Европын урлагт натюрморт онцгой байр эзлэх болсон нь Пикассо, Матисс, Сезанн, Ван Гог, Гогены бүтээлээс тодорхой билээ.

Зураач натур 2-ын хурц маргааны нэг бол натюрморт юм. Ямар эд юмс хаана байна вэ, түүнийг ойлгон  эзэмдэж байгаа би өөрөө хаана байна вэ гэдэгт натюрмортын үндсэн шаардлага байх ёстой. Үүнд л натюрмортоос үзэгчдийн шимтэн хүртэж танин мэдэх том баяр баясгалан оршино.
Гэхдээ натур бол зураач хүнд гоо сайхны нууцаа тэгж амархан нээгээд өгдөггүй, харин ч “татгалзах” эсвэл “маргах” чадвартай байдаг. Ийм учраас  түүнийг нээх түлхүүр тааруулж чадсан цагт л натюрморт үзэгч олондоо тайлангаа тавьж, тавтай ярилцдаг байх юмаа.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

29/12/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: Талархлын баярын жагсаалаас

28/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүгийг сэмээрхэн мөрдсөн бразил эмэгтэй баривчлагджээ

06/03/2026

Бритни Спирс мансуурсан үедээ машин жолоодож яваад саатуулагджээ

06/03/2026

“Netflix”-ийн алдарт “One Piece” цувралын албан ёсны дууг “The Hu” хамтлаг хамтран дуулжээ

06/03/2026

Т.Сэргэлэн: Хайр зүрх сэтгэлийн гүнд, анх үүссэн цэгтээ ямaгт асахад бэлэн байдаг

06/03/2026

Зураач Ө.Гандулам “Hidden flowers” үзэсгэлэнгээ дэлгэнэ

06/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.