Хvн бvхэн бие даасан ертєнц. Тэр тусмаа уран бvтээлч хvн чухамхvv єєрийн гэсэн бие даасан ертєнц байдаг. Зохиол бvтээл нь давтагдашгvй , бусдаас ялгарах онцлог, ур чадвартай байж, чанарын хэмжvvрт тэнцсэн бvхэн нь хvмvний хvртээл болж vнэ цэнэтэй бvтээлд тооцогддог.
Дорнийн их яруу найрагчийн мэндэлсэн цаст Очирваанийн нутгаас шинэ найрагч тєрсєн нь Цогдоржийн Бавуудорж юм. Их уулс, их гол мєрєд vе vеийн уран авьяастныг тєрvvлдэг нь орчлонгийн жам, байгалийн хууль бололтой.
Ц. Бавуудорж бvтээлээс бvтээлд, тvvврээс тvvвэрт ур ухаан нарийсан гvнзгийрч Монголын уран зохиолын шинэхэн vеийн маргашгvй нэгэн тєлєєлєгч болон тєлєвшжээ. Тvvний утга уянгыг хvлээн авахад билгийн мэлмий, сэтгэлийн мэдрэмж, оюуны хvч хэрэгтэйг уншигч та мартахгvйг хичээх бизээ. Шvлэг хєг аялгуунд амилдаг нь vнэн утга санаа хийгээд хэлбэрийн зохист харьцаа, уран сайхны нээлт, тансаг сайхан дvрслэлийн vvрэг бас л хэрэгтэйг найрагч анхаарах хэрэгтэй1 хэмээн Д.Галбаатар багш єгvvлжээ.
Ер нь тvvний бvтээлийг агуулга, бичлэгийн хэв маягыг 3-н бvлэг болгож vзвэл болмоор байна. Vvнд:
1. Зєн билгийн аргаар нэвтэрч ухаарах дорнын гvн ухаан, дотоод бясалгал, бурхан шашины нєлєєлєлтэй шvлгvvд
2. Сэтгэлийн дотоод мэдрэмжээр таньж сэрэх , гоо сайханлаг шvлгvvд
3. Оюуны дээд хийсвэрлэлээр тайлж ухаарах сэтгэлгээний шvлгvvд болно.
Уран зохиол бол хvн єєрийгєє танин мэдэхvйн дээд хэлбэр билээ. Иймээс ч єєрийгєє шинжилдэг, єєрийгєє мэдэрдэг хvн уран зохиолтой илvv гvн холбогддог. Шvvмжлэгч С.Энхбаяр: яруу найргаар дамжуулан философидох нь тухайн хувь хvний зєвхєн єєрийнх нь цорын ганц сэтгэл зvрх-оюун сэтгэхvйн бvтээл болж байдгаараа шалгардаг шинжлэх ухаанаас ялгаатай бас нандин vнэ цэнэтэй билээ. Учир нь ухамсар оюун санаа, сэтгэл зvрх хэмээх тэнгэрлэг єгєгдєхvvнтэй хvн гэгч амьтан цорын ганц давтагдашгvй хувь ертєнц юм”6 хэмээн тун оновчтой хэлсэн нь бий.
1. Зєн билгийн аргаар нэвтэрч ухаарах дорнын гvн ухаан, дотоод бясалгал, бурхан шашины нєлєєлєлтэй шvлгvvд
Тунгалагийн тухай шvлэг
Vхэл ирэхэд би тув тунгалаг болно
Vлдэж энэ орчлон манан дундаа умбана
Vр минь хvv минь харин тод тунгалаг тєрнє
Vйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана
Хоёр тунгалгийн хоорондохыг хорвоо гэдэг юм
Хоёр тунгалгаас бусдад нь
Хонгор минь битгий итгээрэй… /2.193/
Гол мєрєн солонгорон
Гол мєрєн солонгорон жараахай сvлжилдэх vес
Гоо бvсгvйн ємнє бєхийгч миний бие тунгалаг аа
Дээрээс бєхийсєн улиасыг дээвэр юм шиг санасан
Уймраа намрын борооноор
Дэн дун дурлалын охин тэнгэр дэргэд байсан гэх юм чи
Цаст уулын зvг олон олон шувуу ирсээр байтал
Цамцан дээр чинь эрвээхэй зvvрмэглэх
Шєнийн цэцэрлэгт зvvдээ л vзэж дээ
Дорнын бєртэ саран тэнгэртээ ягуухан хєєрєхийг нэг ажаарай
Долгио татсан сэтгэлийн чин торгон хаалга дээр
Нэгэн гунигт шувуу жиргэнэ дээ
Нисэж ирсэн тэр шувуу vvрээ биш єндгєє санаад л буцна шvv
Нэлмэгэр хєх vvлэн чигт тvvний хойноос битгий удаан ширтээрэй
Навч хvн хоёрын гуниг ижилхэн гэж санадаг Бавуу чинь
Наранжаргал гэдэг бvсгvйг чинь хаварт биш намарт дурсаж байя
Бийрийн чинь vзvvр шингэрвэл хаа газраас дуулгана гэж итгэдэг ээ
Билиг бодож тэр цагт мєнгєн санчигнаасаа хаврын шувуугаар єгvvлнэ зэ… /1.63,64/
Эдгээр дvрслэг хэсгvvдэд ертєнцийн хувирал, хvмvний аж тєрєхvй, оршихуй жам ёсны тухай єгvvлжээ. Vхэл ирэхэд би тув тунгалаг болно хэмээх энэ санаа бол хvн насан эцэслэсний дараа тєрлєє олох сvнсийг уран сайхны арга сэтгэлгээгээр оргvй, орон биегvй, vгvй болох мєнх бусын санааг илvv хурц, давтаагvй дvрслэгдэхvvнээр мэдэрч урласан нь давтагдашгvй болжээ.
Дєрвєн улирал
Намрын борооноор цувгvй алхахдаа
Навчсаас дутуугvй гуниг тээдэг ээ
Хєхєлбєр орчлонгийн уулсын дунд
Хємсгєн дороо нулимстай зогсдог оо
Євлийн цас замаар урсахад
Євснєєс єєрцгvй тансагаа мэдэрдэг дээ
Єлмий мялаасан аригхан энэ єнгийг
Єндгєєрєє тэмтэрч нэгийг бодохсон доо
Хаврын салхи шанхыг задгайлахад
Харзнаас дутуугvй сэтгэл цалгидаг аа
Хєдєєгийн улбар сарны гэгээнд
Хєлєрсєн алгаараа цэцэг аргадахсан даа
Зуны vдэш шувуудын жиргээнд дунд
Зулзаган зандан шиг сэтгэл найгадаг аа
Ганцхан учралт энэ л насаараа
нvцгэн хєлєєр шvvдэр адислахсан даа /1.69,70/
шvлэг нь хvн байгалийн зохист харьцаа, амь шvтэлцээ тэдгээрийн гадаад, дотоод уусалт хєдєлгєєн, мэдрэхvйг нарийн гаргаж єгсєн нь мєн шинэ дvрслэл болно. Навчсаас дутуугvй гуниг тээдэг ээ, Євснєєс єєрцгvй тансагаа мэдэрдэг дээ, Харзнаас дутуугvй сэтгэл цалгидаг аа, Зулзаган зандан шиг сэтгэл найгадаг аа гэх дvрслэлvvд нь 2,3 дугаар мєрvvдтэй уусан хvн хийгэд байгалын зохицолдоог уран дvрслэл дотоод бясалгал мэдрэхvйгээр илэрхийлсэн нь шvлгийг яруу сонсголонтой болгожээ.
Намрын цагаан сарны дор
Таныг санаж зvvдэлсэн намрын сэрvvн шєнє
Тарнийн цагаан цэцэг хоймрыг минь бvрхэж хонох юм
Арвайн чинээ бурхад тооноор шvхэрлэн бууцгааж
Ангир уургийн тухай шаргалхан vлгэр хэлж єгєх юм
Над дээр бєгтєрч нумласан сvvн солонго ижий минь
Намаржаа бууц нь хонгортсон дорно зvгийн солонго юм шvv
Дэлхийн уулсын альханд ч цагаан зандан сэтгэлийнх нь
Дээлийн чинээ навчсыг нємєрч унтдаг vр нь шvv би
Vзэсгэлэнт хурмастын эрхээр монгол бvсгvй намайг
Єндєр хєх тэнгэрт сvvгээр зурсан юмаа
Бадам цэцгийн цоморлиг дээр шинийн сар шиг завилуулж
Баранзад биеийг минь ургуулсан л хvн дээ /1.155,156/
Энэ бичвэр нь ємнє онцолсон бэлгэдэл зvйг иргэншvvлэн ашигласан ур дvйн туршилтын жишээ. Хэл яруу тунгалаг чихнээ сонсголонт нийцтэй дорнын гvн ухааны аяс бvхий шvлэг гэж болно.
Бадам цэцгийн цоморлиг дээр шинийн сар шиг завилуулж
Баранзад биеийг минь ургуулсан л хvн дээ хэмээх энэ 2 шаданд хvн бий болох явцыг гоо сайхан, уран тансаг, гvн сэтгэж бичсэн нь монгол найрагчийн ур ухааныг харуулж байна.
2. Сэтгэлийн дотоод мэдрэмжээр таньж сэрэх гоо сайханлаг шvлгvvд
Сормуус тэмтрэх сарны гэрэлт
Сормуус тэмтрэх сарны гэрэлд цас будрах нь тогтуун
Сонордохуй улаахан навч ганцаар мєчиртєє сэрчигнэх нь уянгалаг
Сод авиа гаргаж єлмий дор цас нурах нь битvvлэг
Солгой аяз гишгэсэн мєрнєєс хуйлран босох нь жирийн бус /1.17/
Сэтгэлийн аяз
Хєх євсний налах чимээ сонсогдоно
Хєндvvр зvрхэнд сары гэгээ шагалзана
Хєлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хємсгєн дор зєєлєн сэтгэлийн цалгиа анирлана
Айсуй яваа баярын зєн совин татна
Алганд тунасан борооны дусал мэлтэлзэнэ
Харьж яваа орчлонгийн хором намайг урсгана
Харц оносон нялх цэцгийн дэлбээ задарна
Нарны хvрэлцэх орон зайд оршигч бvхэн
Надаас элч гэрэл нэхнэ
Сарны хєлд шаргал євсний шvvдэр сvvдэхvй
Салхины мэдрэмж алганы хээнд сарнина
Ирэх єдрvvдийн намираа бороон дунд
Эрэвгэр сормуусаа чийглэж санагалз даа
Мєнгєн сортой санчигны чинь гэрэлд
Мєнхийн эрхэмсэг дvрээ тодруулан нэг vзмээр байна
Хэнч бvтээхгvй ариун гуниг орчлонд бэлэглэчихээд
Хээнцэр гоо ариншингаа чинийхээ л тєлєє vлдээн /1.11,12/
* * *
Гунигийн аяс
Гуниг сэдэрч сарны гэгээнд зvрхээ анирдахуй
Гунхаж одсон бvсгvй чиний сvvлчийн vг цуурайлнам
Онож учирсан алтан хором давтагдахгvйн учир
Орчлонд ганцхан эгэл дvрээрээ чи надад vзэсгэлэн
Хvсээд олдоогvй хувь дутсан тавилангаа юугаар ч солихгvй
Хєх євсний шvvдэр сэлбэтлээ чамайг санагалзъя
Цэнхэр борооны ганц нэгхэн дусал уруул шvргэхэд
Цээжинд сэвэлзсэн бvлээхэн уянга нvдэнд цийлэлзэнэ. /1.74/
Яруу найргийн нэгэн vнэт чанар бол сэтгэл, сэрэл мэдрэмж гоо сайхан байдаг билээ. Ц.Бавуудорж яруу найрагчийн хувьд жинхэнэ сэрэл мэдрэмжээр буусан дорнын єнгє аястай тансаг хэл найруулгаар бичдэг нь онцлог бєгєєд сайхныг улам сайханлиг болгож байна.
Сормуус тэмтрэх сарны гэрэлд цас будрах нь тогтуун
Сонордохуй улаахан навч ганцаар мєчиртєє сэрчигнэх нь уянгалаг
Энэ 2 мєрний сарны гэрэлд сормуус тэмтрэх гэдэг нь хамгийн эмзэг бєгєєд ёстой л торгон мэдрэмж, торгон агшин юм энэ агшинд цас будрах бол жинхэнэ байгалийн жавхлан эндээс цаашлаад Сонордохуй улаахан навч ганцаар мєчиртєє сэрчигнэх нь уянгалаг гэж vнэхээр мэдрэмжтэй уран сайхан дvрсэлсэн нь сонирхолтой болсон байна энэ мэтчилэнгийн дvр дvрслэл бvхий мєр бадгууд олон байна.
Хєх євсний налах чимээ сонсогдоно
Хєндvvр зvрхэнд сары гэгээ шагалзана
Хєлийн чинь гишгэх хэмээр хорвоо ойртоно
Хємсгєн дор зєєлєн сэтгэлийн цалгиа анирлана
***
Сарны хєлд шаргал євсний шvvдэр сvvдэхvй
Салхины мэдрэмж алганы хээнд сарнина
***
Мєнгєн сортой санчигны чинь гэрэлд
Мєнхийн эрхэмсэг дvрээ тодруулан нэг vзмээр байна
***
Ертєнцийн тунгалаг охид энгийн сайхан санагдаад
Ерийн амьдарч явахад єдєр бvхэн цэнхэр байна
***
Гунхаж одсон бvсгvй чиний сvvлчийн vг цуурайлнам
***
Хєх євсний шvvдэр сэлбэтлээ чамайг санагалзъя
***
Цээжинд сэвэлзсэн бvлээхэн уянга нvдэнд цийлэлзэнэ
Гэх зэргээр хорвоо ертєнц хийгээд хvмvний амьдралын сонин содон сайхан бvхнийг сэрэл мэдрэмж гоо сайхнаар бичиж єєрийн болоод ард тvмнийхээ сэтгэл оюуныг цэнгvvлж байна.Ц.Бавуудоржийн яруу найрагт байгалийн дvрслэл тэр дундаа сар, євсний тухай сэдэв ихээр гарч буй нь дорно дахин хийгээд монгол сэтгэлгээний онцлог юм. далд сэрэхvй, сэтгэлгээний алслал дахь утгыг шvтсэн сэтгэхvйн, бясалгалын найраг бvтээдгээрээ дорно дахины яруу найраг євєрмєц сэтгэмжлэлийн онцлогтой гэж болно.
3.Оюуны дээд хийсвэрлэлээр тайлж ухаарах сэтгэлгээний шvлгvvд болно.
Монголын их амар амгалан
Бурханы мэлмий
Монголын их амар амгалан
Богд шиг миний залбирсан
Наран саран
Тэнгэрийн их амар амгалан
Болор биеийг минь нууцлан
Газар шороо
Дорнын их амар амгалан
Ижийгээр минь бvvвэй аялуулж
Эцгээр минь vнэг эсгvvлсэн
Дэрлээд нойрсох
Миний хатан євєр
Монголын их амар амгалан
Дэргэдээ дуудаж толгойгоо тvшvvлэх
Миний хаан vр
Монголын их амар амгалан /1.133-135/
Дорно зvгт євс болно
Дорно зvгт євс болно
Долгилон шаргалтсаар л байна
Єнє удтал ургана
Єндєр дорно
Євдгєєрєє сєхрєн бєхийх хvртэл ургана
Халиун євєр дээрээ
Энэлгэнт тэргvvнийг нь тавина
Халиун шаргал хуруугаараа
Эрдэнийн санчигийг нь илбэнэ /2.3,4/
Мєнх бус гэгч
Мєнх бус гэгч хvмvний уянга юм
Мєнгєн чавхдасыг нь тонхийн дуугарагч хєгжимч юм
Энэ гэрэлт агшинд хvрэх гэж
Хурдан хурдан алхдагаа
Энхрийхэн энэ ягаан зам дээр очих гэж
Бvдрэн бvдрэн зvтгэдэгээ
Анзаардаггvй хvмvvн бид
Мєнх бусын уянгыг олж сонсох тэр лагшинд
Мєємнєєс гарсан хvvхэд шиг том болцгоодог оо, аяа /2.25/
***
Алган дээрх нvдийг оллоо
Аяа би одоо
Тэнгэрийг хардаг боллоо
Аньсган дундах нарыг оллоо
Аяа би одоо
Єєрийгєє хардаг боллоо /2.43/
Нэг их том цагаан заан
Нэг их том цагаан заан
Дэлхий дээгvvр яваад єнгєрлєє
Хvчирхэг тэнгис далайн
Дєлгєєн чанарыг дагуулаад явчихлаа
Хєрс дайдын
Дєлгєєн байдлыг суйлаад явчихлаа
Навчин дээрээс шvvдрийг нь
Сэгсрээд явчихлаа /2.129/
Эдгээр шvлгvvдэд монголын гэх, монгол хvн л мэдэрч ухаарах vндэсний хэв шинж сэтгэлгээ, монгол хvндлэл,бичиг зохиолын тансаг дээд ая дан, хєг эгшиглэн, ахуйн євєрмєц натура тод цогцложээ. Дорнын маяг, монгол ёс заншил, єнєєгийн монголын яруу найрагт, соёл сэтгэлгээнд бараг алга болчихож. Vvнийг тогтоон тодотгоход Ц.Бавуудоржийн яруу найраг нєлєєлж чадна. Монгол газар монгол эхийн алтан хэвлийгээс мэндлэх vрсийн дотоод ертєнц, билиг ухаан, зєн совинг сэргээх, хадгалахад тус болно. Vvнд тvvний яруу найргийн ач холбогдол оршино.
З.Фрейдийн сэтгэл задлагийн vvднээс vзвэл удам дамжин хадгалагдаж ирсэн ухамсаргvй хувь бодьгалийн vvтгэл гэдэг хvн тєрєлхтєнийг энэхvv зєн билиг, уламжлалаа мєнхєд хадгалах бололцоо олгож байдаг. Монголчууд иррационал зєн билиг хvчин зvйл сэтгэлгээг илvv их vнэлж шvтдэг vндэстэн гэж хэлж болно. Энэ vvднээс ухааран бодвол монгол сэтгэлгээ хэзээ ч алга болохгvй бизээ5 гэсэн Билэгсайхан багшийн vг vнэний vндэстэй юм. Єнєєгийн энэ хямралт цагт монголоороо vлдэх язгуур нэг арга бол монгол шvлэг зохиолоо сонсож, монгол шvлгээ бичиж уламжлал шинэчлэл хоёрыг арга, билгийн ёсонд нийцvvлэн эрэлхийлэх нь зєв гэж vзэж байна.
Агай, Дадишуари, Уянга гоо, Хvннv Яньжи, Аминаа, Мєнгєлєн гэх найраглалууд нь дорно дахины яруу найргийн онол сургаалын дагуу монгол шvлэг, дvр сэтгэлгээгээр монгол бvсгvйчvvд, уран vгийн увидаст нууцын гоо сайхныг, сэтгэлгээний дээд тvвшинд бvтээсэн. Эдгээр найраглалууд тvvхийн тодорхой цаг vеийг уран сайхны аргаар нээн харуулахдаа бvсгvй хvний дvрийг тєв, эх болгон аж тєрєхvй, ертєнцийг vзэх євєрмєц сэтгэлгээ, эмэгтэй хvний дотоод ертєнц, гоо сайхан тvvхийн хэрэг явдлын нууцыг монгол хэлний баялгийг ашиглан мэдрэмжээр нээсэн нь монгол найраглалын ур зvй, уран чадвар хэлбэрт хийсэн шинэчлэл гэж болно.
Дvгнэлт
1.Эх хэлний яруу найруулгыг дvрслэгдэхvvнийхээ гоо сайхныг олж нээх євєрмєц мэдрэмжтэй яруу найрагч
2.Сэтгэлгээний галбир ур хийц нь дорнолог монгол сэтгэлгээтэй символист/бэлгэдэл-хийсвэр санаа, ойлголт зэргийг бодит байдлын ямар нэг тогтсон уламжлалт тодорхой юмс vзэгдэл эсвэл соёлын уламжлалын эсрэг зориуд бий болгосон єєр юмс vзэгдэл, ойлголтод дvрслэгдэхvvнээ шилжvvлэн илэрхийлэхийг бэлгэдэл гэнэ.4/ тєдийгvй сюрреалист /хэтэрхий реализм-энэ сэтгэлгээний мєн чанар нь хvний оюун ухааны хяналт, ухамсраас ангид оршин,хvний vйл ажиллагаа сэтгэл оюуныг залан байдаг далд ухамсрын хvчинд тулгуурлан бvтээн туурвих явдал юм.5/ яруу найрагч
Жишээ нь. Хvрэл чоно, Нэг их том цагаан заан, Дорно зvгт євс болно, Алган дээрх нvд, Монголын их амар амгалан гэх мэт олон шvлэг нь нотолно.
3.Євс, Сарны яруу найрагч єєрєє ч ямар нэгэн далдын хvч, зєн совингийн нєлєєнд итгэдэг.
4. Жинхэнэ яруу найрагч хэл, найруулга, ур зvйн эрэл хийхдээ уламжлал шинэчлэл, сэрэл мэдрэмж, сэтгэлгээ, гоо сайхан, хєг аялгууны vvргийг зохистой хослуулж чадсан байна.