Түүнийг “Fashion Asia- 2012″ фестивалд Монголынхоо нүүр царай болж, “Загварлаг эмэгтэй дуучин” гэсэн номинацид өрсөлдөхөөр болсон гэж дуулаад түүнтэй уулзаж ярилцлаа. Буцах замдаа яг л өнөөгийн бидний үөийн залуус хүсээд байдаг “хөөрхөн, дэгжин хээнцэр, ухаалаг, боловсролтой, соёлтой бүсгүй юм гээч” гэсэн бодол төрж байлаа. Ер нь хүн болгонд таалагдах албагүй. Надад лав тэгж санагдсан. Ингээд дуучин Анутай хийсэн ярилцлагаа уншигч танд хүргэж байна.
– Сайн байна уу? Ажил нь сайн биз дээ?
– Урин дулаан цаг ирж байна. Ажлын ачаалал ч их болж байна. Чөлөөт уран бүтээлч учраас би өөрөө ажлаа зохиодог. Миний “Му АВС” цомгийн ажил дуусч байгаа. Хэвлэлтэнд явуулсан удахгүй ирэх байх. Улс оронд маань маш том эргэлт хийх цаг үе ирж байна. Тиймээс сонгуулийн дараа цомгоо гаргах төлөвлөгөөтэй байгаа.
– Азийн загварлаг дуучинд нэр дэвшсэн гэж дуулсан. Энэ талаар тодруулахгүй юу?
– “Fashion Asia 2012″ гээд фестивал болж байгаа. Би анх удаа 200 шүүгчийн бүрэлдэхүүнтэй том уралдаанд оролцох гэж байна. Монголынхоо нүүр царай болоод “Загварлаг эмэгтэй дуучин” гэсэн номинацид өрсөлдөхөөр болсон. Тэмцээний зохион байгуулагчид нь намайг урлагийн хүн болсноос хойшхи бүх намтар, дүр хувиргалт гээд бүгдийг нь үзээд финалд шалгаруулсан гэсэн. Анх санал ирэхэд үнэхээр их баярласан. Хятадад зохион байгуулагдаж байгаа. Хүн тус бүр дээр нарийн судалгаа явуулж байж сонгосон юм билээ. 200 шүүгчийн ач хол богдол үүн дээр гарсан гэж бодож байгаа.
– Ном хэр уншдаг вэ? Мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр хэр анхаарч байна?
– Хэт туйлшрамтгай биш л дээ. Байнга уншдаг гэж хэлэхгүй. Амьдрал дээр асуулт гарч ирсэн үед ном уншиж хариултаа олж авдаг. Сүүлийн үед нийгмийн болоод сэтгэл зүйн чиглэлийн ном унших сонирхолтой болсон. Урлагийн хүний сэтгэл зүй ямар байх ёстой юм бэ гэдэг талаар бас сонирхон уншиж байгаа. Их сургуульд байхдаа хууль эрх зүйн номнууд их уншдаг байлаа. Надад номны цуглуулга бий. Нэмж хэлэхэд би 9 дүгээр сараас Хятад улсад бизнесийн чиглэлээр мастер хамгаалах гэж байгаа. Эхний жил хэлний бэлтгэлд явна. Зөвхөн мэргэжлээрээ суралцахаас гадна, Хятад гэдэг улсыг ганц намын бодлогоор яаж ингэж хөгжиж байгаа талаар ч судлахыг хүсч байна. Гурван жилийн хугацаанд амралтаараа эх орондоо ирж байх болно. Уран бүтээлийн хувьд тэнд байдаг студиудтэй хамтарч ажиллах байх. Хүн хүсээд өөрийгөө дайчлах юм бол боломжгүй зүйл гэж байхгүй. Хамгийн гол нь цаг хугацааны хувьд зохион байгуулалттай, зөв ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгэхээр би чадах байхаа.
– Ану маш их хэл ам дагуулсан, эрсдэлтэй амьдралаар амьдардаг юм шиг санагддаг. Чамд ил үү ихийг хийх тэр сэтгэл зүйг юу бий болгодог вэ?
– Амьдралд бид ямар нэгэн сонголт хийлээ гэхэд тэр болгоны цаана эрсдэл бас байж л байдаг. Яахав бид нар олны өмнө харагдаад байгаа болохоор тэр болгон ил тод байдаг. Бурханы сургаалд хүн ямар ч замыг сонгосон бай жаргалыг ч, зовлонтой талыг нь ч эдлэнэ гэдэг. Би сонгосон замынхаа жаргалтай сайхныг нь мэдэрч байгаа. Ажил маань урагштай байна, хүмүүс намайг хайрлаж хүндэлж байна, би сайхан амьдарч байна. Үүний хажуугаар сөрөг тал мэдээж бий л дээ. Тэгэхдээ би хожуу ойлгосон. Хүн болж төрөөд, урлагийн хүн болчихоод би ийм байх ёстой гэсэн цэцэрхэлд хүрээгүй. Цаг хугацааны эрхэнд олж мэдсээр байгаа. Бурхны сургаалд ийм зүйл байдаг гэдгийг нэг хүнээс олж сонсоод ойлгосон. Би шантрах ёсгүй, гутрах ёсгүй, миний амьдралд тохиолдох асуудал гэж ойлгож авсан. Тийм учраас миний амьдралд хэл ам, эрсдэл юу ч тохиолдсон бай би эзэн нь байна. Энэ бүхнийг би өөрөө л хүссэн. Харин тэс худлаа зүйл байх юм бол тэрний эсрэг зогсч чаддаг, тэр сэтгэл зүйгээ бэлдэж чаддаг байх хэрэгтэй.
– Та яг ямар зан араншинтай хүн бэ?
– Би байгаа газраа ямар байх ёстойгоо мэдэрдэг. Би өнөөдөр өөртэй чинь ярилцахдаа дотроо байгаа зүйлээ уудлаад ярьмаар байна, уран бүтээлч залуу хүн талаасаа. Одоо энэ намайг хүлээгээд сууж байгаа хайртай найзтайгаа уулзахдаа эрхлээд, айлгүйтээд уулзана гэдгээ мэдэрч байна. Тайзан дээр би эрч хүчтэй Ану байхыг хүсдэг. Хайрттайгаа уулзахдаа хамгийн энхрий ялдам, хайр татсан эмэгтэй байхыг эрмэлздэг. Хэн нэгэн намайг буруутгаад, хийгээгүй зүйлийг маань хийсэн болгоод, унагахыг хүсэх юм бол би жинхэнэ төмөр эмэгтэй байж чаддаг. Магадгүй Ану өөрийгөө нээх төмөр эмэгтэй гээд байхдаа яахав дээ гэж магадгүй. Гэхдээ би тийм байж чаддаг. Нэг л зүйл дээр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэр юу вэ гэхээр хэн нэгнийг үзэн ядаж, хэн нэгэнд муу санаж явахгүй. Хүний дотоод ертөнцөд хар, цагаан гэсэн хоёр ертөнц байдаг гэнэ л дээ. Би цагааныгаа сэрээгээд, амилуулаад амьдарч байгаа. Хар ертөнцөө сэрээхийгхэзээ ч хүсдэггүй. Хүмүүс намайг зөндөө гомдоож л байдаг. Итгэж байсан хүмүүс маань ч гэсэн. Гэхдээ би тэр болгоныг уучилдаг. Тэгж чадсанаараа маш олон сайн өөрчлөлт эргэн ирдэг.
– Өнөөгийн манай нийгэмд зөвхөн дуулаад, уран бүтээл хийгээд мөнгө олох боломж бий юу?
– Ер нь бол урлагаар мөнгө олно гэдэг шударгаар хэлэхэд хэцүү. Ялангуяа бидэн шиг залуу эмэгтэйчүүдийн хэрэгцээ шаардлага хэд билээ. Сард утасны төлбөр, бензин, гоо сайхан, боловсролдоо хэдийг зарцуулж байна. Дээрээс нь бас бус зардлууд энэ бүхнийг урлагаар мөнгө олоод болгоно гэвэл яг үнэндээ 50 хувьд нь ч хүрэхгүй. Би энэ асуудлыг арай эрт олж харсан ч байж магадгүй. 2006 онд Гала хамтлаг тарсны дараах жил би “Хөөрхөн дэлхий” төрийн бус байгууллагыг байгуулсан. Одоо “Хөөрхөн дэлхий” сургалтын төв маань надаас хараат бус болоод бие даачихсан. Үйл ажиллагаа нь жигдрээд, надад ашгаа өгч эхэлсэн. Яг одоогоор би “№по РазЫоп” дэлгүүрийнхээ төсөл дээр ажиллаж байгаа. Удахгүй дэлгүүрийнхээ салбарыг нээх гэж байна. Энэ зун засварын ажил гээд бас л завгүй өнгөрөхөөр байна даа.
– Фэйсбүүк хуудсаа нилээд идэвхтэй хөтөлдөг юм билээ. Зочид янз бүрийн юм бичээд л уурлуулах тохиолдол олон гарна биз?
– Миний орон зайд, миний хуудсаар намайг гээд зочилж байгаа хүмүүст хүндэтгэлгүй хандах тохиолдол мэдээж гардаг. Хамгийн сүүлд миний “Негтез”- ийн цүнхийг нэг охин хуурамч байна гээд монголын одонцоруүд яахаараа дэлхийн оддын авах гэж хүлээдэг цүнхийг авах ёстой юм бэ гэсэн л дээ. Тэр эмэгтэйн хэрэглэж байгаа үг хэллэг нь надад таалагдаагүй. Тухайн цүнхийг би авахын тулд гурван сар хүлээсэн. Бид яагаад ажиллаж хөдөлмөрлөөд тэр бүтээгдэхүүнийг хүлээж байгаад авч болохгүй гэж, яагаад үргэлж дэлхийгээс хойш алхах ёстой юм бэ. Монголын дуучид өөр төвшинд хүрч байгаа шүү, сэтгэлгээний хувьд ийм ядуу байгаад, нэг нэгнийгээ битгий үл ойшоогоосой, нэг нэгнийгээ дэмждэг байгаасай гэж хүсч байна. Үүнд бага зэрэг бухимдсан.
– Бясалгал хийдэг хүн өөрийгөө тайвшруулах арга замаас суралцдаг гэсэн үнэн үү?
– Би хоёр жил цагаан хоол идсэн. Зүгээр цагаан хоол идээд байхаар бие махбодийн хувьд маш их өөрчлөлт, цэвэршилт ирдэг хэдий ч оюун санааныхаа хувьд өөрчлөлт хийхийн тулд бясалгалд явах шаардлагатай болсон. Бясалгал хийгээд гурван жил болж байна. Би өөртэйгээ ярилцаж чаддаг болсон. Асар их ажлын дунд, хүмүүсийн хэл ам гээд бухимдах шалтгаан олон байдаг байсан. Гэтэл бясалгалын ачаар аль болох аливаа зүйлд тайван хандах ухаанаас суралцсан. Эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн үед тахиа, загас идэж байгаа. Махнаас авах ёстой В12 дутагдаад, тариулахаар харшил өгөөд аргагүйн эрхэнд мах хэрэглэж байгаа.
– Нүцгэн зургаа авахуулсны дараагаар дахиж ийм үйлдэл хийхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Энэ шийдвэр тань өөрчлөгдөх болов уу?
– Өөрчлөгдөхгүй. Дахиж эрос байдлаар ямар нэгэн үйлдэл хийхгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр гэр бүлийнхэнд маань таалагдаагүй. Ялангуяа аав маань дургүйцээд, миний мэргэжлийг өвлөж авчихаад, ийм алхам хийхийг хүсэхгүй байна гэдгээ хэлсэн. Эмэгтэй хүн тэртээ тэргүй хангалттай гоо үзэсгэлэнтэй. Тэр бүхнийгээ өөр талаар нь харуулах боломж хангалттай бий гэдгийг ойлгосон.
– Гэр бүл зохиох тал дээр ямар бодолтой явна?
– Би гэр бүлийнхээ хүнийг урлагийн хүн байна гэж боддоггүй. Найз залуутай болсон. Би ер нь хайр сэтгэл дээр их тууштай хүн шиг байгаа юм. Матрын ордныхон их үнэнч хүмүүс байдаг гэдэг юм байна лээ. Ажиглаад байхад би нэг хүндээ маш их үнэнч ханддаг. Урлагийн хүмүүс бүгд адилхан биш шүү дээ. Биднийг адилтгаж үздэг хүмүүс байдаг л даа. Фэйсбүүк хуудас нээгээд хөтөлдөг болсноосоо хойш хүмүүсийн хандлагыг ажиглаж байхад урлагийн эмэгтэй хүн хөнгөн байдаг гэсэн хандлагатай байдаг. Хүнийг гаднаас нь хараад, ямар орчинд өсөж торнисон, ээж аав нь ямар хүмүүс байдаг, удам угсаа нь юу билээ гэдгийг мэдэхгүй байж дүгнэх нь буруу. Тиймээс харагдах байдлаас нь хүнийг битгий дүгнээсэй. Хайр дурлалдаа үнэнч, гоё гэгээлэг амьдралыг хүсдэг, гадны ямар нэгэн нөлөөнд автдаггүй тийм хүмүүс бас байдаг юм шүү гэдгийг дашрамд хэлмээр байна.
– Найз залуугаа танилцуулж болох уу?
– Найз залуугаа ёстой танилцуулмааргүй байна. Яагаад гэхээр урьд нь 16 настай охиноос сэтгүүлч эгч нар янз бүрийн зүйл асүухад юу ч бодолгүй хамаг юмаа дэлгэчихдэг байсан. Тэрнийхээ багахан хор уршгийг амссан. Хурим хийх гэж байна гээд зарлачихсан байсан гэтэл амьдрал дээр шийдвэр гаргах мөчид бүх зүйл өөрчлөгдөж болдог юм билээ. Маш олон хүний асуултан дээр өөрийгөө аваачсан. Тэр бол миний алдаа. Яг хувийн болоод хайр сэтгэлийн орон зайгаа тэр болгон нээгээд байлгүй хадгалж байх нь зөв юм байна лээ. Намайг гээд сонгож байгаа хүнийг хэвлэлийн бай болголгүй, намайг сонгосондоо харамсах зүйлгүйгээр сэтгэл хангалуун байх бололцоог нь би өорөө хангаж өгөх ёстой. Тиймээс энэ хайрыг сүүлийнх байгаасай гэж хүсч байгаа. Маш их нандигнаж, элдэв муу зүйлээс хол байлгахыг хүсч байгаа. Найз залуу маань одоогоор сурч байгаа. Хайр гэдэг зүйлийг надад илүү хүчтэйгээр мэдрүүлж байгаа болохоор би маш их аз жаргалтай байгаа.
– Та царайлаг, биеэ сайхан авч явдаг. Гэтэл маш иххэл ам дагуулж байдаг. Нөгөө талаараа царай муутай, бие хаа тийм ч сайхан биш уран бүтээлчдийг хүмүүс бас л муу муухайгаар нь дуудаад л… Ер нь энэ үзэгчид, сонсогчид юу хүсээд байдаг юм бол оо?
– Хүний хүсэл хязгааргүй л дээ. Хүнд таалагдаж амьдрахаас илүү өөртөө таалагдах нь чухал биз дээ. Хүн болгонд таалагдах гээд нэг юмыг нь өөлөнгүүт тэрийгээ очиж засаад л, нөгөөхийг нь өөлөхөөр нөгөөхөө очиж засуулаад явах хэнд хэрэгтэй юм бэ. Би өөрийгөө олчихсон эмэгтэй. Би өөртөө таалагдаад, хайртай хүмүүстээ сайн сайхныг бэлэглээд л явахыг хүсдэг. Урлагийн хүрээнд ороод зургаан жил болсон байна. Энэ хугацаанд намайг сонсдог хүмүүс аль хэдийн бий болсон. Тэр хүмүүстээ зориулаад уран бүтээлээ хийх болно. Хэн нэгнээс айж даруухан байхыг би хүсэхгүй байна. Миний хийж байгаа уран бүтээл дээр миний өөрийн философи харагдах ёстой. Энэ бүхнийгээ айлгүйгээр гарган байж би өөрийгөө тодорхойлно уу гэхээс олон нийтийн хэлдэг ярьдаг зүйлийг уран бүтээлдээ шингээгээд үйлдлээрээ гаргана гэх юм бол тэр би биш. Шинэ залуу уран бүтээлчиддээ хандаж хэлэхэд хүмүүсийн ярианд эмзэглэх хэрэггүй. Яриа гэдэг зүйл өөрөө хий хоосон зүйл. Замхарч алга болно. Тиймээс ач холбогдол өгөх шаардлагагүй. Зоригоо чангалаад, хийж байгаа зүйлдээ итгэл үнэмшилтэй хандах хэрэгтэй. Тэгж чадсан хүмүүс өөрийгөө тодорхойлж, нэрээ үлдээж чадаж байна.
– Гоо сайхны мэс заслын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Таныг биеэрээ алтан утас гүйлгэсэн гээд л сонин хэвлэлээр гараад байдаг мэдээлэл хэр үнэний ортой юм бол?
– Зөндөө олон зүйл ярьдаг л юм шиг байгаа юм. Тэр болгоныг нь олж сонсож чадахгүй юмаа. Хамгийн сүүлд би алтан утас гүйлгэсэн. Алтан утас бол мэс засал биш. Энэ бол мэсийн бус аргаар гоо сайхандаа хийлгэж байгаа багахан өөрчлөлт. Нүүрэндээ, зүрхэндээ хийлгэсэн. Зүрхэнд хийлгэсэнээр уур бухимдалгүй, зүрхнийхээ үйл ажиллагааг тогтвортой байлгах давуу талтай. 23 настайдаа нүүрэндээ хийлгэсэн. Энэ нь 23 насныхаа онцлогийг хадгалж үлдэнэ гэсэн үг. Нэмж арьс маань үрчлээтэхгүй, өөрчлөгдөхгүй байх үүднээс хийлгэсэн. Яагаад энэ сонголтыг хийсэн бэ гэхээр надад долоо хоногтоо нэг удаа гоо сайханд орох зав байдаггүй л дээ. Заримдаа хоёр, гурван сараар ч гоо сайханд орж чадахгүй байх үе бий. Гэтэл арьс байнга арчилгаатай байх ёстой. Тэрийгээ давхар тооцоолж ийм зүйлийг хийлгэсэн байгаа. Хамартаа хийлгэсэн мэс заслын тал дээр би харамсдаггүй. Тухайн үед зөв гэж бодоод л хийлгэсэн. Эргэж харамсахгүй, ирээдүйд давтахгүй л байх ёстой.
Чи надад гишгэсэн мөр болгоноосоо нэг ухаарал, сургамж авч тэр болгоныгоо өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлж, зарчим болгож амьдардаг юм шиг санагдлаа.
Хүн амьдралаас суралцдаг юм байна гэж ойлгосон. Яг л өөртөө тохиолдсон алдаа, оноо, сургамж гээд л бүх зүйлээс суралцаж, өөрийнхөөрөө боловсруулж амьдрал дээрээ хэрэгжүүлдэг. Тэр болгон буруу байдаггүй. Миний ойр дотны хүмүүс надад талархаж, хүмүүстэй харилцсан харилцаа маань маш сайхан эерэг байдлыг бий болгож байдаг.
– Залуу хүний хувьд гадуур найзуудтайгаа наргих үе гардаг л байх?
– Гоё хөгжим сонсоод бүжиглэх дуртай. Сүүлийн үед найз охидуудтайгаа medusa сlub-д орж байгаа. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Монгол залуучуудад маань чөлөөт цагаа өнгөрөөх газар алга байна. Төрөөс залуучууддаа зориулсан уян хатан бодлого хэрэгжүүлээсэй гэж хүсдэг. Согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр зөвхөн бүжиглэх сонирхолтой залуучууд маш их байдаг. Тиймээс шөнийн 00:00 цагаас хойш согтууруулах ундаа зарахгүйгээр ажилладаг байвал зүгээр юм шиг санагддаг. Парк маань өргөжөөсэй. Газар нь улам л жижигсээд байх юм. Хүн амын хэдэн хувь нь хүүхэд залуучууд байгаа билээ. Тэр болгоныг бодолцож үзээсэй гэж хүсдэг. Би ч гэсэн үүнд хувь нэмрээ оруулж ирээдүйд магадгүй залуучуудынхаа чөлөөт цагаа өнгөрөөх гоё газруудыг нээх байхаа.
– Сониучхан асуулт тавья. Ануд байдаг хамгийн үнэтэй гутал?
– Бусад хүмүүст хямдхан санагдаж магадгүй л дээ. Би дөрвөн жилийн өмнө Америкт явж байхдаа 5000 доллараар swarovski шигтгээтэй гутал авч байсан. Тухайн үед тийм шигтгээтэй гуталнууд гараагүй байсан юм. Яг одоо өмсчихсөн явж байгаа versace-ийн гутал маань 1800 долларын үнэтэй. Энэ гутлыг авч байх үед дүү маань арай үнэтэй байна гэж хэлсэн. Зарим зардлаа багасгах хэрэгтэй гэсэн шаардлагыг надад тавьсан. Ингээд харахаар миний дүү миний зөвлөгч болсон байна. Миний хүмүүжүүлж байсан дүү маань миний санхүүгийн тал дээр үгээ хэлэхэд маш их баярлаж байсан.
– Та хэр үрэлгэн хүн бэ?
– Авах юмаа л авдаг. Хүн өөрөө бизнес хийгээд, мөнгө санхүүгээ зохицуулдаг болохоороо харьцангуй тооцоотой болдог юм байна лээ. Урьд нь бол Гала хамтлаг хамгийн өндөр ханшаар дуулдаг болчихсон, тоглолтын мөнгө ороод ирэнгүүт л үрчихдэг байсан. Ямар ч тооцоололгүй, хуримтлалгүй байжээ. Одоо надад миний ирээдүйн амьдрал чухал байгаа учраас хуримтлал бий болгож байна. Энэ нь ирээдүйд хэний ч хараат биш, эрх чөлөөтэйгээр ахуй амьдрал, уран бүтээлээ туурвих боломжийг надад бий болгоно. Мөнгөнөөс гадна, хэн ч надаас булааж авч чадахгүй хүчтэй капитал мэдлэг, боловсрол дээрээ цаг гаргаж энэ тал уруугаа илүү хөгжихийг хичээж байгаа.
– Уучлаарай. Дуучин Ану сайн дуучин биш гэж зарим хүмүүс ярьдаг. Үүнтэй санал нийлэх үү?
– Хүүхдийн ордонд байхдаа хамгийн дээшээ дуугардаг дуучин нь байсан. Гала хамтлагийн дуунуудын дуугаралт дээшээгээ биш, тэр байдлаасаа болоод бид хоёрын хоолой нэг хэвэнд орчихсон л доо. Одоо ч тэр байдлаасаа гарч чадахгүй тэр хэмжээний дуунуудаа дуулж байгаа. Би өөрийгөө бэлдэж, мэргэжлийн дасгалууд хийж байгаа. Амьд тоглолт хийж ямар хэмжээний дуучин бэ гэдгээ харуулах болно. Юутай ч тодорхой хэмжээнд ямар дуучин бэ гэдгээ хүмүүст харуулсан дуучин хүн.
– Амьд тоглолтыг хэзээ гэж хүлээх вэ?
– Сонгуулийн дараа цомог маань гарна. Цомгийнхоо өдөрлөгт зориулах бодолтой байна.
– Сонгууль гэснээс залуучууд сонгуульд бага зэрэг хойрго хандаад байх шиг санагддаг. Чиний хувьд?
– Залуучууд нийгэмдээ оролцоотой байххэрэгтэй. Бид ямар орчинд, яаж амьдрах нь бидний сонголтоос шалтгаалах болно. Тиймээс маш сайн бодож байгаад сонголтоо зөв хийх хэрэгтэй. Өнөөдөр залуучуудыг дэмждэг засгийн газар, төр хэрэгтэй байна. Саяхан МЗХ-ноос зохион байгуулсан УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”- ийг тунхаглах үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол залуучууд нэгдэж чадаж байна, дуу хоолойгоо нэгтгээд төрд УИХ- ын гишүүдээс амлалт авч чадаж байгааг олж хараад маш их бахархаж суулаа. Үүнээс харахад залуусын дунд олон дэвшилттэй зүйл бий болж байна. Амьдрал хамтын бүтээл шүү дээ тиймээс хамтдаа сайхан нийгмийг бүтээцгээе гэж уриалмаар байн