Поль Гоген 47 настай, эргэж харахад сүйрсэн амьдрал, алдагдсан итгэл найдвар урагшаа харах юу ч үгүй байлаа. Хүүхдүүд нь мартсан эцэг, францын сэтгүүл зохиолчдын элэг доог болсон байв.
Гоген 1848 оны 6 сарын 7 нд Парис хотноо төрсөн. 1865 онд далайн худалдаачидтай нэгдэн хэд хэдэн урт хугацааны аялалд гарсан. 23 насандаа Парисд амжилттай бөгөөд богино хугацааны ажлаа эхэлсэн. Санхүүгийн амжилт нь түүнийг импрессионистуудын зураг цуглуулах боломжийг нээн өгчээ. Гоген Камиль Писсаррогоор зургийн хэдэн хичээл заалгасныг эс тооцвол зургийн эрдэмд бараг суралцаж байгаагүй.
1988 оны сүүлээр хэдэн сар Парист 1886 онд танилцсан Ван Гогтой хамт Арле-д байсан. Тэр үеийнх нь тухай Ванг Гогын тухай энэ бичлэгт дурдагдсан байгаа. Энд байх үеээрээ мөн гайхалтай зургуудаа бүтээсэн юм. Харин Ван Гогийн чихээ огтолдог тэр үед Гоген Ван Гог 2 муудалцаад Гоген удалгүй Арле-гээс явсан. 1889 онд Гоген Мартиника арал руу аялах аялалын багт багтан явсан, тэнд байх хугацаандаа тэрээр уран бүтээлийн онгод ороход байгальтай ойрхон байх нь ямар чухал гэдгийг ойлгосон.1888 онд нэг хэсэг үеийг Бретани-д өнгөрөөсөн. Бретанид байхдаа нилээд их бүтээлээ туурвисаны дотор “Залбиралын дараа” , “Шар Христос” зэрэг алдарт зургууд нь бүтсэн.
Эдгээр жилүүдэд зурахдаа шинэ өнгө шинэ хэлбэр дүрслэл, дүр төрхийг хөнгөвчилж, том талбайг цэвэр өнгөөр илэрхийлж шинэ синтетизмын урсгалын лидер болсон.
Тэр боловсрол, мэдлэг сайтай, сонгодог хийгээд орчин үеийн уран зургийн хоорондох нарийн ялгааг сайн ойлгодог, тансаг яруу зураач байсан юм. Тэр өмнөд тэнгисийн эрэгт сайн дураараа очоогүй ч гэж болно. Гачаал зовлон л түүнийг илүүдэл болгон хувиргаж, халуун орны шидэт хязгаар уруу үлдэн хөөсөн юм. Гоген Парисд өөрийн азгүй явдал гуниг гутралаар бүрэн цадсан байлаа. Тэр амжилтын тухай мөрөөдөж байв. Багагүй хөлс авдаг биржийн маклерын ажил, гэр бүл хамаг зүйлсээ хаяад тэрбээр бүхий л бие сэтгэлээ урлагт өгсөн. Гэсэн ч түүний хүсэн хүлээж байсан амжилт нь амьдрал нь ирсэнгүй. Тэр талхны мөнгөө олохын тулд зарлал зурдаг байсан. Иймэрхүү “Талх, усны төлөөх өр зээлтэй” амьдралын хоёр жил гэдэг бол ямар ч буурьтай хүнийг хувиргаж дөнгөхөөр хугацаа байлаа. Гэлээ ч Гоген тэссээр, хэрэгтэй гэж үзсэн арга маягаараа Академийн “амьд сонгодогууд”-аас эрс өөрөөр “зэрлэг”, “хурц” барилаар зурсаар байв.
1891 оны эхээр Гоген бүх зургаараа үзэсгэлэн худалдаа зохион байгуулан олсон мөнгөөрөө Таити арал руу явахыг төлөвлөсөн юм. 1891 онд тэр Францын колони Таитид очих хөлөг онгоцонд сууснаар амьдралынх нь цоо шинэ үе эхлэв. Тэр Парисаас гитар, винтов буу, хоер мандалин, зургийн хэрэгсэл зэргээ авч гарчээ. Явахдаа тэрбээр ялагч болон буцаж ирнэ гэсэн бодлоор өөрийгөө тайвшруулж, “царцанги үзэгчдэд цоо шинэ уран зургийн сэдэв олох хэрэгтэй” хэмээн захидалдаа өөрийгөө зоригжуулан бичиж байв.
Гэвч тэр эрснээ олсонгүй. Полинезийн диваажин аль хэдийнээ соёл иргэншлийн шуурганд автаж хиртсэн байлаа. Суурингууд нь өч төчнөөн мухлаг, пин модон байшингууд бүхий америкийн алс өрнөдийг санагдуулам бөгөөдасар их халуунаас болж учиргүй шаналсан францын нүүн суурьшигсад, уугуул нутгийнхныг номлолдоо бүрэн оруулаад тэнд арав гаруй жил амьдарчихсан шашин номлогчид, өөрсдийн эртний бурхдыг ч мартаж, хүүхнүүд нь халуунд огт тхоиромжгүй уртаа гэгч битүү бошинз өмсдөг болсон маоричууд түүнийг угтжээ.
Гогены санаж байсан” гэнэн хонгор яруу тансаг”-аас энэ арал дээр юу ч үлдсэнгүй. Тэр хүссэн газраа ирээгүйгээ дор нь ойлгов. Тэгээд ч тэр “миний мөрөөдөл дууслаа” гэж захидалдаа бичсэн биз. Тэр учирна гэж найдаж байсан сайхан сэтгэлт хүмүүсийн оронд соёл иргэншил завхарсан зэрлэгдүү хүмүүстэй учирчээ. Тэр өөрийгөө “Цэнгэг агаар, онгон байгаль” руу явж байна гэж санасан боловч иргэншилт ертөнцийн хамгийн бохир хязгаарт ирчихсэн байлаа.
"Цасанд хучигдсан цэцэрлэг"1883
"Арле-гийн аликанууд" /Лувр, Парис/
"Нүцгэн бүсгүй"1880
"Шар Христос"
"Цагаан морь" 1898
-
Гоген
-
Мари Дерьен
-
Ван Гог наранцэцэг зурж байгаа нь
-
Арль
-
Натюрморт
-
Нүцгэн бүсгүй
-
Отахи Аллейн (ганцаардал)
-
Сайн уу Мария
-
Таити бүсгүйчүүд
-
Таити
-
Таитийн бүсгүйчүүд
-
Хардаж байна уу
-
Христос
-
Цасанд хучигдсан цэцэрлэг
-
Цонхон дээр
Ядуурал, өвчин зовлон Гогеныг 1893 онд Парис руу буцахад хүргэжээ. 2 жилийн дараа эргээд л Таити-д ирсэн. 2 дах Таити дах зургууд дотор “Бид хаанаас ирсэн?”, “ Бид хэн бэ?”, “ Бид хаашаа явна вэ?” гэх зургуудаа бүтээсэн. “Үхэгсдийн сүнсийг дагагч Манао Тупупау”(1892) зургаа зурсан.
Өвчин шаналал, ганцаардал, сэрэлгүйгээр үхэхийн тулд тэр өөртөө морфи тарьдаг болов. 1898 онд цөхрөнгөө барахдаа амиа хорлохоор хор уусан боловч үхсэнгүй. 1901 онд Доминик арал дээр очин ганцаардсан өвчтэй Гоген 1903 оны 5 сарын 8-нд нас барсан.
Ажилдаа бол Гоген ёстой анжисны шар шиг зүтгэж байв. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд тэр ядруу биедээ дэндүү хүнд "ачаа" тохож байсан бөгөөд хэдэн зуун таталбар уран зураг, дөрвөн зуун орчим модон сийлбэр, мөн гурван боть урлагийн онолын шашдир бүтээсэн. Тэр үхэн үхтлээ өөрийнхөө бүтээлүүдийг алтаар үнэлэх цаг ирнэ гэдэгт итгэж байсан юм.
Алдар нэр хүнд түүнд нас барсных дараа 1906 онд ирж Парист 227 зургаар нь үзэсгэлэн гарсан.